Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

“Энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг, ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг манай иргэн бүрийн баярын өдөр”

Нийтэлсэн

Анхдугаар үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.



Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!
Дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ!

Та бүхэндээ анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийн мэндийг хүргэе!

Манай Улс өнөөдрөөс 97 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж байв. Үндсэн хуульд заасан ёсоор “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэн дэх онцгой үйл явдал болсон юм.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн тусгаар тогтнолын үнэ цэнтэй үйл хэрэг болсон бөгөөд орчин цагийн Монгол Улсын төрийн байгуулалтын гол хэлбэр болох бүгд найрамдах засаг буюу ардчилсан ёсны зарчмын үндсэн дээр, сонгуулийн журмаар засгийн бүх эрх нэгээс нөгөөд шилждэг зохион байгуулалтыг тунхагласан юм. Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулиа боловсруулахын тулд монголчууд бид хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг хийж, Ази тивдээ анхдагч бичмэл Үндсэн хуулийг баталж, дэлхий дахины үндсэн хуульт ёсны нэн шинэ түүхийг бүтээлцсэн юм.

Үндсэн хуулиараа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж “…улсын дээд эрхийг жинхэнэ ардад… эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхаглан баталгаажуулсныг бид ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа залгамжлан хэрэгжүүлсээр байна.

Зургаан бүлэг, 50 зүйлтэй Анхдугаар Үндсэн хуулиар тусгаар тогтнолын гол баталгаа болсон газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмнийхээ өмч болгож, бүгд найрамдах засгийн үндэс болсон сонгох, сонгогдох эрх, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах эрх, шашин шүтэх, хэвлэн нийтлэх эрх болон иргэдийг тэгш эрхээр хангасан бөгөөд өнөөгийн ардчилсан монгол орны үндэс, манай улсын орчин үеийн хөгжил дэвшлийн суурийг тавьсан гэж судлаачид дүгнэдэг юм.

Иймд энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг, ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг манай иргэн бүрийн баярын өдөр мөн билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Энэ жил манай улсын хувьд орчин цагийн байгууллагууд үүсэж, түүхэн үйл явдал өрнөсөн олон тэгш ой давхацсан жил тохиож байна. Үүнд: Монгол тулгар төр байгуулагдсны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсны 815 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, ардын хувьсгалын 100 жилийн ой төдийгүй 1946 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улс анх удаа ард нийтийн санал асуулга явуулж, 100 хувийн саналаар эрх чөлөөгөө баталгаажуулсаны 75 жилийн ой, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тус тус тохиож буйг энд онцлон дурдахад таатай байна.

Манай улсын ард иргэд ээ!

Эрх, үүрэг хоёр ижил тэнцүү байдаг шиг эрх чөлөө, эв нэгдэл хоёр эгнэгт салшгүй орших учиртай. Монголчууд эе эвдэрч, ноёд түшмэд хувийн сонирхлоо улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдаж ирсэн гашуун түүхтэйг бид мартах учиргүй. Амнаас гарсан үгийг буцааж болдоггүйтэй адил, сэрэмж алдсан тусгаар тогтнолыг эгүүлэн авахад нэн бэрхшээлтэйг санаж явцгаая. Үүний тул ард нийтээр эрүүл энх байж, эх орноо улам сайн сайхан болгох эерэг бодол, өрнүүн итгэлтэй байх нь чухал байна.

Өнөөдөр, цар тахлын халдвартай байгаа ч хамтын хүч, иргэн бүрийн хичээл зүтгэл, эх оронч сэтгэлгээгээр тахалтай тэмцэж, эрүүл энх цагийг авчрах хугацааг наашлуулж чадна гэдэгт улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэлтэй байна.

Миний Монголын ард иргэдээ!

Бид бүхний нүдний цөцгий мэт хайрлах ёстой үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Энэ бүхний тулгуур үндэстний баялаг, сүр хүч нь үзэл санаа, итгэл найдвартаа оршдог бөгөөд Үндсэн хуулиараа бид энэхүү эрхэмлэх ёстой үнэт зүйлээ баталгаажуулдаг.

Цаг хугацааны нэг ээдрээтэй түүхийн нугачаанд хоёр их гүрний дунд орших Монгол Улсыг, тусгаар тогтносон Бүгд Найрамдах улс болгон, дэлхий дахинд зарлан тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Хэдийгээр хүн төрөлхтний өмнө тулгараад буй цар тахлын амаргүй цаг хугацаа тохиож буй ч энэхүү түүхэн өдрийг монгол хүн бүр өвөг дээдсийнхээ холч мэргэн ухаан, улс орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, ёс уламжлалаа сэтгэл зүрхэндээ эрхэмлэн дээдэлж бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлэх биз ээ.

Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь нь босоо байж
Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!

Дэлхий2 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм3 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм6 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент6 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент6 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент6 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа