CRI Монгол радио
2021 оны өмнөд-өмнөдийн хүний эрхийн форумд баяр хүргэв
Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 8-нд 2021 оны өмнөд-өмнөдийн хүний эрхийн форумд баяр хүргэжээ.
Тэрээр: Хүний эрх бол хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг юм. Хүний амь нас, үнэт зүйлс болон нэр хүндийг хамгаалж, хүний эрхийн тэгш хүртээмжтэй байдлыг батлах бол хүн төрөлхтний нийгмийн нийтлэг эрэлт хүсэл юм. Ард түмнээ дээдэлж, сайн сайхан амьдралын тухай ард түмнийхээ хүсэл тэмүүллийг тэмцлийнхээ зорилт болгох бол цаг эринээс дэлхийн улс орнуудад олгож буй үүрэг хариуцлага юм.
ХКН хүний эрхийг дээдлэн хүндэтгэдэг. Хятад улс ард түмнээрээ төв хийж, ард түмнийхээ ашиг сонирхлыг тэргүүлэх байранд тавьж, хөгжлөөр хүний эрхийг ахиулж, нийт иргэдийн ардчиллыг ахиулж, хүний эрх чөлөөг бүх талаар хөгжүүлэн, улмаар цаг эриний урсгалд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замыг олж, 1.4 тэрбум иргэддээ хүний эрхийг бүрэн эдлүүлж байна. Хүний эрхийн практик олон ургалч байх ёстой. Дэлхийн улс орнуудын ард түмэн өөрийн орныхоо бодит нөхцөл байдалд тулгуурлан бие даасан хүний эрхийн хөгжлийн замналыг сонгох ёстой. Хөгжиж буй орнуудтай хамтаар хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдэлж, олон талт үзэл хэрэгжүүлэн, улмаар олон улсын хүний эрхийн үйлсийн эрүүл хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
2021 оны өмнөд-өмнөдийн хүний эрхийн форум мөн өдөр Бээжинд “Ард түмнээ дээдлэх ба дэлхийн хүний эрхийн засаглал” уриан дор нээгджээ.