Бидэнтэй нэгд

Засгийн газар

Ерөнхий сайд НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ

Нийтэлсэн

Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элссэний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ач холбогдолтой ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ” гэдгийг хурлын эхэнд тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн улс орнууд болон НҮБ-ын харьяа байгууллагуудад гүн талархал илэрхийлэв. Ковид-19-ийн эсрэг вакцины үр дүнд Монгол Улс энгийн амьдралд үе шаттай шилжиж байна гэлээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгын зорилтот хугацаа дуусахад есөн жил үлдсэн байна. Тиймээс НҮБ болон манай улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг цаг алдалгүй эрчимжүүлэхэд хоёр талын хамтын ажиллагааны уялдаа холбоо нэн шаардлагатай. Монгол Улс дахь НҮБ-ын удирдлагын баг 2023-2027 онд манай улстай хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж байгаа нь Монгол Улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын түншлэлийн шинэ хуудсын эхлэл болж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Ирэх онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна.  Төрийн байгууллагын ажлын шалгуур үзүүлэлтэд цахим шилжилтийг эрчимжүүлэх, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хангах, хог хаягдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах гэсэн заалтыг нэмж тусгасан.

Манай улс цахим шилжилтийг эрчимжүүлэн, авлигатай тэмцэж, ил тод, нээлттэй засаглалыг байгуулах ажлуудыг эхлүүлсэн. Мөн “Хадлагамжтай хүүхэд”,  “Халамжаас хөдөлмөрт” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана гэлээ.

Иргэн бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагддаг тогтолцоонд манай улс ирэх жилээс шилжиж байна. Энэ ажилд НҮБ  дэмжлэг үзүүлж, “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгахыг хүслээ.

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг үндэслэн боловсруулсан нь нэн чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” бодлогын зорилтын эхний 10 жилд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, түгжрэл, төрийн бүтээмж, байгалийн нөөц зэрэг хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны гишүүдэд хандаж хэллээ.

Монгол Улсын Засгийн газар НҮБ хамтран 2027 он гэхэд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн стратегийн гурван тэргүүлэх чиглэл болохногоон, тэгш хамруулсан, тогтвортой өсөлт, хүний хөгжил болон эрүүл мэнд, хүн төвтэй, хууль дээдэлсэн, хүний эрхийг хангасан засаглалыг байгуулах нь тэргүүний зорилт юм гэдгийг тэмдэглэлээ.

Тус хурлаар Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)-баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцээд дэмжлээ.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа