Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Тахлын үед Монгол, Хятад хоёр л ядуурлыг ялсан болж таарлаа

Нийтэлсэн

Манай урд хөрш хятадууд Ши Жинпинь гэдэг удирдагчтай болсноос хойш 800 сая иргэнээ ядуурлаас гаргасан амжилтын араас У.Хүрэлсүх гэдэг лидер төрсөн цар тахлын үед Монгол Улс 4.1 мянган иргэнээ ядуурлаас гаргажээ. Энэ бол хөгжил сул манайх шиг орны хувьд дэлхийд үнэлэгдэх бахдам амжилт. Бараг хүн бүрийн амьжиргаанд нөлөөлсөн КОВИД-19 цар тахлын үед Монголд ядуурал буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Монгол Улс ядуусаа хоёр жил тутамд нэг удаа тоолдог.

Энэ жишгээр  тоолоход, өнгөрсөн хоёр жилд Монголын ядуус 0.6 хувиар буурчээ. Одоогоос гурван жилийн өмнө 2018 онд Монгол Улс  907.5 мянган ядуу гэх тодорхойлолтой иргэнтэй байсан бол өнгөрсөн 2020 онд 903.4 мянга болж буурсныг ийнхүү хувиар илэрхийлсэн байгаа юм.

Ийнхүү дэлхийг хамарсан нийгэм, эдийн засгийн хямрал тохиосон хоёр жилийг халамжаар угжуулж давсан монголчууд маш том амжилт үзүүлэв. Энэ зүй тогтлоор бол Монголын эдийн засаг үргэлж өсөж тэлэх бус хямраад баймаар ч юм шиг. Үүнийг Монгол Улсын Үндэсний статистикийн хороо өөрөө баталсан нь бас сонин. Бас математикчид, тооны улсууд худлаа зүйл мэдээлнэ гэж юу байх вэ. 2020 оны дүн мэдээг 2021 оны төгсгөлийн өдөр зарласныг бас үндэслэлтэй гэж болох аж. Түүгээр ч тогтохгүй, өнгөрсөн хоёр жилд цар тахал тохиогоогүй бол ядуурал эрс буурах байж.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Ядуурлын түвшинг тооцоолохдоо ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. Уг тооцооллоор Монгол Улс 2020 оны байдлаар 3.3 сая хүн амтай байгаагаас 903.4 мянган хүнийг ядуу амьдарч байна гэж тооцоод байгаа. Цар тахал ядуурлыг бууруулах түвшнийг удаашруулсан. Хэрэв коронавирусний цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 2018 оныхоос 4.1 хувиар буюу 24.3 хувьд хүрч буурах боломжтой байлаа” гэсэн байгаа юм.

Мөн түүний танилцуулгаас харахад, хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр хэвээр байгаа ч нийт ядуу хүн амын гуравны хоёроос илүү нь хот суурин газарт үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа ажээ. Энэ мэдээллээс үзэхэд, Монгол Улсад цар тахлын үед ядуурал бага боловч буурсан гэж үзэж болох юм.

Мөн Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнгөрсөн тавдугаар сард “Kовид-19 цар тахлын үеийн ядуурал, тэгш бус байдлыг их өгөгдөл ашиглан судлах нь” судалгааг танилцуулахад өөр дүн гарсан байдаг. НӨАТ-ын өгөгдлийн санг ашигласан уг судалгаагаар дүгнэлтэд Монгол Улсад ядуурлын түвшин 2018 онд 56.6 хувь, 2019 онд 49.4 хувь, 2020 онд 44.6 хувь байсныг өгүүлжээ. 

Статистикийн хорооноос энэ удаад ядуурлын шугам буюу нэг сард 184,747 төгрөгөөс бага хэрэглээтэй хүнийг ядуу хүн гэж тодорхойлсон байна. Тэгвэл Дэлхийн банкнаас туйлын ядуурлыг өдөрт нэг ам.доллараас бага, дунд зэргийн ядуурлыг хоёр ам.доллараас бага орлогоор амьдардаг гэж үздэг. Ийм тооцооллоор Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд амьдарч байгаа. Дээр нь мөн тооны иргэн ядуурлын шугамтай ойр амьжиргаатай байгааг удаа анхааруулсаар ирсэн.

Дэлхийн банкнаас гурван жилийн өмнө гаргасан “Монголын дүр төрх 2018” тайландаа нийт хүн амын 15 хувь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байгаа. Гэнэтийн ямар нэгэн шок үүсэхэд тэд ядуурал руу халтиран орох эрсдэлтэй гэж байв. Тэгвэл цар тахлын хугацаанд эдгээр иргэн ядуурлын шугамаас доош унаагүйг Засгийн газрын халамж, дэмжлэгтэй холбон тайлбарласан байна. Учир нь  өрхийн хэрэглээний өсөлт өрхийн орлогоосоо давж байгаагүй. Үүнээс өнгөрсөн хугацаанд гарсан эдийн засгийн өсөлт ямар хэврэг байсныг харж болно.

Үүнийг Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засаг 2017-2019 онд тасралгүй өссөн хэдий ч үр шим нь өрхийн, ялангуяа ядуу иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой нөлөөлөхгүй байгаа. Өсөлтийн ихэнх нь бүтээмжээс бус уул уурхайн орлогоос бий болж ирсэн. Дийлэнх орлого нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжсэн хэвээр байгаа гэж тодорхойлж байлаа.

Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев өнгөрсөн аравдугаар сард манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад ядуурал бага насны хүүхдийн дунд зонхилж байгааг судалсан. Таван хүн тутмын хоёр нь 15-аас доош насны хүүхэд байгаа нь том асуудал. Хөдөлмөрийн насны хүн ам дундаа ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүмүүс хамгийн ядуу байсан. Монголд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эдийн засгийн идэвхгүй, ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн 10 жилд ялихгүй нэмэгдсэн байхад эрэгтэйчүүдийн оролцооны түвшин 2018 онд 70 хувь хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлт байсан нь анхаарал татсан.

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд учраас ойрын жилүүдэд залуучууд олноороо ажиллах хүчинд нэгдэхээр байна. Тиймээс л ажлын байр олноор бий болгох шаардлагатайг дахин хэлье. Үнэмлэхүй дүнгээр аваад үзвэл хөдөөгийн ядуурал их хэвээр байгаа. Улаанбаатар хотод ядуурлын түвшин 27 хувь байхад, хөдөө, орон нутагт ойролцоогоор 30 хувь байна. Харин дээр яриад байгаа бол сүүлийн жилүүдийн бууралтын үзүүлэлт юм. Хөдөө ядуурал илүү сайн буурч байгаа бол хотод буурахгүй байна гэсэн үг л дээ. Тиймээс хот болон хөдөөд хаана нь ч гэсэн ажиллах шаардлага байна. Хотод ядуурлын түвшин буурч эхлэх, хөдөө, орон нутагт нөхцөл байдлыг сайжруулах, ядууралтай үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэсэн үг. Хамгийн гол арга зам юу гэхээр хүмүүст, өрхүүдэд бодит орлогоо нэмэгдүүлэх боломжийг л олгох хэрэгтэй. Мөнгө өгөх бус мөнгө олох арга замыг нь нээх, ажлын байрыг ихээр бий болгох эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг олгох ёстой” гэж дүгнэсэн байдаг.

Ерөнхийдөө дэлхий нийт эдийн засгийн тоон өсөлтөөс илүү тогтвортой, хүртээмжтэй өсөлт эрэлхийлэх болоод удаж байна. Үүний хамгийн гол хэмжүүр нь ядуурлын шугам. Гэтэл ядуурлын шугамын дээд талд ажил эрхлэлт байдаг. Харамсалтай нь, дээрх хоёр хэмжүүрийг эерэг тал руу нь эргүүлэх манай төр засгийн удирдлагуудын  амлалтад байдаг ч гардаг шийдвэрт огт тусдаггүй. Ажил нь иргэдээ бэлэн мөнгөөр халамжилж тарааж ядууралтай тэмцэх байдаг.

Үүний сацуу ажил олгогчдоо дарамтлах нь элбэг. Уг нь ядуурал, ажилгүйдэл хоёр нэг зоосны хоёр тал байдаг. Эхэнд дурдсанчлан, 3.3 сая хүн амтай Монгол Улс 1.5 тэрбум хүнтэй амтай Хятад лугаа адил ядуурлыг ялж байгаа зүйл огт байхгүй. Хятад 40 жилийн турш нэг бодлого тууштай баримтласны дүнд хөгжсөн болохыг дэлхий мэднэ. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ нээж, бизнес эрхлэх боломжид суурилсныг барууныхан ч бахаддаг. Харин бид халамжаар л аргацааж ирэв. Засгийн газрын одоогийн шийдвэрүүдийг харахад, цаашид ч ирсэн замаараа сурсан дуугаа дуулах бололтой. Төр засгийн удирдлагууд баялгийг хурааж, өдрөөс өдөрт нийгэмчлэх талаар ярьж ирсэн нь үүний илрэл. Дэлхийн хаана ч байдаггүй үнэгүй тог цахилгаан бол зөвхөн эхлэл.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа