Энтертайнмент
Ёкозүна болоход амьдрал ингэж өөрчлөгдөнө
Өнөөдөр өндөрлөсөн Нагоя башёд түрүүлж чадаагүй ч 14 даваа 1 унаатай үзүүрлэсэн озэки Тэрүнофүжид ёкозүна цол олгох болно гэж холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдээллээ. Маргааш холбооноос Ёкозүнагийн зөвлөлд хүсэлт хүргүүлж, зөвшөөрөл авбал энэ сарын 21-нд Гүйцэтгэх зөвлөл хуралдсaнаар мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи албан ёсоор “ажилдаа” орно. Рэйва эриний анхны Ёкозүна.
Мэргэжлийн спорт тул сүмочид ёкозүна цол хүртэхэд амьдрал өөрчлөгдөөд л явчихна. Ингээд аварга цолтнуудын давуу эрхийг танилцуулья.
• Озэки цолтой бөх сард 2 сая 500 мянган иэнийн цалинтай бол ёкозүна 3 сая иэн авдаг.
• Цалин, шагналын мөнгө нийлээд ёкозүна жилдээ 50 сая иэнийн орлоготой.
• Дэвжээнд гарах ёслолыг дээд зиндааны бөхчүүдээс тусдаа хийнэ.
• Тойргийн барилдаан, орон нутгийн тэмцээнд оролцоход өдрийн томилолтын мөнгө 9500 иэнээс 11000 болж нэмэгдэнэ.
• Барилдсан башё болгоноос авдаг мөнгө озэки 150 мянга бол ёкозүна 200 мянган иэн.
• Онгоц, шинкансэн хэмээх хурдан галт тэргээр зорчихдоо дээд зэрэглэлийн суудалд морилно.
• Сүмогийн холбооноос ёкозүна цол хүртсэний мэндчилгээ болгож, 1 сая иэн бэлэглэнэ.
• “Кокүгикан” ордонд машинтайгаа нэвтрэх эрхтэй.
• Зодог тайлахад нь холбооноос шагналын мөнгө өгнө.
• Озэки цолтой бөх гурван туслахтай байдаг бол ёкозүнад 10-15 дагуул бөх үйлчилдэг.
• Башёд барилдахгүй байсан ч цол буухгүй.
• 50 хувийн амжилт үзүүлээгүй ч цолоо хураалгахгүй.
• Зодог тайлаад 5 жил барилдаж байсан үеийн нэрээрээ Сүмогийн холбоонд ажиллах эрхтэй.