Бидэнтэй нэгд

Эдийн засаг

“Хилээр нэвтэрсэн тээврийн 27 жолоочийг түр тусгаарласан”

Нийтэлсэн

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.02.10/ нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр зогсоохоор болсон. Нүүрс тээврийн нөхцөл байдлын талаар Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулсан юм.


-БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Нүүрс тээврийн нөхцөл байдал ямар байна вэ?

 -Нүүрс тээвэрлэлтийн жолооч нар өчигдөр, өнөөдрийг хүртэл хилээр машинтайгаа гараад машинтайгаа орж ирнэ гэж бодоод БНХАУ-ын хил рүү гараад байсан. Гэтэл коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомтын тээврийн хөдөлгөөнийг хааж байгаа учраас хилээр явган орж ирэх шаардлагатай болсон.

Өнөөдрийн байдлаар /2020.02.10/ Монгол Улсын хилээр тээврийн 27 жолооч явганаар алхаж, орж ирсэн. Тэдний гурав нь гүнээс буюу цаанаас ирсэн. Тийм учраас 27 жолоочийг Цагаан хадны боомтын наана байрлах “Гурван шар” хэмээх байранд түр тусгаарлаж, хяналтад байлгаж байгаа гэдэг мэдээллийг авлаа.

-Хилийн боомтоор өмнө нь хэчнээн тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт хийдэг байв?

-Хилийн боомтоор өдөрт 850-1000 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол сүүлийн 14 хоногт өдөрт 85 машин болтлоо буурсан. Ингэснээр нүүрс тээвэрлэлт 10 дахин буурсан гэсэн үг. Үүний улмаас нүүрс тээвэрлэлтийн компаниудад орж ирдэг санхүүгийн орлого багасч, банкны өр, эдийн засгийн хямралд ороод байна. Албаныхан одоогийн байдлаар Монгол Улс 200 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна гэдэг мэдээллийг өгч байсан.

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор манай холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбооноос Авто тээврийн байгууллагатай хамтран ажиллаж, замд очерт ороод буцаж чадахгүй байсан машинуудыг зам чөлөөлөн эргүүлэн татаж, Цагаан хад орчимд парклуулах ажлыг хийж жолооч нарыг гэрт нь буцаасан.

Ингэснээр 1200 орчим машины жолооч нар байснаас 500 орчим нь машинаа тавьж хот буцсан. Сүүлийн долоо хоногт зам дээр хүлээж байсан машинууд хилээр гарч  дуусаад байна. Одоо Гаалийн хяналтын талбайн гадна талд хүлээгдэж буй 400 орчим тээврийн хэрэгслийн жолооч нар байгаа гэсэн тоог албаныхан өгсөн.

-Хилийн гадна хүлээж буй жолооч нар ямар нөхцөлд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Хамгийн гол нь Гашуунсухайт боомтоор орсон тээвэрчид хилийн цаана орох орон гэр, буудал байхгүй маш хүнд нөхцөлд байгаа. Өнөөдрөөс Гаалийн хяналтын нүүрс ачилт, буулгалтын талбайнууд бүгд долоо хоног ачихгүй гэж мэдэгдсэн тул жолооч нар буцаж эхэлсэн. Хилийн цаана нүүрсээ буулгасан жолооч нар амрах байргүй, хоол унд муутай  маш их эрсдэлд орж эхлээд байна.

Жолооч нар машиндаа байгаа учраас нэг удаагийн маск тогтмол зүүж байгаа. Зарим нь амны хаалтаа угааж, цэвэрлэж чадахгүй тул маскаа хилээр гарахдаа л зүүж байна.  Өөр маскны нөөц байхгүй, маш их эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна гэдгээ хэлж байна.

Хятадын Ганцмод боомтод дэлгүүр үйлчилгээ газрууд ажиллахгүй, хөл хорио тогтоосон учраас хятад эзний машин барьсан жолооч нар хонох газаргүй болсон. Хөтөч гэх машин зуучилдаг Өвөрмонголчууд жолооч нарт ганц хоёр өндөг, ойр зуур хоол машиных нь цонхоор өгөөд буцдаг талаар зарим эх сурвалж хэлж байгаа. Бүх жолооч гэртээ харих санал тавьж байгаа ч ачаатай машинаа хаана тавьж парклахаа мэдэхгүй, бүртгэлтэй компани нь тоохгүй байна.

-Эрүүл мэндийн яамнаас Гашуунсухайт боомттой хил залгаа, Халиут гэдэг газарт шинэ коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Гашуунсухайтын орчимд онцгой байдал зарласан гэсэн үү?

-Гашуунсухайт боомтын залгаа Баяннуур аймгийн Халиут гэх газар коронавирусийн хоёр тохиолдол илэрсэн. Манай жолооч нарын нүүрс буулгаж байгаа талбай БНХАУ-ын боомтоос 120-хон километрийн зайтай. Хятадын талаас хилийн ажилчдадаа хяналт шалгалтаа сайжруулах үүрэг өгсөн. Монголын тал руу халдвар алдвал хатуу хариуцлага хүлээлгэхээр болсон гэдгийг албаныхан мэдээлсэн.

Өмнөговь аймгийн онцгой комисс болон Ханбогд сумын онцгой комиссоос Цагаан хад Гашуунсухайтын орчимд онцгой байдал зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний газрууд ажиллахгүй, тээвэрчид Монгол талдаа ч хоол хүнсээр тасрах эрсдэлтэй болсон.

А.СҮРЭН

Дэлхий19 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа