Энтертайнмент
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон охинтой болжээ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, эхнэр Кэрригийн хамт хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Охин нь Ерөнхий сайд болсноос нь хойш төрсөн хоёр дахь хүүхэд нь юм.
Кэрри Жонсон 2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Лондонгийн эмнэлэгт амаржсан байна. “Эх, хүүхэд хоёрын биеийн байдал сайн. Ерөнхий сайд эхнэрийн хамт жирэмсний хугацаанд болон төрөх үйл явцад туслалцаа дэмжлэг үзүүлсэн эмч нар, эмнэлгийн ажилчдадаа талархлаа илэрхийлж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч нь хэлжээ.
Энэ оны тавдугаар сард хуримаа хийсэн Ерөнхий сайд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүүтэй болсон. Эхнэр Кэрри Жонсон 2021 оны долоодугаар сард Инстаграмдаа хэдэн сарын өмнө хэвлий дэх хүүхдээ алдсанаа, мөн дахин хөл хүнд болсноо зарлаж байжээ.
Борис Жонсоны хувьд долоо дахь хүүхэд нь юм байна. Түүний хоёр дахь эхнэр, өмгөөлөгч Марина Уилерээс төрсөн дөрвөн хүүхэд нь насанд хүрцгээжээ.
Борис Жонсон өөрөөсөө 23 насаар дүү, одоогийн эхнэр Кэрритэйгээ 2012 онд танилцаж, 2018 оноос уулзаж эхэлсэн байна.
Эх сурвалж: ВВС