Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Г.Мөнх-Эрдэнэ: Энэ оны эдийн засгийн хамгийн том сорилт нь төгрөгийн ханш, инфляц

Нийтэлсэн

Санхүүгийн зах зээлийн шинжээч, “Таван богд капитал” үнэт цаасны компанийн захирал Г.Мөнх-Эрдэнэтэй энэ оны эдийн төлөв, хүлээлтийн талаар ярилцав.

-Энэ оны эдийн засгийг ярихаас өмнө 2021 оны санхүүгийн зах зээлийн талаарх дүгнэлтээ хуваалцахгүй юу?
-Санхүүгийн зах зээлд сүүлийн таван жилд гараагүй өндөр өсөлт тохиолоо. Ялангуяа хүнс үйлдвэрлэгч, хувьцаат компаниудын ашиг ихээхэн өссөн. “Түмэн Шувуут” 300 гаруй, “Сүү” 200 гаруй, АПУ 100 гаруй, “Монос хүнс” 30 гаруй хувь гэх мэтээр өслөө. Коинтой холбоотойгоор дотоодын санхүүгийн зах зээл идэвхэжсэн. Хүмүүс хувьцаа худалдан авах хандлагатай болов.

Харин энэ онд дахин ийм өндөр өсөлт гарах хүлээлтгүй байна. Тиймээс хөрөнгө оруулагчид сайн хувьцааг шилж сонгох нь илүү чухал. Юм болгон өсөхгүй болов уу. Өнгөрсөн онд авсан болгон нь шахуу өссөн бол энэ жил бизнес нь сууриараа томорч байгаа, цаашид борлуулалт нь өсөх боломжтой, зардал нь тогтворжсон, ам.долларын ханшаас хамаарал багатай компаниуд л өсөлтөө үргэлжлүүлнэ. Үйл ажиллагаа нь тогтворжсон, цаашид тэлэх боломжтой компаниудыг сонгоорой. Сүүлийн үед манай зарим ХК дотоодын зах зээлээс гадна экспортыг амжилттай хийж эхэлсэн. Энэ нь тэлэх боломжтой гэсэн үг. Хөрөнгө оруулагчид илүү их мэдээлэл, судалгаатай байх шаардлагатай.

-Энэ оны эдийн засгийн хамгийн том сорилт юу вэ?
-Монголбанкны шийдвэрүүдээс харахад яаран хатуу бодлого хэрэгжүүлэхгүй юм байна. Энэ нь ковидтой холбоотой. Нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлт үргэлжилж байна. Ийм нөхцөлд энэ онд бид юунд санаа зовох вэ гэвэл ханшид ирэх дарамт.

Төв банк банкуудад тогтмол валют нийлүүлэх замаар төгрөгийн ханшийг сүүлийн хоёр жил тогтворжуулж ирлээ. Сүүлийн саруудад Төв банкны валютын нөөц буурч байна. Энэ байдал удаан үргэлжилж, нөөц зохистой хэмжээнээс буурвал ам.долларын ханш өсөх эрсдэлтэй. 2008-2009 оны эдийн засгийн хямралаар ийм үзэгдэл тохиолдсон. Маш богино хугацаанд валютын ханш огцом өссөн юм. Үүнийг дахин давтахгүйн төлөө Монголбанкнаас илүү Засгийн газар ажиллах ёстой. Засгийн газрын гарт хөзөр байна.

Экспортоо төрөлжүүлэхгүй бол байдал эвгүйдэхийг ковид бидэнд санууллаа.

Ханшийн гэнэтийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд экспортоо яаралтай сэргээх хэрэгтэй. Өөр гарц байхгүй. Уг нь уул уурхайн эрдсийн үнэ сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрлээ. Ялангуяа зэс, нүүрсний үнэ өндөр байна. Энэ онд үнэ нь огцом буурахгүй ч хилийн асуудлаа шийдэж чадахгүй гол орлого орж ирэхгүй. Энэ бол Монголбанкнаас илүүтэй Засгийн газрын ажил. Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй. Хилийн гацааг хурдан шийдэхгүй бол ханшаар дамжуулан эдийн засагт нөлөөлж, хүндрэх эрсдэлтэй. Ханш, инфляцын хяналтаа алдвал эдийн засгийг бүхэлд нь хянахад хэцүү болно.

Том дүр зургаар нь харвал бид түүхий эдээ л экспортлоод байлгүй давуу талтай, өөр бүтээгдэхүүнүүдийг ч худалдах шаардлагатай. Жишээ нь ноолуур, арьс шир, ноос, мах байна.

Энэ талаар олон жил ярьсан ч хэрэгжүүлээгүй. Экспортоо төрөлжүүлэхгүй бол байдал эвгүйдэхийг ковид бидэнд санууллаа.

Тэгэхээр энэ оны хамгийн том эрсдэл нь инфляц, төгрөгийн ханш. Оновчгүй бодлого хэрэгжүүлбэл ам.долларын эсрэг төгрөгийн үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулан, зээлийн чанарыг муутгах, гадаад өрийг өсгөнө. Татварын орлогод нөлөөлөх гэх мэтээр эдийн засаг бүхэлдээ “доргидог”. Энэ “доргиог” аль болох бага байлгахын тулд бодлого зөв байх хэрэгтэй.

Уул уурхайн компаниуд нүүрс, зэсийн олборлолтоо өсгөхөөс илүүтэй төр засаг тэдэнд ажиллах боломж олгох үүргээ биелүүлж, хил дээр халдвар хамгааллыг хянах шаардлагатай. Хятад улстай харилцаагаа зузаатгах хэрэгтэй байна.

2020 оноос хойш Засгийн газар ковидтой тэмцэх, Төв банк эдийн засгаа унагаахгүйн тулд зөөлөн бодлого хэрэгжүүлэв. Үр дүн нь гарсан. 2020, 2021 онд эдийн засагт томоохон эрсдэл үүсээгүй. Харин энэ он илүү хүнд жил байна. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам нөөц бололцоо шавхагдаж байна. Энэ үед л зөв бодлого, удирдлага хамгийн чухал.

-ХХААХҮ-ийн сайдын 500 тэрбум төгрөгийн зээлийн багцаас 90 тэрбум төгрөгийг ноолуур бэлтгэлд зориулан олгожээ. Энэ дүн хангалттай юу?
-Бид нийт ноолуурынхаа арав орчим хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгодог. Үлдсэн 90 хувиа маш багахан боловсруулалттай урагшаа борлуулж байна. Уг нь манай улс дэлхийн нийт ноолуурын 40 хувийг хангадаг. Боловсруулаагүй ноолуур худалдаад 300 сая ам.долларын л орлого олж байна. Эцсийн бүтээгдэхүүн болговол тэрбум ам.долларын орлого олно. Иймд 90 тэрбум төгрөгийн дэмжлэг ноолуур бэлдэхэд байж болох ч эцсийн бүтээгдэхүүн болгож борлуулах түвшинд яривал хаанаа ч үгүй.

Ер нь бид үргэлж ахиж урагшилж баймаар байна. Алтнаас жилд дунджаар 600-700 сая ам.долларын орлого олж байна. Алт бол нөхөн сэргээгдэхгүй, байгаль орчны асуудлууд ч дагуулдаг. Харин ноолуур бол дундардаггүй, дуусдаггүй түүхий эд. Ноолуураас нэг тэрбум ам.долларын орлого олъё. 500-хан сая доллар нэмж эдийн засагт ордог болоход л ам.долларын ханш буурах боломжтой.

Бид Хятадад биш дэлхийд зардаг бүтээгдэхүүнтэй байсан бол өдийд байдал огт өөр байна.

-Төв банк, Хөгжлийн банкнаас “Алт-1”, “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ноолуурын тухайд сүргийн бүтцэд сөргөөр нөлөөлөх, бэлчээрийн доройтол, талхигдалтад хүргэдэг тул өргөн хүрээний санхүүгийн дэмжлэгийг энэ салбарынханд үзүүлдэггүй. Энэ нь ч зөв гэж боддог.
-Алт, ноолуурын аль нь илүү сөрөг талтайг харьцуулан судлах шаардлагатай байх. Гэхдээ ноолуурын орлого малчдын амьжиргааг тэтгэдэг гэх мэт эерэг дам нөлөө их. Бэлчээрийн даац гэх мэт асуудлууд бий ч цэвэр үр өгөөжөөр ноолуур манай эдийн засагт алтнаас илүү хувь нэмэр оруулах боломжтой.

Бид Хятадад биш дэлхийд зардаг бүтээгдэхүүнтэй байсан бол өдийд байдал огт өөр байна. Нүүрс овор хэмжээ ихтэй, Хятадаас өөр худалдан авагчгүй. Энэ жил зөвхөн нүүрс, зэс л зарлаа. Бусад улсууд малын эрүүл мэндээ шийдээд, махаа экспортолж байна. Монгол хэзээнээс л махтай байсан шүү дээ. 1990 оноос хойш яагаад үүнийг шийдээгүй юм. Төлөвлөлт, бодлогогүйн улмаас бид махнаас олох орлогоо олон жилийн турш алдсаар байна. Ковид манай эдийн засаг бүтцээрээ буруу байгааг, ийм замаар удаан явахгүйг илчиллээ.

Замын-Үүдийн ганцхан боомтоор хэрэглээний бараагаа татаж, Гашуунсухайтын ганцхан боомтоор дийлэнх эрдсээ урагш гаргадаг. Яагаад ийм цөөн боомттой байна? Нэг нарийн зам дээр манай экспортын тал нь хилээр гарах гэж хүлээдэг. Яагаад хос авто зам тавьсангүй вэ? Төмөр зам яав? Гэтэл урд хөршөөс бараа захихад манай өмнөд хилийн аль ч хэсэгт хүргээд өгье л гэдэг. Гэвч тэнд нь боомт алга.

-Банкны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг УИХ-д байгуулжээ. Томоохон таван банкны IPO энэ онд болох уу?
-Энэ ажлын хэсгийг ямар зорилгоор байгуулсныг мэдэхгүй байна. IPO гаргахад бэлдэх хугацаа богино гэсэн нь шалтаг болохгүй гэж бодож байна. Ирэх зургаадугаар сарын 30 гэхэд банкууд нээлттэй ХК болох нь маш чухал. Банкны салбарын шинэчлэл эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой. Хаалттай системийн цаана юу болж байгааг олон нийт мэдэж чаддаггүй. Асуудал хүндэрч, бугшин, хорт хавдраар бол эцсийн шатандаа орсны дараа нөгөө банк нь дампуурлаа гээд зарлачихдаг. Эцэст нь татвар төлөгчид, хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд ордог. Ийм зүйл олон тохиолдсон.

Банкууд гучин жил Монголын эдийн засгийг авч явахдаа харилцагчийн маш их мэдээллийн бааз байгуулсан.

Нийт 30-аад банк үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас 20 гаруй нь дампуурсан. Дийлэнх нь зохисгүй засаглалын улмаас, нэг хувьцаа эзэмшигчийн хэт их нөлөөний улмаас дампуурсан. ТУЗ гүйцэтгэх удирдлагад нөлөөлөн, чанаргүй зээлүүд ихээр олгосон. Энэ бүгд хаалттай системийн цаана өрнөдөг учраас эртхэн мэдэж, засах боломж олгодоггүй. Энэ алдааг дахин давтахгүйн тулд эхний ээлжид банкуудыг хувьцаат компани буюу нээлттэй болгох нь зөв. Хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй. Хойшлуулбал нийгмийн шинэчлэлээ ухраана, эдийн засгийн өсөлт ч удааширна гэсэн үг.

Банкууд гучин жил Монголын эдийн засгийг авч явахдаа харилцагчийн маш их мэдээллийн бааз байгуулсан. Банкууд шиг их туршлага хуримтлуулсан, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн салбар манай улсад өөр байхгүй. Банкууд мэдээлэлтэй, мөнгөтэй, харилцагчидтай, хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх баланстай болжээ. Иймд хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө татахад асуудал үүсэхгүй. Банкууд бэлтгэлээ жилийн хугацаанд хийлээ, төлөвлөгөөгөө Төв банк, Санхүүгийн зохицуулах хороогоор батлуулсан. Бэлэн гэдгээ ч олон нийтийн хэвлэлээр өөрсдөө ил тод хэлж байна.

-Гаднын хөрөнгө оруулагчид банкуудын хувьцааг худалдан авах сонирхолтой байгаа болов уу?
-Магадлал бага. Учир нь олон улсын зах зээлд уламжлалт банкууд моодноос гарч, финтекийн компаниудыг илүү сонирхож байна. Мөн гаднын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулахад ханшийн өндөр эрсдэлтэй.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудад ногдол ашиг тараахыг хязгаарласан. Гэхдээ энэ шинэчлэлийн хүрээнд уян хатан бодлого баримталж, ногдол ашиг тараах зөвшөөрлийг шалгуур хангасан банкуудад өгөх байх. Монголбанк бодлогын өөрчлөлт оруулах болов уу гэж бодож байна.

Нөгөө талаас шинэ гаднын хөрөнгө оруулагчид биш юм гэхэд Дэлхийн банк, АХБ, ЕСБХБ гэх мэт манай улсад олон жил ажилласан туршлагатай банкууд хувьцаа авах болов уу. Тэд манай зах зээлийг сайн мэддэг, Монголд ажиллаад сурчихсан. Манай банкуудад хөрөнгө оруулсан туршлага ч бий.

-Арван их наядын хөтөлбөр үргэлжилж байна. Одоогоор 4.3 их наяд төгрөгийн зээлийг банкуудад олгожээ. Үүний нөлөө энэ онд гарч, үйлдвэрлэл үйлчилгээ сэргэхгүй юу?
-Зарим ААН энэ зээлийн үр дүнд цалингаа тавьж, эргэлтийн хөрөнгөтэй болсон. Гэхдээ Монголын эдийн засаг дотоодод хэрэгжүүлж буй бодлого нь гадаад нөхцөл байдалтай зөв уялдсан нөхцөлд л амжилтад хүрдэг онцлогтой.

Улс орнууд АНУ-ын бодлогод тааруулан хариу үйлдэл үзүүлдэг. Үүн шиг бид гадаад орчинтой уялдан төлөвлөлтөө хийхгүй бол эдийн засаг хэсэг хугацаанд өсөх ч урт хугацаанд ханшаар дамжуулан сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ханшийн өсөлт бол инфляц гэсэн үг. Арван их наядын хөтөлбөр зөв бодлого мөн. Бусад улсууд ч ийм арга замаар иргэдээ ажилтай, орлоготой байлгав. Бидэнд өөр сонголт байгаагүй. Бид эхний даваагаа давсан ч дараагийн даваа бүр хэцүү гэдгийг л анхааруулж байна. Гадаад орчин биднээс үл хамаарна.

Энэ онд хямрал болохгүй ч сайхан, таатай жил ч биш. Өнгөрсөн оны сэргэлтээ алдчихалгүй үргэлжлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх хуулийг баталлаа. Энэ хуулийн дагуу хэчнээн биржийг бүртгэх бол?
-Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны компаниудад харилцагчид үзүүлэх үйлчилгээний орчны стандарт, мэдээллийн технологийн шийдэл, ийм мэргэжилтнүүд заавал ажиллана гэх зэргээр нарийн шаардлагууд тавьдаг. Эдгээрийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдэд мөн тавина. Одоо байгаа хорин биржээс цөөн нь эдгээр босгыг давна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа