Бидэнтэй нэгд

Нийгэм

Г.Отгонтамир: Оройн цагаар зам гарахдаа гар утасныхаа гэрлийг асаахыг уриалж байна

Нийтэлсэн

Цагдаагийн байгууллагаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын оюутны холбоотой хамтран “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээг нэгдүгээр сарын 19-өөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах юм. Тус аяны зорилго болон сүүлийн үед гарсан зам тээврийн ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.


-Өнгөрсөн хугацаанд “Яараад яахав дээ”, “Уусан бол бүү жолоод” зэрэг аянуудыг Тээврийн цагдаагийн алба зохион явуулж байсан. Эдгээр аянууд үр дүнд хүрсэн үү?

-Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг цаг үетэйгээ уялдуулан зохион байгуулдаг. Эдгээр аянууд үр дүнд хүрсэн. 2021 онд зам тээврийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол 32.4 хувь, хүнд гэмтсэн тохиолдол 20.3 хувиар буурсан байна.

-“Гэрлээр анхааруулъя” арга хэмжээг эхлүүлэх болсон хүчин зүйл юу вэ?

-Өнөөдрөөс “Гэрлээр анхааруулъя” гэсэн нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээг эхлүүлэх болсон шалтгаан нь 2021 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 2495 хүн хөнгөн болон хүнд хэлбэрээр бэртэж гэмтсэн. Үүнээс 1095 хүн нь явган зорчигч байна. Энэ 1095 хүний 80 хувь нь нийслэлийн хөдөлгөөнд оролцож яваад гэмтэж мөн амь насаа алдсан байдаг. Иймд явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахын тулд тус арга хэмжээг зохион байгуулж байна.

-Явганаар зорчигч зам тээврийн осолд өртсөн судалгаа, тоо баримтаасаа танилцуулна уу?

-Сүүлийн таван жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн байдаг. Нас барсан хүний 55.8 хувь нь нийслэлд, 44.2 хувь нь орон нутагт, гэмтсэн хүний 86.9 хувь нь нийслэлд, 13.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

-Эдгээр бэртэж гэмтсэн, амь үрэгдсэн иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл?

-Зам тээврийн осолд өртөж буй иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл залуужих хандлагатай байна. Тиймээс уг арга хэмжээгээ Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна. Монголын ирээдүй болсон залуучууд зам тээврийн ослын улмаас цаг бусаар амь насаа алдаж байгаа нь харамсмаар үзэгдэл. Авто осолд өртөж буй иргэдийг цагаар нь авч үзэх юм бол нийт ослын дийлэнх нь шөнө, оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гардаг.

Хөдөлгөөнд оролцож буй иргэдийн 80-90 хувь нь хар бараан өнгийн хувцастай явдаг. Ингээд иргэд гарцаар гарахдаа өөрийгөө жолоочид харагдаж байна гэж боддог. Гэтэл  тээврийн хэрэгсэл гэрлийн гялбаанд ороод, хар бараан өнгийн хувцастай хүн жолоочид 17 метрийн зайд харагддаг. Улаан өнгийн хувцас 24 метр, шар өнгийн хувцас 37 метр, цагаан өнгийн хувцас 55 метрийн зайнаас харагддаг бол гэрэл ойлгогч хантааз нь 130-150 метрийн зайд харагдах боломжтой. Энэ төрлийн ослыг таслан сэргийлэхийн тулд “Гэрлээр анхааруулъя” гэдэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

-Тус арга хэмжээгээр нөлөөллийн ямар үйл ажиллагааг зохион явуулах вэ?

-Тэгэхээр иргэд маань шөнө, оройн цагаар зам хөндлөн гарахдаа гар утасныхаа гэрлээ асаагаад гарцтай хэсэгт зогсоход л болно. Ингэснээр тухайн замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид 150-200 метрийн зайд харагдах юм. Жолооч гэрлийг хараад хурдаа сааруулж, явган зорчигчдод зам тавьж өгнө. Хэдийгээр замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зорчигч явган хүний гарцтай хэсгээр давуу эрх эдлэн гардаг ч өөрийн аюулгүй байдлаа хамгаалж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Нийслэлд өдөрт хичнээн тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог вэ?

-Нийслэлийн хэмжээнд өдөрт 600-700 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд тогтмол оролцдог. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хөдөлгөөнд оролцож буй 300-400 мянган тээврийн хэрэгсэл байна. Учир нь ЕБС, их дээд сургуулиуд амарсан мөн төрийн албан хаагчид 50 хувийн дүүргэлттэй ажиллаж буйтай холбоотой. Иймээс замын хөдөлгөөний ачаалал 30 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ томоохон зах, худалдааны төвүүдийн орчимд зам тээврийн ачаалал үүсч байна. Халтиргаа гулгаатай энэ үед өдөрт 300 гаруй зам тээврийн ослын талаар дуудлага мэдээлэл ирдэг.

-Цагаан сарын баяр дөхсөн тул хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэж байгаа тээврийн хэрэгсэл нэмэгдсэн үү?

-Хөдөө орон нутгаас нийслэлийг зорьж байгаа хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Энэ нь сар шинийн баярын бэлтгэлээ бэлдэх гэсэнтэй холбоотой. Орон нутгийн замд ноцтой осол их гардаг. Ямар хүчин зүйлүүдээс болдог вэ гэхээр нэгдүгээрт, иргэд хол замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахгүй, хүн тээврийн нормыг хэтрүүлж байна. Хоёрдугаарт, хориглосон нөхцөл байдалд гүйцэд түрүүлэх үйлдэл хийдэг. Мөн хөдөө орон нутгийн замд цагдаагийн хяналт, шалгалт байхгүй гэсэн өрөөсгөл ойлголтоор найз, нөхдөөрөө архи согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьж яваад гаргасан осол их бүртгэгдэж байна. Нийслэлээс гарах хөдөлгөөн бас нэмэгдсэн. Учир нь сурагчид амарч байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөдөө айлд агаарт байлгах үүднээс хүргэж өгөөд буцах гэж яаруу сандруу хөдөлгөөнд их оролцож байна.

-Өнөөдөр Хүнсний-4 дүгээр дэлгүүрийн орчимд гарсан ослын талаар мэдээлэл өгөөч?

-Өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дээр 09.50 цагт “Сүхбаатар дүүргийн VI хорооны Хүнсний-4 дүгээр дэлгүүр орчимд зам тээврийн осол гарлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу осол болсон газарт очиход нийт зургаан тээврийн хэрэгсэл осолд холбогдсон. Гурав нь чиглэлийн тээврийн хэрэгсэл, гурав нь суудлын автомашин байсан юм. Урьдчилсан мэдээллээр Яаралтай түргэн тусламжийн түргэний машинаар зургаан иргэн ГССҮТ-д хүргэгдсэн гэсэн мэдээлэл өгсөн.

Тухайн гурван чиглэлийн тээврийн хэрэгсэл зорчигчтой явж байсан. Одоогоор осол юунаас болж гарсан талаар мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг мөрдөн байцаах шатандаа шалгагдаад явж байна.

-Хэрвээ чиглэлийн тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлмөр горимын аюулгүй байдал алдагдсанаас болж тус осол гарсан тохиолдолд тухайн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ?

-Зөрчлийн тухай хуулиар тухайн байгууллагад хамгийн багадаа 1000 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ авна. Үнэхээр тухайн байгууллага техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, жолоочийн хөдөлмөрийн горимын амралтыг мөрдөөгүй  хариуцлага алдсан тохиолдолд арга хэмжээ тооцогдоно. Зөрчлийн тухай хуулиар торгохоос гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт явуулж тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна. Тэгэхээр бид шалгалтын ажиллагааг бүрэн тогтоох хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа