Энтертайнмент
Арванхоёрдугаар сарын 10: Нобелийн хамгийн анхны шагналыг гардуулж байж
1901 оны арванхоёрдугаар сарын 10. Анхны Нобелийн шагналыг гардуулав
Шведийн зохион бүтээгч Альфред Нобель өөд болсноос хойш таван жилийн дараа 1901 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны Нобелийн шагналыг гардуулав.
Анхны шагналыг Нобелийн гэрээслэлийн дагуу физик, хими, анагаах ухаан, уран зохиол гэсэн дөрвөн төрлөөр олгосон бөгөөд түүнээс хойш 120 жилийн турш олгосоор байна.
1969 оноос эдийн засгийн салбарт өгч эхэлсэн тус шагналыг 962 хүн, 25 байгууллагад олгосон ба дөрвөн хүн хоёроос дээш удаа авч байжээ.
1948 оны арванхоёрдугаар сарын 10. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлав
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Парис хотноо Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталжээ.
НҮБ-ын 58 гишүүний 48 нь дэмжин баталсан уг тогтоолоор хувь хүний эрх, эрх чөлөөг 30 зүйлээр нарийвчлан тодорхойлсон.
Монгол улс НҮБ-д 1961 онд нэгдэн орсноор уг тогтоолыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн бөгөөд 1992 оны Үндсэн хуульд зарим заалтыг тусгасан байдаг.
2009 оны арванхоёрдугаар сарын 10. “Avatar” дэлгэцнээ гарчээ
Түүхэд хамгийн их ашиг олсон уран сайхны кино “Avatar” 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд Лондон хотноо дэлгэцнээ гарчээ.
Жеймс Камеруны алдарт бүтээлүүдийн нэг уг киног 240 сая ам.доллараар бүтээсэн бөгөөд өдийг хүртэл 2.8 тэрбум ам.долларын ашиг олжээ.
Түүний араас “Avengers: Endgame” 2.7 тэрбум ам.долларын ашгаар удаалдаг бол мөн Жеймсийн бүтээл “Titanic” кино 2.1 тэрбум ам.долларын ашгаар гуравдугаар байр эзэлдэг.