Бидэнтэй нэгд

Нийгэм

Нисгэдэггүй нисэхийн бодлого

Нийтэлсэн

Монгол улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “https://admin.said.mn/uploads/filemanager/alban-bichig.pdf” албан бичиг хүргүүлжээ. Энэхүү албан бичигт “ИНЕГ-ын даргын томилгооноос эхлэлтэйгээр салбарын удирдлагын тогтолцоо бүхэлдээ зогсонги байдалд орсон. Ингэснээр агаарын тээврийн салбарт үүссэн онц хүнд байдал улам дордож эцэстээ нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хувьд өндөр эрсдэл бий болсон тул Агаарын тээвэрлэгчид нэгдэж тулгамдаад буй асуудлаар хүсэлт тавьж байна” гэжээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны өдөр ИНЕГ, ИНҮТ-өөс Буянт-Ухаа аэродромын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож буй агаарын тээвэрлэгч компаниудтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтын удирдамжид Засгийн газрын 455 дугаар тогтоолын тухай мэдээлэл, тодруулгыг ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Ганхуяг хийхээр тусгагдсан ч энэхүү мэдээлэл огт хийгдэлгүй орхигдсоноос уулзалтад оролцогч авиакомпаниудын төлөөллүүд бухимджээ. Ингэснээр нийгмийн сүлжээнд хүчтэй маргаан дэгдэв.

1-1-271x300 Нисгэдэггүй нисэхийн бодлого

Маргаан үүссэн гол шалтгаан нь Нью интернэйшнл эйрпорт ХХК-д олгосон концессын гэрээ болон Засгийн газрын 455 дугаар тогтоолын зөрчилтэй заалтууд ажээ.

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монголын талаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Японы консорциум буюу Жапан Эйрпорт Менежмент ХХК-ийн хамтарсан Нью интернэйшнл эйрпорт ХХК-д концессоор шилжүүлсэн билээ.

Концессын гэрээ /Бүрэн эхээр ЭНД дарж үзнэ үү/

Засгийн газрын тогтоолоор Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан ч концессийн гэрээндээ шинэ нисэх буудлаас 150 км-ийн радиуст арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байх үүргийг ТӨР хүлээчихсэн.

2-1-300x80 Нисгэдэггүй нисэхийн бодлого

Арилжааны нислэг гэдэг нэр томьёоны тайлбарыг концессын гэрээнээс хайж үзлээ. Гэрээний нэгдүгээр бүлгийн нэг дэх хэсэгт   Нэр томьёоны тодорхойлолт ба тайлбар  хэмээн     ажлын өдөр -өөс   Засгийн газар  хүртэлх бүхий л нэр томьёог багтаан тайлбарласан байх хэдий ч   Арилжааны нислэг  гэдэгт яг ямар нислэгийг ойлгох тухай тайлбар олдсонгүй.

Иргэний нисэхийн багц дүрэмд   Арилжааны тээврийн үйл ажиллагаа /Commercial transport operation/  гэж агаараар зорчигч, эсхүл эд барааг хөлсөөр, эсхүл шан урамшуулалтайгаар тээвэрлэх үйл ажиллагааг ойлгоно хэмээн тодорхойлжээ.

Концессын гэрээнд заасны дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л арилжааны нислэг зөвхөн шинэ нисэх буудал буюу Чингис хаан ОУНБ-аар дамжина гэсэн үг. Ингээд үзэхээр энэ радиуст Буянт-Ухаа нисэх буудал бүү хэл Цонжин болдогийн   Нислэг  төвийн хоёр хүний суудалтай жижиг онгоц хүртэл хамрагдах болчихоод байна.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл -ийг хэрэгжүүлэх концессийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний Хөгжлийн Газар,   Нью интернэйшнл эйрпорт  ХХК нарын хооронд байгуулсан. Концессийн гэрээ нь хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх буюу IOT нөхцлөөр хийгдсэн. Уг нисэх буудлыг Япон Улсын Засгийн газрын 65 тэрбум 657 мянган иенийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 15 жилийн хугацаанд Япончууд ажиллуулан гаргасан зардлаа нөхсөний дараа Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгнө.

Гэтэл   энэхүү гэрээг үзэглэснээс тавхан сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газар хоёрдмол утгатай тогтоолыг гаргасан байх юм  . Засгийн газрын 455 дугаар тогтоолын хоёр дахь хэсэгт   Буянт-Ухаа  олон улсын нисэх буудлыг   олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар   Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяанд ажиллуулсугай гэж заажээ.

3-1-300x258 Нисгэдэггүй нисэхийн бодлого

Засгийн газрын тогтоолд ерөнхий зориулалтын нислэг хэмээн заасан ч ерөнхий зориулалтын нислэгийн арилжааны нислэгийг Чингис хаан нисэх буудлаас үйлдэх ёстой хэмээн концесс эзэмшигч тал болох Япончуудын зүгээс шаардах болжээ. Үүнийг нь ИНЕГ ч гэрээний дагуу хэмээн дэмжиж байгаа аж  .

Ерөнхий зориулалтын нисэхийн компаниудын хувьд Шинэ нисэх буудлын үйлчилгээний үнэ хөлс хэтэрхий өндөр байгаагаас үүдэн Буянт-Ухаа дээрээс үйл ажиллагаагаа явуулах сонирхолоо илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Чингис хаан нисэх буудлын оффисын 1м2 талбайн түрээсийн төлбөр 72,000 төгрөг. Үүнд НӨАТ багтаагүй. Мөн терменалаас онгоц хүртэлх 100 метр хүрэхгүй зайд үйлчилдэг зорчигчийн автобусны төлбөр нэг удаад 533,000 төгрөг. Буянт-Ухаа буудлаас газрын тэжээл авахад нэг цагийн төлбөр 20,000 төгрөг байсан бол   Чингис хаан  буудалд 285,000 төгрөг гэх мэтчилэн зардлын хэт ялгаатай байдлаас үүдэн хуваарьт нислэг үйлддэг хэдхэн тооны компаниас бусад нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа ажээ. Тэдний тооцоолж байгаагаар   Чингис хаан  нисэх буудлаас нислэг үйлдэхэд зардал хамгийн багадаа 30 хувиар нэмэгдэхээр байгааг ч хэлж байлаа.

Засгийн газрын 455 дугаар тогтоолын уг заалт зөв бөгөөд зайлшгүй гэж үзэж болохоор нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна.   Бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа цар тахлын улмаас ААН-үүд шинэ нисэх буудал дээр ангар барих нь бүү хэл амбаар барих ч тэнхэлгүй сульдсан.     Цар тахалд хамгийн түрүүлж өртөж, хүнд цохилт авсан салбар бол агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбар гэдгийг дэлхий нийт өнөөдөр хүлээн зөвшөөрөөд байна. Агаарын тээврийн салбар нь өртөг зардал өндөр, хөрөнгө оруулалтын өгөөж урт хугацаанд эргэж нөхөгддөг, эрсдэлтэй, хамгийн өндөр өртгөөр боловсон хүчнээ бэлддэг, байнгын тасралтгүй үйл ажиллагаатай гээд эхэлсэн бол гарахад төвөгтэй адармаатай бизнес.

Ерөнхий зориулалтын агаарын тээврийг уул уурхайн компанийн захиалгат нислэг, агаараас зураг авалт, эмнэлгийн яаралтай тусламж, зам, тээврийн сүлжээний эргүүл, хяналт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, эрэн хайх, авран туслах ажиллагаа, хөдөө аж ахуй, хортон шавьж устгал, ан амьтны тооллого, тэдгээрийн нүүдэл, суурьшлын судалгаа, цаг агаарын тандалт, судалгаа, агаар, хүрээлэн буй орчны тандалт, аялал жуулчлал, эйр такси, бизнесийн болон хувийн нислэг зэрэг олон чиглэлээр хөгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газар 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 120 дугаар тогтоолоор https://legalinfo.mn/mn/detail/13401/2/208476 Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр-ийг баталсан.

4-13-300x110 Нисгэдэггүй нисэхийн бодлого

Гэвч Засгийн газрын 2021 оны 341 дүгээр тогтоолоор 120 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Учир шалтгаан нь   Алсын хараа-2050  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон мөрийн хөтөлбөр зэрэгт тусгагдсан хөтөлбөрүүдийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ   Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр -ийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэргүйгээс болсон байх магадлалтай. Учир нь хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хийгдсэн ажил огт үгүй гэж хэлэхэд буруудахгүй.

05-22-300x62 Нисгэдэггүй нисэхийн бодлого

Алсын хараа-2050  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Эдийн засгийн тэрүүлэх чиглэлийн нэгдүгээр үе шатны 2021-2030 онд хүрэх   зорилгод Иргэний нисэхийн дэд бүтэц, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлсэн байна гэж тусгажээ.

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор хувийн хэвшлийнхэн энэ салбарт хөрөнгө оруулах нааштай хандлага үүсч эхэлсэн боловч өнөөдөр “Нисэх -ийн   Нисгэхгүй    бодлого, үйл ажиллагааны улмаас “гацаа”-нд орчихлоо. Концессийн гэрээндээ өөрчлөлт оруулах, ерөнхий зориулалтын арилжааны нислэгийг “Чингис хаан” ОУНБ-аас нисгэх хугацааг хойшлуулах зэрэг шийдэж болмоор асуудлууд дээр ЗТХЯ, ИНЕГ идэвх санаачлагатай ажиллаж болмоор л санагдах юм.

Салбарт нүүрлэсэн  удирдлагын үйл ажиллагааны доголдлоос үүдэн өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ нь Засгийн газрын тогтоол, концессийн гэрээ хоёрынхоо алийг нь хэрэгжүүлэх ухаанаа олохгүй мунгинаж сууна. Концесс эзэмшигч Японы талд зусардах мөртлөө, дотоодын авиакомпаниудын удирдлагуудаа “гөлөг” болгож суугаа нь эмгэнэлтэй.

Салбарын сайд нь өөрөө зуун хувь шийдэх боломжтой ИНЕГ-ын даргыг ч томилж чадахгүй байж юун хоёр улсын хувь эзэмшилтэй УБТЗ ХНН-ийн даргыг томилох!!!

Даргагүй гэдэг үгээр халхавчлан хэн ч, юу ч хийхгүй суусаар нисэхийн салбарын цусны эргэлт саарч, улмаар зогсоход хүрээд байна. Чоно борооноор гэгчээр эзэнгүй салбарт ажил хариуцаж, үүрэг гүйцэтгэж үлдсэн хүмүүс өөрийн ашиг сонирхлоор л асуудалд хандаж хүсвэл юуг ч хийнэ, хүсэхгүй бол юуг ч гацаахын сонгодог жишээ боллоо. Энэ талаар Ерөнхий сайдад хаягласан захидалд өгүүлсэн салбарын ажилтнуудын нэгдсэн байр сууриас та бүхэн уншиж, харж мэдсэн биз ээ.

Буянт-Ухаа ОУНБ-ын гэрчилгээжүүлэлт олгох асуудал нь ИНЕГ-аас шууд хамаарах бөгөөд түүний харьяа НААХЗА-аас олгодог.   Буянт-Ухааг үнэгүйдүүлэх, эзэнгүйдүүлэх бодлого алсуур яваад байгаа юм биш биз гэсэн хардлага   нисэхийн хонхор -т хаа сайгүй тэнүүчилж явна.   Уг нь  нисэхийнхэн  асуудлаа   хонхор -тоо шийдээд сурчихсан, өөрсдийн гэсэн   школ -той. Гэвч энэ удаад хонхороосоо хальж, Засгийн тэргүүнд хандаж байна.

Иргэний агаарын тээвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд туйлын бүрхэг, гаргасан шийдвэр нь хэрэгждэггүйн хэрээр төрд итгэх салбарын ажилтнуудын итгэл найдвар ч үгүй болсон. Тухайлбал, Агаарын тээврийн салбарт үүссэн эдийн засгийн хүндрэлийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,   Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай  2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 137 дугаар тогтоол гарсан.

6-245x300 Нисгэдэггүй нисэхийн бодлого

 

Тогтоолын хоёрдугаар заалтаар олон улсын болон орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг  үйлддэг аж ахуйн нэгжийн ИНЕГ-т төлөх агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өглөгийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, ИНЕГ-ын дарга нарт даалгасан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд энэхүү тогтоолоос зөвхөн   МИАТ  ТӨХК-ийн өглөгийг чөлөөлж, хуваарьт нислэг гүйцэтгэж буй хувийн хэвшлийн бусад гурван агаарын тээвэрлэгчийн өрийг чөлөөлөхөөс татгалзжээ.   Цар тахал улсын болон хувийн агаарын тээвэрлэгч гэж ялгалгүйгээр сөхрүүлж байхад, Засгийн газар нь ялгалгүйгээр хуримтлагдсан өрийг чөлөөлж, дэмжлэг үзүүл гэсээр байхад, салбарын сайд нь ялгаатай хандсан.

МИАТ компанийн зээлээр авсан өөрийн өмчлөлийн чөдөрийн ганцаас өөр цоо шинэ агаарын хөлөг захиалаад, худалдаад авчих бяртай компани одоогоор Монголд маань алга байна. Олон улсын зах зээлээс түрээсээр оруулж ирж нислэг  үйлддэг бөгөөд цар тахлын улмаас түрээсийн төлбөрөө төлж чадалгүй буцаах нь буцааж, төлбөрөө хойшлуулж гадаад зах зээл дээр хэл амаа ололцоод өдий хүртэл тэссэн.

Гэтэл   дотооддоо буюу ИНЕГ-тайгаа хэл амаа ололцож чадахгүй, ИНЕГ нь авиакомпаниудаа шүүхэд өгчихсөн ч байх шиг. Шүүх нэг л өдөр алх цохино. Хуримтлагдсан өр төлбөртэй нь үнэн юм хойно шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь тодорхой. Үр дүнд нь авиакомпаниуд дансаа хаалгаж, угаас урд хормойгоороо хойдохоо нөхөж явдаг салбарын зовлон нимгэрэх биш нэмэгдэх л байх.

Нисэхийн салбарын эд эс ширхэг бүхэн хүний амь насаар хэмжигддэг, аюулгүй байдал нь ахуйтайгаа салшгүй холбоотой туйлын хариуцлагатай салбар. Ийм байтал төрийн нэгдсэн бодлогогүй, за байлаа гэхэд хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй, салбарын нэгдсэн удирдлагагүй…

Нисмээр байнаа, дарга нар аа! Нисэхийн салбарын нисгэдэггүй бодлогоо эргэж нэг хараач.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа