Энтертайнмент
Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминЖүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ шалгаруулав.
Тэмцээний шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдээс Г.Болор-Очир нар шалгарсан байна. УАШТ-ий жин тус бүрд түрүүлж, улсын аварга болсон тамирчдыг та бүхэнд танилцуулахад, эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Ганзаяа, +78 кг-д А.Адьяасүрэн нар улсын аваргаар шалгарлаа. Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал нар тэргүүлж, аварга болжээ.