Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Жүжигчин Б.Ану-Үжин: Хувийн амьдралаараа биш мэргэжлээрээ танигдахыг хүсдэг

Нийтэлсэн

МҮОНРТ-ийн дэлгэцийн ээлжит бүтээл болох “Хамгийн азтай үе” олон ангит уран сайхны киноны Азтайзаяа гэх гол дүрийг бүтээж, олны хайр хүндэтгэлийг татсан залуу жүжигчин Б.Ану-Үжинтэй ярилцлаа.
Тэрбээр Испани улсын Барселона хотод жүжигчний мэргэжлээр суралцаж, төгсжээ. 


-Сайн байцгаана уу. Намайг Б.Ану-Үжин гэдэг. Саяхан Испанийн Барселон хотын Театрын урлагийн коллежийг жүжигчин мэргэжлээр төгссон. Одоогоор Монголдоо амьдарч байна. Би Барселонд жүжигчин мэргэжлээр ажиллаж, агентлагт харьяалагддаг. Бас фото моделийн хувьд тодорхой агентлагтай хамтарч ажилладаг. Тийм болохоор Монголдоо суурьшиж, удаан байх боломж тааруу байна. Ирж, очин байх болов уу.

-Гадаадад сурахаар ганцаарддаг гэдэг. Таны хувьд хэр байсан бэ. Хэцүү үе тохиолдож байв уу?

-Ээж маань Испанид амьдардаг. Тийм болохоор гадаадад сурдаг бусад хүүхдүүдийг бодоход хүндрэл бага байсан. Гэхдээ гэнэт найзуудаасаа салаад явах үе, шинэ орчин, шинэ хэл гээд бүх зүйл өөр байсан болохоор хэцүү өдрүүд байсан.

Испанид театрын урлагийн сургуульд сурч байх үед шантрах үе байсан. Гэхдээ шантрах нь зөв гэж бодсон. Үүнийхээ ачаар эргээд босохдоо маш хүчтэйгээр босож ирсэн. Эрч хүчтэйгээр сургуулиа төгссөн.

-Жүжигчин болох хэцүү л гэдэг. Энэ мэргэжлийн юу нь сайхан байдаг вэ?

-Киноны хувцас зөөхөөс эхлээд найруулагч хүртэлх бүх хүмүүстэй танилцаж, ярилцах нь надад маш их таалагддаг. Тийм болохоор олон ангит кинонд тоглох сонирхолтой байсан.

Хамгийн анх коллеж руугаа явахаас өмнө Л.Таванбаяр найруулагчийн “Хамгийн хөөрхөн охин” кинонд тоглосон. Анхны кино гэхэд огт сандраагүй. Харин нэг кино бүтээхэд ард нь маш олон хүн ажилладаг гэдгийг хараад гайхаж байсан. Нэг хувцас зөөхөд хүртэл хүн хуваарилсан байдаг юм байна лээ.

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

 

-“Хамгийн азтай үе” олон ангит киноны талаар яривал. Та бүтээсэн дүр үзэгчдийн хайрыг хүлээсэн, эгдүүтэй, хайр хүрэм дүр байсан шүү дээ?

-Хоёрдугаар дамжааны хичээлдээ дарагдаад, шантарч байсан үе. Нэг өдөр ширүүн бороо орчихсон, гэр рүүгээ алхаж явтал Үндэсний телевизийн найруулагч эгч над руу залгаж, кинонд тоглох санал тавьсан. Би зохиолоо уншихыг хүссэн. Зохиолоо уншаад надад маш их таалагдсан. Азтайзаяа бол миний мөрөөдлийн дүр. Тоглохыг хүсэж байсан дүр болохоор гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад, сургуулиасаа чөлөө авч, Монголд хэсэгтээ байхаар ирсэн.

-Хэцүү зүйл гарч байв уу?

-Азтайзаяагийн дүр кинон дээр ээж нь хамт байхгүйгээр зохиол бичигдсэн. Ээжийгээ санаад уйлдаг хэсгүүд их гардаг. Бусад жүжигчид киноны уйлдаг хэсэгт амьдралынхаа хамгийн хэцүү үеийг бодож уйлдаг гэдэг. Харин би дүрийнхээ яг юунаас болоод зовж байгааг бодож, дүрдээ орж уйлах гэж хичээдэг болохоор уйлдаг хэсгүүд надад маш хэцүү байдаг. Ихэнх хүмүүс ээжийгээ бодоод уйл гээд байдаг. Гэтэл манай ээж цоглог хүн байдаг юм.

-Найзуудаасаа хол байх хэцүү байсан уу?

-Би Монгол, Оросын хамтарсан III сургуулийг төгссөн. Ахлах сургуулиа төгсөөд шууд Испани явсан болохоор ахлах сургуулийн л найзуудтай. Манай сургуулийн хүүхдүүд төгсөөд бүгд Орос руу явчихдаг. Тийм болохоор бүгд л гадаадад байдаг. Бүгд хамтдаа гадны орнууд руу явж, зун нь Монголдоо ирж ярилцдаг. Хэцүү үе тохиолдоход бие бие рүүгээ залгаж, сэтгэлээ тайвшруулдаг.

-Эмэгтэй хүнийг ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?

-Эмэгтэй хүнийг ямар ч үед зөөлөн байх ёстой гэж боддог. Аль болох зөөлөн, аливааг түрүүлж бодог. Бодсоныхоо дараа үг, үйлдэл гаргадаг байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй хүн угаасаа хорвоог зөөллөх гэж л төрсөн шүү дээ.

-Арван жилийн дараах өөрийгөө ямар байгаасай гэж хүсэж байна?

-Би өөртөө хатуу шаардлага тавьдаггүй. Аль болох өөрийгөө жаргалтай байлгаж, эргэн тойрны хүмүүстэйгээ эрүүл харилцаа үүсгэхийг хичээдэг. Тийм болохоор аль болох жаргалтай амьдралын хэмнэлийг сонгож, ирээдүйдээ санаа зовохгүйгээр өнөөдрийн байгаадаа сэтгэл хангалуун амьдрахыг чухал гэж боддог.

Хэрвээ хүмүүст танигдахаар бол жүжигчин мэргэжлээрээ л танигдахыг хүсэж байна. Хувийн амьдралыг минь оролцуулахгүйгээр жүжигчин мэргэжлээр маань хүмүүс хүлээж авч, таниасай гэж хүсдэг.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа