Бидэнтэй нэгд

Дэлхий

Байден ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэж Путиныг сүрдүүлэв

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украины  асуудлаар ямар нэгэн нүүдэл хийх ч  бүрэн хэмжээний дайн хийхийг хүсэхгүй байгаа  хэмээн Төрийн тэргүүний албан тушаалд ажилласныхаа нэг жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан  хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр Оросын түрэмгийллийн аюулын талаар асуусан асуултад  “Миний таамаглаж байгаагаар тэр ямар нэгэн нүүдэл хийнэ. Ямар нэг зүйл хийх ёстой” гэжээ. Украины хилийн ойролцоо ОХУ-ын  100 мянга орчим цэрэг байгаа гэсэн тооцоо бий.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки лхагва гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв Оросын аль нэг цэргийн хүчин Украины хилээр нэвтэрвэл Нэгдсэн Улс шуурхай, хатуу  хариу арга хэмжээ авах болно. ОХУ Украиныг хэзээ ч НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй.  Өнгөрсөн долоо хоногт өрнөдийн орнууд болон ОХУ яриа хэлэлцээ  хийсэн ч төдийлөн амжилтад хүрч чадаагүй.  Учир нь барууныхан Москвагийн зарим шаардлагуудыг хүлээн зөвшөөрөөгүй” гэжээ.

 

ПУТИН БАРУУНЫГ СОРИНО

 

Байденаас  “Путин  барууныхныг сорино гэж бодож байна уу” гэж асуухад Цагаан ордны тэргүүн  “Тийм ээ, би тэгнэ гэж бодож байна. Хэрэв тэр хөдөлвөл бид урьд өмнө байгаагүй хатуу хориг арга хэмжээ авна гэдгийг тэр тооцоолохгүй байна” гэжээ. Түүнчлэн АНУ Оростой хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа бөгөөд ноён Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх боломж байсаар байна гэдгийг тэрбээр онцолсон  байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Украинд айлчилж, Берлинд Европын холбоотнуудтай хэлэлцээ хийснийхээ дараа ОХУ маш богино хугацаанд Украин руу довтолж магадгүй хэмээгээд ийм зүйл болвол ОХУ-ын эсрэг  хатуу хориг арга хэмжээ авахыг дахин сануулжээ.

Байден мөн НАТО-гийн дөрвөн гишүүн улстай хиллэдэг Украинд дайн дэгдвэл байдал хурцадна гэдгийг анхааруулав. Тэрбээр “Путин дэлхий дахинд ноёрхох хэмжэээний тийм ч сайн байр суурьтай биш гэдгээ ойлгох ёстой. Оросууд Украин руу өргөн цар хүрээтэйгээр түрэмгийлэх нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших   олон улсад тохиолдсон хамгийн томоохон сөрөг үр дагаварыг дагуулах болно” гэжээ. 

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Оросын цэргүүд Украины хил орчим олноор байрлаж байгаа талаарх мэдээлэл гарах болсон. Үүнийг Оросын тал цэргийн сургуулилалт хэмээн нэрлээд “Өөрийн нутаг дэвсгэр дээр цэргээ шилжүүлэх бүрэн эрхтэй” гэж удаа дараа мэдэгдэж байв.   Харин барууны хэвлэлүүдээр ОХУ Украины хилийн орчимд цэргээ татан төвлөрүүлэх болсон нь Украин руу довтлохоор төлөвлөж байгаагийн илрэл гэсэн мэдээлэл гарч, АНУ тэргүүтэй хэд хэдэн  орон  олон талт яриа хэлэлцээр хийж байлаа. АНУ болон ОХУ-ын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр ч энэ сэдэв хөндөгдөж байв.

 

БАЙДЕН ЦАГААН ОРДНЫ ТЭРГҮҮН БОЛСНООСОО ХОЙШ ЗУРГААН САЯ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖЭЭ

 

Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр ажилласан нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр хийсэн ажлын тайлангаа танилцуулсан байна.  Байден нэг жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-нд албан тушаалаа авахдаа, хуваагдсан үндэстнийг нэгтгэж, тахал өвчнийг хянахыг хичээж ажиллана гэж мэдэгдэж байсан юм.

Жозеф Байдены засаг захиргаа коронавирусний эсрэг 500 сая тун вакцин нийлүүлжээ. Нийт хүн амын 75 хувь нь дор хаяж нэг удаа вакцинд хамрагдсан байна. Ерөнхийлөгч дэд бүтцийн тухай хуулийн төслөө батлуулж байгааг тайлангийнхаа үеэр мөн онцолжээ. Нэг их наяд долларыг зам, гүүр, дамжин өнгөрөх системийг сэргээн босгоход зориулна. Гэвч түүний олон төлөвлөгөө Конгрессод гацаад байгаа юм. Ерөнхийлөгч Жозеф Байден зургаан сая ажлын байр шинээр бий болгосон нь Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан эхний жилийн хамгийн өндөр эерэг үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа