CRI Монгол радио
Грант Вайн: Хятадад илүү аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулна
6-р сарын 17-нд болсон Чэндү, Чүнчин хотын эдийн засгийн тойргийг олон улсад танилцуулах хурал Шахай хотноо зохиогдлоо. Хуралд Жонс Ланг Ласалле Саллеманс үнэлгээний компанийн үйлчилгээ хариуцсан менежер Грант Вайн хэлэхдээ, хоёр хотын хамтын ажиллагаа нь илүү олон аж ахуйн нэгжүүдийг Хятадад хөрөнгө оруулахад татах болно гэжээ.
“Сычуань нутагт манай компани маш олон төсөл дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, мөн маш олон хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, баруун бүсийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 30 тэрбум юаньд хүрсэн” хэмээн Грант Вайн танилцуулж, тус бүс нь боловсон хүчин, хөрөнгө мөнгө, хүчин чадлаараа хөгжлийн асар их боломжтой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь илүү олон хөрөнгө оруулагчдад Сычуань нутгийн хөгжлийн нөөц боломжийг танилцуулснаар маш олон аж ахуйн нэгж тус бүсэд хөрөнгө оруулна гэдэгт итгэж байна. Бид хөрөнгө оруулагчдад илүү сайн төслүүдийг танилцуулж, хос хотын эдийн засгийн тойргийн чансаатай хөгжилд хувь нэмэр оруулах болно гэжээ.