CRI Монгол радио
Хятадын сансар судлал дэлхий нийтэд үр өгөөжөө өгч байна
Ойрын жилүүдэд Хятадын сансар судлалын амжилтууд дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их цацагдах болж, сансар судлал сонирхогчдын анхаарлыг ихэд татах болов. Хятадын сансар судлалын хөгжлийн амжилтын нууц, хэтийн төлөвлөгөө нь юу болов гэж асуух болсон. 1-р сарын 28-нд нийтэлсэн “Хятадын сансар судлал 2021” цагаан ном үүнд хариулав.
Цагаан номд сансрын орон зайд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыын бүтээн байгуулалтыг дэмжихийг анх удаа дурдсан нь Хятад улс энэ салбарт илүү идэвхтэй, нээлттэй байр суурьтай байгааг харуулж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд өндөр түвшний дизайн, шинжлэх ухаантан нарын хүчин чармайлт, нээлттэй хамтын ажиллагааны ач тусаар Хятадын сансар судлал нь инновацын хөгжлийн “хурдан зам”-даа орсон юм.
Хятадын сансар судлал нь өргөн талыг хамарч, сансрын орон зайг судлаад зогсохгүй сансрын хэрэглээг судалж байна. Энэхүү энх тайван замаар сансрын орон зайг судлах, ашиглах нь хүн төрөлхтөнд илүү сайн ирээдүйг бий болгох болно.
Сансрын орон зай бол бүх хүн төрөлхтөний өмч бөгөөд сансрын үйл ажиллагаа нь бүх хүн төрөлхтөн ашиг тусаа өгөх ёстой. Хятадын сарсар судлал нь нээлттэй, хамтран ажиллах, хуваалцах зарчмыг баримталж буй дэлхий нийтээрээ харж байна.
Өнөөдөр маш олон орон сансар судлалыг хөгжүүлж, дэлхий нийт сансар судлалын хөгжил өөрчлөлтийн шинэ үед шилжин орлоо. Энэхүү зангилаа мөчид Хятад улсын дурдсан сарсрын орон зайд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал нь сансар судлал болон нийгмийн хөгжлийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Энэ нь хүн төрөлхтөн сансар судлалыг хөгжүүлэх хэтийн зорилгод маш энгийн хариулт өгсөн байна.
Сансрын гүн орон зайг ашиглах хариултаа Хятад улс нэгэнт өгөв. Ирэх таван жил түүнээс ч урт хугацаанд Хятад улс илүү нээлттэй, хамтран ажиллах, хуваалцах зарчмыг баримтлан, хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгч, хүн төрөхтний соёл иргэншлийн ахиц дэвшил, хамтын хөгжлийг ахиулахыг дэлхий нийтэд харах болно.
Н.Пүрэвжав