Бидэнтэй нэгд

Нийгэм

Ж.Алтансүх:16 настайдаа Хэрлэн голд живсэн хүүг аварч байлаа

Нийтэлсэн

Ахлах ахлах Ж.Алтансүх Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Спортод сонирхолтой учраас энэ албыг сонгосон нь ахтайгаа мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх эхлэл тавигджээ. Тэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 50 жилийн түүхтэй Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг юм.

 – Ахын мэргэжил, өөрийн тань сонирхол хөтөлж Онцгой байдлыг албыг сонгожээ дээ?

Тийм шүү. Төр, түмнийхээ төлөө өргөсөн тангарагтай, алтан соёмбоо магнайдаа гялалзуулсан дүрэмт хувцастай гээд  бахархах зүйл ихтэй учраас мэдээж нөлөөлсөн. Гэхдээ миний спортод сонирхолтой байсан маань намайг энэ албанд илүүтэйгээр хөтөлсөн шүү.  Аврагч-гал сөнөөгчийн мэргэжил бол тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа шаардахаас гадна богино хугацаанд ухаалаг шийдвэр гаргах шаардлагатай маш хариуцлагатай мэргэжил юм байна гэдгийг ойлгосон учраас энэ албанд ажиллах болсон.  Арван жилийн сургуулиа төгсөөд Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид цэргийн албаа хааж ирээд 2000 онд хуучнаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс гэж байхад нь томилогдоод өдгөө 22 жил болжээ. Миний ах Ж.Алтанхуяг 1999 оноос эхлэн 20 гаруй жил  “Эрэн хайх, аврах салбар”-т шүхэрчин аврагчаас тус салбарын дарга хүртэлх албыг нэр төртэйгөөр хашиж байгаад гавьяаныхаа амралтад гарсан бэлтгэл ахмад цолтой. Ахтайгаа улсын аварга шалгаруулах “Аврагч” тэмцээнд нэг баг болж олон удаа ч оролцож байсан сайхан дурсамжууд бий.

-Хэрвээ та энэ мэргэжлийг сонгоогүй бол спортын хүн болох байсан уу?

Үгүй ээ. Спорт бол миний сонирхол. Арван жилийн сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгч,АУИС-ийн рентгений анги авч байлаа. Аврагч болоогүй бол энэ мэргэжлээрээ суралцаж төгсөөд ажиллах байсан байх. Гэхдээ хэзээ ч өөрийнхөө сонголтод харамсаж байгаагүй. Харин ч бахархалтай сайхан байдаг.

-Таныг  16 настай байхдаа хүний амь аварч байсан гэж сонссон. Санаандгүй тохиолдол байсан байх?

Тухайн үед арван жилийн сургуулийн сурагч. Зуны амралтаараа “Хэрлэн”  голд найзуудтайгаа тоглож наадаад л зугаалж байтал хүн усанд живж байгааг олж хараад өөрийн мэдэлгүй гүйж ороод аварсан. Насаар үе тэнгийн эрэгтэй хүүхэд байсан. Албанд ороод 2000 онд анхны дуудлагаар гарч ажиллаж байлаа. Тухайн үед бага зэрэг сандарч, тэвдэж байсан ч одоо бодоход их сайхан санагддаг шүү. 2004 онд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш гал сөнөөгч ахуйн хүрээний гал түймэр дээр ажиллах ур чадвараас гадна бүх л төрлийн гамшиг, осол дээр ажиллах чадвартай байхад суралцаж эхэлсэн. Мэргэжил маань бие махбодь, сэтгэлзүй, ухаан гээд хүнээс гарч болох бүхнийг л  шаарддаг. Сүүлийн жилүүдэд гамшиг ослын дуудлагын төрөл ихэссэн. Манай орон нутгийн хувьд хээрийн түймэр их тохиолддог. Тэр ч утгаараа манай байгууллага ОХУ-ын Чита мужтай хамтран ажиллах гэрээ хэлцлийн дагуу тус хотын МЧС-ын байгууллагад жил бүр аврагч-гал сөнөөгчдийг сургалтад хамруулж харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулдаг. Ингэснээр хил орчмын бүс нутагт гарсан хээрийн түймэр унтраах ажиллагаанд ахиц, дэвшил гарч байна гэж боддог.

–Хүнд хэрнээ хүндтэй мэргэжлийнх нь сайхан бас санаашруулсан зүйл нь юу байдаг бол?

Хамгийн сайхан мэдрэмж бол амь аварсан хүмүүс “Баярлалаа” гэж хэлэх мөч. Өнгөрсөн онд гал түймрийн дуудлагаар гараад хаяган дээрээ очиход хоёр хүүхэд гэртээ угаартаж нас барсан байсан. Тэр хүүхдүүдийг хараад аврагч хүний хувьд, аав хүний хувьд маш их эмзэглэж байлаа.

Хамгийн ихээр баярлаж байсан гэгээлэг дурсамжаасаа хуваалцаач?

Албандаа ороод удаагүй байхад том хүү маань хорвоод мэндэлсэн нь хамгийн дурсамжтай, аз жаргалтай үе байсан. Хүү маань  3 хөөрхөн дүү дагуулсан. Одоо манайх ам бүл зургуулаа өнөр өтгөн болсон байна. Өөрийн сонгосон ажлаа сайн хийвэл амьдрал аяндаа сайхан болдог гэдэг үгтэй санал нийлдэг дээ.

-Өнөр өтгөн гэр бүлийг хамтдаа бүтээлцэж яваа гэргийнхээ тухай хууч хөөрвөл?

Миний ханийг  Б.Энхцэцэг гэдэг. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат. Бид хоёр 2002 онд гэр бүл болсон. “Цэргийн хүний гэргий бурхад байдаг юм” гэж сайхан үг байдаг. Ажлын ачаалал онцлогийг минь ойлгож  ар гэрээ авч яваа, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, өсгөж байгаа гэргийгээрээ бахархаж, баярлаж явдаг даа.

 -Таны ажил, мэргэжлийг үргэлжүүлэх мөрөөдөлтэй хүүхэд байгаа болов уу?

Том хүү А.Мөнхбилэг  маань аавынхаа ажлыг өвлөхөөр сонголтоо хийсэн. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиа төгссөн. Өөрийнх нь сонголт учраас хүндэтгэж, баяртайгаар хүлээж авсан даа.

-Чөлөөт цаг гарвал спортод зарцуулдаг юм шиг анзаарагдлаа?

Сайн анзаарсан байна. /инээвЧөлөөт цагаараа найз нөхөд, хамт олонтойгоо хөлсөө гартал сайхан  сагс тоглох дуртай. Спорт хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлдэг учраас залуучуудыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, биеийн тамираар хичээллэж, бие биетэйгээ найзалж нөхөрлөөсэй гэж боддог.

-Таны  хамгийн том гангараагаар ярилцлагаа өндөрлөе?

Миний хувьд хамгийн том гангараа минь аврагч-гал сөнөөгч хэмээх эрхэм мэргэжил, хамт олон  минь. Энэ боломжийг ашиглаад  удирдлага, офицер, ахлагч, ажилтан, үе, үеийн ахмадууддаа Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

CRI Монгол радио17 цаг өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм5 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий5 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг5 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий5 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий5 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ