Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Махны үнийн өсөлт инфляцын 25 хувийг бүрдүүлжээ

Нийтэлсэн

Инфляц аравдугаар сард улсын хэмжээнд 9.7 хувь, Улаанбаатар хотод 9.3 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн. Тэгвэл Төв банкнаас өгч буй мэдээллээр  жилийн инфляцын бүрэлдэхүүнийг харвал:

 

  • Мах 25 хувь
  • Махнаас бусад хүнс 30 хувь
  • Шатахуун 17 хувь
  • Бусад буюу эрэлтийн шалтгаантай инфляц 32 хувийг бүрдүүлж байна.

 

Тодотгоход, Төв банк ирэх онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд 6±2% интервалд  тогтворжуулахаар тусгасан.

Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг баримтална. Мөн Ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өгч байгаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцын төлөвийн талаар хэлэхдээ “Төв банк инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах зорилтоо хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд тодорхой хэлж байгаа. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байна. Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар сэргээгүй байна. Үүнтэй уялдаад өрхийн хэрэглээ сэргээгүй, сүүлийн 3 улирал дараалан уналттай гарсан. Нийт эдийн засгийн өсөлт эхний улиралд 14.8 хувь байсан бол 2-р улиралд 0.6 хувь, эхний хагаст 6.3 хувь байв. Энэ нь өсөлт эмзэг, жигд бус байгааг харуулж байна. Дээрээс нь хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт буурсан буюу 10 хувь агшсан хэвээр байгаа зэргийг харгалзан үзвэл эрэлт бүрэн сэргээгүй, хэврэг байгааг илтгэнэ. Бид 2021 оны төгсгөлд инфляц зорилтот түвшнээс давах боловч 2022 оны сүүлийн хагаст эргээд буурч, зорилтын түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт эрчимжсэнийг бусад орнуудын адил нийлүүлэлтийн шалтгаантай гэж авч үзэж байгааг онцлон дурдъя. Одоо бий болоод байгаа инфляц яг л АНУ, Япон, Европын холбооны орнуудынхтай ижилхэн. Ерөнхийд нь хэлэхэд 2 хувийн инфляцтай байдаг орнууд 4-6 хувийн инфляцтай байна. Зүүн Европ, Төв Азийн хөгжиж буй орнуудын инфляц 7-8 хувийн түвшинд ирээд байна. Үүнийг дэлхий нийтээрээ сэргэлтийн дараах шок гэж харж байна” гэв.

Мөн тэрбээр “Цар тахлын үед инфляцын өсөлт бүх оронд бий болсон нь ерөнхийдөө нийтлэг шалтгаантай. Үүнд шатахуун, хүнс, эрчим хүч, тээвэр ложистикийн үнийн өсөлтийг дурдаж болно. Харин эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор үүссэн эрэлтийн шалтгаантай инфляц улс орнуудад харилцан адилгүй байгаа. Зарим оронд, ялангуяа цар тахалд бага өртсөн, вакцинжуулалт амжилттай өрнөсөн, эргээд эрчимтэй сэргэж буй орнуудын хувьд эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эхэлж байна. Үүнтэй уялдуулаад төв банкууд нь бодлогын хүүгээ өсгөх шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. Тухайлбал ойрын хугацаанд 31 төв банк бодлогын хүүдээ өөрчлөлт оруулах 56 удаагийн шийдвэр гаргаснаас 48 удаад нь бодлогын хүүгээ өсгөж, үлдсэн 8 удаад нь бодлогын хүүгээ бууруулахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр эрэлтийн шинж чанартай инфляцтайгаа уялдуулж бодлогын шийдвэрүүдээ гаргаж байгаа гэсэн үг. Тиймээс эрэлтийн шинжтэй инфляцыг өдөөж буй үзүүлэлтүүдийг тодорхойлохын тулд Төв банкууд хөдөлмөр өндөр шингээсэн салбаруудын өсөлт, ажилгүйдлийн бууралт, эдийн засгийн өсөлтийн төлөв эмзэг эсэхийг таних, мөн хэрэглээ сэргэсэн эсэхийг анхаарах шаардлагатай болж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ч дээрх хүчин зүйлсийг харгалзан үзээд есдүгээр сарын 16-ны өдөр бодлогын хүүгээ хэвээр үлдээх нь гэсэн шийдвэр гаргаад байна” гэсэн юм.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа