CGTN мэдээ
Орос, Хятадын харилцааны гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулав

Синьхуа Агентлагийн мэдээ, “Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ” -нд гарын үсэг зурсны 20 жилийн ой, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Оросын Төрийн Дум 28-ны өдөр “Орос, Хятад 21-р зуунд: Шинэ хэлбэрийн түншлэлийн харилцаа” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулжээ.
Мөн өдрийн нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Төрийн Думын дарга Володин, ОХУ-ын парламент дахь Коммунист намын бүлгийн дарга Зюганов, ОХУ-ын парламент дахь Либерал ардчилсан намын бүлгийн дарга Жириновский, БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуй нар оролцож, гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхов.
Володин хэлсэн үгэндээ, “Орос, Хятадын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ” нь Орос Хятадын харилцааг тогтвортой эрүүлээр хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлээд Орос Хятад хоёр орон нээлттэй, харилцан хүндэтгэсэн иж бүрэн хамтын ажиллагаагаар суурь болгосон шинэ хэлбэрийн харилцааг байгуулсан бөгөөд Орос Хятадын олон салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны хөгжлийн ашиг сонирхолд нийцэж, дэлхийн тогтвортой байдлыг хамгаалж чадсан бөгөөд Орос Хятадын найрсаг харилцаа үеийн үед уламжлагдах болно гэжээ. \Сайн-Өлзий\
