Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Тайваньд хадгалагдаж буй хосгүй үнэт Монголын түүхэн дурсгалууд олон нийтийн хүртээл болов

Нийтэлсэн

/Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнд тавигдах үзмэрүүдийн жагсаалтыг Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулсан бөгөөд тус үзэсгэлэнгийн дараа эдгээр үзмэрүүдийг Монголын талд үлдээх болно./

Монголын Үндэсний номын сан байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Тайвань Монголын Үндэсний төв номын сангууд зохион байгуулж буй “Тайвань дахь эрдэнэс” (Treasures from Taiwan) хамтарсан үзэсгэлэн нь 12-р сарын 29-нд Монголын Үндэсний номын санд нээлтээ хийсэн ба тус үзэсгэлэн хоёр долоо хоногийн турш үргэлжлэх болно. Энэ удаагийн үзэсгэлэнд маш олон төрлийн түүхэн дурсгалууд тавигдаж байгаа бөгөөд үүнд Тайваний Үндэсний номын санд хадгалагдаж буй Юань гүрний үеийн 57 ном бүтээлийн хуулбар, Тайваний Үндэсний Хааны ордон музей, Тайваний Төв судалгааны хүрээлэнд хадгалагдаж буй чулууны дардасууд, хаад хатдын хөргийн хуулбарууд зэрэг багтаж байгаа болно. Эдгээр түүхэн дурсгалын тусламжтайгаар Монголын эзэнт гүрний түүхийг алдаршуулах, түүхэн дурсгалыг хадгалж хамгаалах, Тайвань Монголын харилцааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд 2019 оны 9-р сард дөрвөлжин үсгийн 750 жилийн ойг тэмдэглэж “Их Монгол Улсын Соёлын Өв, Нангиад Соёл Иргэншлийн Ул Мөр” үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд тухайлбал “Монголын нууц товчоо”, “Эрдэнийн товч” болон Тайваний Төв номын санд хадгалагдаж буй Юань гүрний үеийн бичгийн дурсгалын хуулбарууд олон нийтийн хүртээл болж байна. Үүнээс гадна энэ удаагийн үзэсгэлэнд зориулан Юань гүрний үеийн 8 их хаан болон 8 хатны хөрөг буюу нийт 16 ширхэг хөргийн хуулбар, уран зургийн хуулбарууд, “Юань улсын түүх” болон чулууны дардасны хуулбарууд зэргийг олон нийтийн хүртээл болгох юм.

/Тайвань Монголын үндэсний төв номын сангуудын зохион байгуулж буй “Тайвань дахь эрдэнэс” хамтарсан үзэсгэлэн 12-р сарын 29-ний өдөр Монголын Үндэсний номын санд тууз хайчилж, нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг танхим болон цахим хосолсон хэлбэрээр Тайвань Монгол хоёр оронд нэгэн зэрэг зохион байгуулсан./

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг танхим болон цахим хосолсон хэлбэрээр Тайвань Монгол хоёр оронд нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд Тайваний Төв номын сангийн захирал хатагтай Цэн Шүшиен, Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар хамтран зохион байгуулсны зэрэгцээ Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Л.Золзаяа, хоёр орны холбогдох яамдын удирдах албан тушаалтнууд уригдан оролцов. Энэ нь тус үзэсгэлэнд хоёр орны Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг илтгэн харуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнд тавигдах үзмэрүүдийн жагсаалтыг Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулсан бөгөөд тус үзэсгэлэнгийн дараа эдгээр үзмэрүүдийг Монголын талд үлдээх болно.

/Үзэсгэлэнд тавигдаж буй Юань гүрний үеийн бичгийн дурсгалын хуулбарууд/

Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо энэ удаагийн үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Тайваний Төв сантай хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах боломж дахин тохиосонд туйлын баяртай байна. Тайваний Төв номын сангийн зүгээс өөрийн сан хөмрөгт байгаа түүхэн дурсгал болон бичгийн дурсгалаас хуваалцсанд гүнээ талархаж байна. Эдгээр түүхэн үзмэрүүд нь Тайваний төдийгүй Монгол орны хувьд хосгүй үнэ цэнтэй бөгөөд энэхүү түүхэн үзмэрүүдээр дамжуулан Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ түүхэн ул мөрийг үзэж сонирхох боломжтой боллоо.” гэв.

Тайваний Төв номын сангийн захирал хатагтай Цэн Шүшиен хэлсэн үгэндээ “Тайвань Монголын Үндэсний төв номын сангууд хамтарсан үзэсгэлэнгээр дамжуулан, харилцан бие биеийнхээ соёлыг ойлгох, танин мэдэх боломжийг бүрдүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж байна. Эртний бичгийн дурсгалууд болон хаад хатдын хөргийн хуулбаруудыг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өгч буйд туйлын баяртай байна. Тайваний Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт ховор түүхэн дурсгалын хуулбаруудыг хилийн чанадад түгээж, Монголын ард түмэнд эдгээр түүхэн дурсгалын үзүүлж сонирхуулах завшаан тохиож буйд туйлын баяртай байна.” гэв.

/Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцож, үг хэлэв./

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцсон бөгөөд тэрээр Тайвань Монголын үндэсний төв номын сангуудын хамтын хичээл зүтгэл, харилцан дэмжлэгийн үр дүнд Монгол анд нөхөд маань хилийн чанад руу зорчилгүй өвөг дээдсийнхээ дэлхий дахины соёл иргэншилд оруулсан чухал хувь нэмэр, нөлөөг олж харах боломжийг бүрдүүлсэнд талархал илэрхийлэв.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө цааш хэлсэн үгэндээ “Тайваний Үндэсний Хааны ордон музей, Тайваний Төв номын санд Монголын түүх соёлын дурсгалт зүйлс, түүхийн баримт бичгүүд олноор хадгалагдаж байгаа билээ. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар хоёр орны түүх, соёлын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж ирсэн. Тухайлбал мэргэжилтэн, боловсон хүчин харилцан зочлуулах, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах сургалт семинарт холбогдох мэргэжилтнүүдийг хамруулах, сан хөмрөг дэх үзмэрүүдээ харилцан солилцож үзэсгэлэн зохион байгуулах, хамтарсан судалгааны үр дүнг нэгтгэн каталоги хэвлэн нийтлэх зэрэг ажлуудыг өрнүүлсээр ирсэн ба илүү олон Монголчуудад эдгээр соёлын дурсгалт зүйлсийн талаар мэдээлэл өгөхийг зорьсоор ирсэн. Нээлтийн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ихэнх хүндэт зочид Монгол дээл өмссөн байсныг хараад Монголын ард түмэн түүхэн уламжлалаа дээдлэн, чухалчлан үздэг болохыг миний бие олж харлаа. Цаашид талууд олон төрлийн үзэсгэлэн хамтран зохион байгуулж, харилцаа солилцоогоо гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна. COVID-19 цар тахлын аюул нэн даруй намжиж, Монгол анд нөхөд маань өөрийн биеэр Тайваний Үндэсний Хааны ордон музейд зочлох боломж удахгүй нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.

Үүнээс гадна энэ удаагийн үзэсгэлэнд зориулан Юань гүрний үеийн 8 их хаан болон 8 хатны хөрөг буюу нийт 16 ширхэг хөргийн хуулбар, уран зургийн хуулбарууд, “Юань улсын түүх” болон чулууны дардасны хуулбарууд зэргийг олон нийтийн хүртээл болгох юм.

/Үзэсгэлэнд тавигдаж буй Юань гүрний үеийн чулууны дардасны хуулбарууд/

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа