Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Үндсэн хуулийг батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн

Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд өчигдөр /2022.01.12/ тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал зэргийг шинээр тунхаглан баталсан нь өндөр ач холбогдолтой. Үндсэн хуулийг дагаад Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд батлагдсан гэдгийг тодотгож байлаа.

Уулзалтын үеэр депутатууд дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Д.Мөнхөө: 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн хамгийн том эрх зүйн акт болж чадсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Д.Мөнхөө: -Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хөдөлмөрчид Ардын Их Хурлын депутатаар  намайг сонгож, шинэ Үндсэн хууль батлах нэр төртэй ажилд гар бие оролцох боломж олгосон. Түүнээс өмнө би хоёр удаа депутатаар сонгогдож байлаа. Монголын дөрөв дэх шинэ Үндсэн хууль батлахад оролцсон 430 депутатын ес нь эмэгтэй  байсан.  Тухайн үедээ би эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагчаар ажиллаж байв. Бид Үндсэн хуулийн төслийг бүх шатны  эмэгтэйчүүдийн байгууллагаар хэлэлцүүлж, ирсэн санал бүрийг Ардын Их Хуралд албан ёсоор өргөн барьж байлаа. Монгол Улсын Үндсэн хууль 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн, хамгийн том эрх зүйн акт болж чадсан. Ийм нэр төртэй төрийн бичиг баримтыг боловсруулахад оролцсондоо баяртай байна.

Г.Очирбат:  “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Г.Очирбат: -Үндсэн хуулийг шинэчлэх санаачилга анх 1988 онд гарч байлаа. 1989 оны хоёрдугаар сард намын төв хороо Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах комисс байгуулсан. Тус комисс хоёр жил гаруй ажиллаад, 1990 оны гуравдугаар сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн байгуулсан шинэ комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. 1990 оны долоодугаар сарын 29-нд Ардын Их Хурлын 12 дахь сонгууль болж байлаа. Үндсэн хуулийг шинэчлэх чиг үүрэг бүхий комисс сонгуулийн дараа байгуулагдсан улсын байгууллагад ажлаа хүлээлгэн өгсөн. Тийнхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн, хуралдаж, баталж байлаа. Үндсэн хууль бол маш ач холбогдолтой хууль. Үндсэн хуулиар “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан. Мөн “Монгол Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс” хэмээн онцолж заасан түүхэн ач холбогдолтой хууль юм.

Р.Барсболд: Ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас өндөр үнэлгээ авсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Р.Барсболд: -Үндсэн хуулийн төслийг маш урт хугацаагаар, өдөр шөнөгүй хэлэлцдэг байсан. Тэр үед ардчилал гэдэг юу, парламент яаж ажилладаг талаар мэддэг хүн бараг байгаагүй гэхэд буруудахгүй. Яаж ажиллах арга замаа олж байсан гэх үү дээ. Шударга замаар ханддаг байсан гэж олон хүн дурддаг юм. Үндсэн хууль бол манай улсын болон ард түмний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийд ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас тун өндөр үнэлгээ авсан хууль. Ер нь цаашдын хөгжил, тусгаар тогтнолд үүргээ гүйцэтгэсэн. Хэдий улс орны хөгжилд буруу, зөв зүйлс олон байсан ч Үндсэн хууль туг шиг урд нь байсан гэж болно. Үнэхээр сайн хууль болсон. Ер нь хууль гарлаа гээд гараа хумхиад сууж болохгүй. Хуулийн биелэлт хэр байгааг байнга хянадаг байх хэрэгтэй. Биелэлт дээр нь мэдээж улс хяналт тавих ёстой.

Н.Батбаяр: Үндсэн хууль 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон

Ардын Их Хурлын депутат, орлогч дарга Н.Батбаяр: -Өнөөдөр Үндсэн Хуулийн 30 жилийн ой тохиож байна. Одоогоос 32 жилийн өмнө анхдугаар ардчилсан сонгууль болж 430 депутат сонгогдсон. Миний хувьд Улаанбаатар хотын 43 дугаар тойрог буюу одоогийн Саппоро орчмоос сонгогдож байлаа. 1990 онд Ардын Их Хурал бага хурал болон Засгийн газраа байгуулсан. 1991-1992 оны хооронд буюу хоёр оныг дамнан 76 хоног тасралтгүй хуралдаж, шинэ Үндсэн хуулийг баталсан.  Үндсэн хуулийг батлахдаа эхний үгээс эхлээд төгсгөлийн үг хүртэл бүгдийг нь нэг бүрчлэн хэлэлцсэн. Зүйл, заалт бүрээр нь нэг бүрчлэн хэлэлцэж, депутат бүр нээлттэй саналаа солилцож, шийдвэрлэсэн. Урт хугацаанд хэлэлцэн баталсны үр дүнд тун чамбай хууль болсон. Үндсэн хууль бол 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон бичиг баримт. Үндсэн хууль гарснаар Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд зарлаж, бие даасан төрийн бодлого явуулах боломжтой гэдгээ бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ утгаараа Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын оргил үйл явдал юм гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

CRI Монгол радио12 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио13 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио14 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио15 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа