CRI Монгол радио
Пэн Лиюань 2021 оны ЮНИСКО-ийн охид эмэгтэйчүүдийн боловсролын шагнал гардуулах ёслолд оролцов
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, НҮБ-ын ЮНИСКО-ийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань 10-р сарын 15-нд Бээжингээс цахим хэлбэрээр 2021 оны ЮНИСКО-ийн охид эмэгтэйчүүдийн боловсролын шагнал гардуулах ёслолд оролцжээ.
Тэрээр эн тэргүүнд энэ оны шагналын эзнээр тодорсон Бразил, Мозамбикийн охид эмэгтэйчүүдэд баяр хүргээд, 2015 онд Хятад улс ЮНИСКО-той хамтран охид эмэгтэйчүүдийн боловсролын шагналын төслийг хэрэгжүүлснээс нааш түүний үр нөлөө ирэх тусам өргөжиж, улам олон охид, эмэгтэйчүүд боловсролын салбарын үйлсэд зүтгэх урам зоригийг нь бадраасан юм. Охид, эмэгтэйчүүд мэдлэг боловсрол, тэр дундаа мэргэжлийн ур чадвар эзэмших нь амьдралаа өөд нь татах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх чадамж, итгэлийг нь нэмэгдүүлж, улмаар олон улсын боловсролын салбарын жендэрийн тэгш байдлыг ахиулах болно. Өдгөө цар тахал охид эмэгтэйчүүдийн боловсролын үйлсэд маш их сөргөөр нөлөөлж байна. Бид эрхбиш хатуу бэрхийг сөрж, хүчээ нэгтгэн, илүү оновчтой үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлж, эмэгтэйчүүдэд голч шударга, чанартай боловсрол хүртэхийг батлах хэрэгтэй гэжээ.