Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Мянга сонсохоор нэг хар…

Нийтэлсэн

АНУ-ын Тесла компани 2021 оны арван хоёрдугаар сарын 31-нд Шиньжян дахь анхны төвөө Үрэмч хотод албан ёсоор нээлээ. Үүнтэй холбогдуулан Тесла компанийн Хятадын баруун бүсийн ажил хариуцсан ажилтан “Шиньжян бол авто аяллын диваажин, улам олон хүмүүс Шиньжян руу аялах хүсэлтэй байгаа нь орон нутгийн худалдан авалт, үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна. Шиньжяны цахилгаан хөдөлгүүрт автомашиныг цэнэглэх сүлжээ эрчтэй хөгжихийг дагалдан Үрэмчид Тесла төв байгуулагдаж байгаа юм” гэжээ.

Гэвч энэ нь АНУ-ын зарим улс төрчдийн шүүмжлэлд өртөөд байна. Сенатор Рубио зүгээр сууж чадсангүй, “уур учгаараа” Твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Псаки мөн Тесла компани “хууль эрх зүй, нэр хүнд, үйлчлүүлэгчдээ алдах эрсдэлтэй” хэмээн анхааруулжээ. Эдгээр хүмүүсийн үзэл бодол, үг яриа нь АНУ-ын саяхан боловсруулсан “Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-тай холбоотой юм. Америкийн зарим улс төрчид энэхүү хуулийн төслийг барьж өөрийн аж ахуйн нэгжүүд нь Хятад улсын Шиньжян хоорондын худалдаа, бизнесийн харилцаа холбоог хязгаарлахыг оролдож байна. Тэр ч утгаараа Тесла Шиньжянд төвөө ажиллуулах нь Америкийн эдгээр улс төрчдийн “хацрыг нь алгадсан” явдал болов.

Тэгвэл Тесла компани яагаад Шиньжянд салбараа ажиллуулах сонголт хийсэн бэ?

Үнэн хэрэгтээ Америкийн аж ахуй нэгж болох Тесла компани Хятадын зах зээлтэй маш их холбоотой байдаг. Түүний бизнес нь Хятадын 60 хотыг хамарч, 200 гаруй салбараа нээсэн бөгөөд Шанхай дахь үйлдвэр нь 2021 онд тус компанийн олон улсын зах зээл дэх автомашины нийлүүлэлтийн бараг тал хувийг бүрдүүлсэн юм. 2020 оны эцэс гэхэд Теслагийн Ши-аниас Үрэмч хүртэлх “Торгоны зам” цэнэглэх шугам бүрэн ашиглалтад орсон. 2021 онд Шиньжяны Хоргос хотод супер цэнэглэх станц албан ёсоор нээгдсэнээр Теслагийн “Хятадын баруун хойд нутаг дахь цэнэглэх сүлжээ” мөн ашиглалтад орсон юм.

Жинхэнэ ёсондоо Шиньжян чухам ямар байдаг вэ? Үүнд Тесла бодит үйлдлээр хариулт өгсөн бөгөөд Шиньжянд очсон гадаадын олон хүмүүс ч өөрсдийн үзэж харснаа интернетээр илэрхийлсээр байгаа юм.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө Японы телевиз торгоны замаар сэдэвлэсэн баримтат кино үйлдэж, тус орны дотоодод маш их хандалт авч, Японы олон сэтгүүлч Хятад улсад сурвалжилга хийж, олон тооны жирийн иргэд нь хувийн зардлаараа Хятад улсад ирж аялсан байдаг юм. 2021 оны эцэст БНХАУ-аас Японы Осака дахь ерөнхий консулын газраас цар тахлын дараа Шиньжянд аялах тухай үйл ажиллагаа зохион байгуулсан бол сар хүрэхгүй хугацаанд тус орны 1028 хүн нэрээ мэдүүлсэн байна.

Зөвхөн Япон төдийгүй, сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны хүмүүс Хятад улс, тэр дундаа Шиньжянд ирж газар дээр нь бодит байдалтай нь танилцсаар байна. Тэдний нэг бол даруй Израилийн Раз Галор гэдэг 30 сая гаруй дагагчтай интернетийн од залуу юм.

2021 онд Шиньжянд очсоны дараа Раз Галор тухайн нутгийн нэг хөвөнгийн тариачинтай танилцаж, тэндээс Шиньжяны хөвөнгийн тариалангийн машин механик, автоматажсан үйлдвэрлэлийн талаар газар дээр нь ойлгосон бөгөөд хөвөнгийн тариачид хэдэн му тариалангаас жилдээ 700-800 мянган юанийн орлого олдгийг нь мэдээлсэн юм. Тэрээр мөн Хятадын их бага олон хотуудаар явж, тухайн нутгийн онцлог байдал, зан иргэншилтэй танилцсан бөгөөд “Шиньжянчууд өөрийн амьдрал ахуйн тухайгаа хамгийн их үг хэлэх эрхтэй” хэмээн бичсэн байна. Өдгөө Раз Галор шиг Хятад улсад ирж биеэрээ үзэж танилцаж буй гадаад хүмүүс ирэх тусмаа олширч байна. Үүнд Канад, Австрали, Америкийн иргэд бүгд бий. Тэд өөрийн камертаа Хятад улсын үнэн мөн байдлыг буулгаж, олон улсын интернет ашиглагчдад хүргэсээр байна.

2020 онд Хятадын ШУӨЗО давхацсан тоогоор 158 сая жуулчин хүлээн авсан бол эдгээр жуулчид тухайн нутгийн бодит байдал, хөгжил дэвшлийг газар дээр нь үзэж танилцсан гэсэн үг юм. “олбог цоолсон мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр”, “Мянга сонсохоор нэг хар” гэх зэрэг хэлц үгүүд байдаг биз. Тэдгээр ажлын өрөөндөө олбог цоолж буй Америкийн улс төрчид зав гаргаж Шиньжянд очиж хараарай.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа