Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ

Нийтэлсэн

Жижиглэнгийн худалдаачид нийлүүлэлтийн сүлжээний хямралтай тулгарсан тул өргөн хэрэглээний барааны үнэ дэлхий даяар сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүрч өсөөд байна. Далайн судалгааны бие даасан тээврийн талаар судалгаа явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  “Drewry”-гийн тооцоолсноор  2021 болон 2022 онд зөвхөн далайн тээврийн салбарын ашиг татвараа хасаад  300 тэрбум ам.долларт хүрч магадгүй байгаа аж.

2021 онд тус салбар 150 тэрбум долларын ашиг олох төлөвтэй байгаа гэнэ. Зөвхөн далайн тээвэр жилдээ 150 тэрбум ам.долларын ашиг олно гэдэг бол түүхэнд бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт аж.

“The Journal of Commerce” сэтгүүлд бичсэнээр 2020 онд тус салбар 25.4 тэрбум ам.долларын орлого олжээ. “Drewry”-гийн үзэж буйгаар далайн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ирэх жил ч гэсэн тооцоолсноосоо их ашиг олж магадгүй гэнэ. “Container Insight Weekly” сэтгүүлд энэ салбарын талаарх судалгаандаа “III улиралд спот ханшийн өсөлт хүлээгдэж байснаас илүү хүчтэй болж, Маерск зэрэг чингэлэг тээвэрлэгч компаниуд боомтуудын эрэлт их байгааг ашиглаж, ачааны үнийг шинэ дээд цэгт хүргээд байна” гэжээ.

Түүнчлэн “Drewry”  IV улирлын ачаа тээврийн үнэ III улирлын  дэлхийн дундаж ханшаас 126 хувиар өснө гэж таамаглажээ. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсаны улмаас боомтууд болон терминалуудад саатал гарч боомтууд  бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэгийн зогсоол болж хувираад байгаа юм. Харин тээврийн компаниуд чингэлэгтээ хадгалж буй бараа, бүтээгдэхүүн бүрээсээ өдөр бүр төлбөр авсаар байгаа билээ. Үүний зэрэгцээ чингэлэгт тээврийн эрэлт нэмэгдэж байгаа нь тээвэрлэлтийн зардал өсөхөд нөлөөлсөн.

Дэлхийн хамгийн том чингэлэг тээвэрлэлтийн шугам болох “AP Moller-Maersk” 2021 онд 17 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байгаа нь оны эхэнд 4.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолж байснаас 278 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус компани тооцоолоогүй их хэмжээний ашиг олсонтой холбоотойгоор  өнгөрсөн  долоо хоногт 80 мянган  ажилтандаа 1000 ам.долларын урамшуулал олгохоо зарласан байна. “AP Moller-Maersk”-ийн гүйцэтгэх захирал Сорен Скоу “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа “Дэлхийн өнцөг булан бүр дэх үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахын тулд хичээж ажилласаар байна” гэжээ. Германы “Hapag-Lloyd AG” тээврийн компани   зургаан сарын хугацаанд сүүлийн 10 жилийн нийлбэр дүнгээсээ илүү орлого олсон байна.

Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааснаар ачаа тээвэр тасалдаж, боомтуудад ачаалал нэмэгдсэн. Цар тахалтай дасан зохицож, хэвийн амьдралын горимыг үргэлжлүүлэхээр Засгийн газрууд хичээн ажиллаж байгаа ч хоёр жил үргэлжилсэн энэ асуудал хэвийн байдалдаа орсонгүй.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын томоохон боомтуудтай хамтран ажиллаж, удаашралыг засахаар ажиллаж байгаа бөгөөд тус улсын  армийн инженерүүдийн корпус ирэх хоёр сарын дотор хуучирсан эргийн боомтуудад дөрвөн тэрбум ам.долларын өртөг бүхий барилгын ажлыг эхлүүлнэ гэж өнгөрсөн  сард мэдээлсэн.

БНХАУ  чингэлэгийн 96 , рефийн 100 хувийг үйлдвэрлэдэг. АНУ-ын далайн комиссариатын төлөөлөгч Карл Бентцелийн хэлснээр “Хятадын төлөвлөгөөнд 2020 онд чингэлэгийн үйлдвэрлэлийг дээд хэмжээнд хүргэхээр зорьсон учир контейнерын хомсдол буурах төлөвтэй байна. 2017-2020 онд буурсан байсан чингэлэгийн үнэ цар тахлын улмаас эргээд өссөн. Чингэлэгийн үнэ 2019 онд 1650-1750 ам.доллар байсан бол 3500 ам.доллар болоод байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа