CRI Монгол радио
Ши Жиньпин захидал илгээж баяр хүргэв
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминЖинь Шажян мөрний Байхетаны усан цахилгаан станцын эхний ээлжийн нэгжүүдийг 28-ны өдөр аюулгүйгээр тогтсон цагдаа ашиглалтад оруулж, цахилгаан гаргав. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, халуун баяр хүргэлээ.
Ши Жиньпин баярын захидалдаа: Байхетаны усан цахилгаан станц нь “Баруунаас Дорнодод цахилгаан дамжуулах” үндэсний томоохон төсөл болох бөгөөд өнөө үед дэлхийн цар хэмжээгээр хамгийн том, техникийн бэрхшээлээр хамгийн өндөр баригдаж байгаа усан цахилгаан станц болох юм гэжээ.
Байхетаны усан цахилгаан станц нь Сычуань мужийн Ниннань шянь, Юньнань мужийн Цаожя шяний уулзвар дээр буюу Жинь Шажян мөрөн дээр байрладаг бөгөөд Хятадын Гурван хавцлын корпораци бүтээн байгуулалт хийж, барьж байгаа бөгөөд нийт 220 тэрбум юанийн хөрөнгө оруулалт, нийт суурилагдсан хүчин чадал 16 сая киловаттад хүрч, Цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсны дараа Гурван хавцлын төслийн дараах дэлхийн хоёр дахь том усан цахилгаан станц болох юм.