Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Умайн хүзүүний хорт хавдартай иргэдийн 59 хувь нь таваас дээш жил амьдардаг

Нийтэлсэн

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЬЕ!

Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаа нийт өвчтөнүүдийн 39 хувь нь тав болон түүнээс дээш жил амьдардаг бол умайн хүзүүний хорт хавдартай иргэдийн 59.3 хувь нь таваас дээш жил амьдардаг гэсэн судалгаа бий.

Хорт хавдраар өвдсөн иргэдийн хувьд хавдрын эмчилгээ, хяналтын үр дүнг таван жил амьдарсан үзүүлэлтээр илэрхийлж харьцуулдаг байна.  /Эх сурвалж: “Эрүүл мэндийн үзүүлэлт 2020″/

Илрүүлэг шинжилгээг өрхийн эмнэлэгт мөн Хавдар судлалын үндэсний төв, амаржих газар, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийдэг.

Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд зургаан сар тутамд хамрагдаж, өөрийн нас болон эрүүл мэндийн онцлогоос хамаарч анхаарал тавьж байх шаардлагатай юм. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тэр дундаа сав нь бидний хэлж заншсанаар “дүлий эрхтэн” учир тэр бүр ил мэдэгдэх зовуурьгүй, өвчилсөн тохиолдолд хүндрэх хүртлээ мэдэгддэггүй учраас урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой хугацааны давтамжтай орж байхыг зөвлөдөг.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

1. Умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Умайн  хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүд 3 насны давтамжтайгаар /30,33,36,39,42,45,48,51,54,57,60/, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгт 20-иос дээш насны эмэгтэйчүүд хороодынхоо Өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүйгээр хамрагдаж байна. Мөн хөхний өмөнгөөр өвдөх эрсдэлтэй буюу урьд нь хөхний өмөнгөөр  ээж эгч дүү буюу садан төрөл нь өвдөж байсан удамшлын өгүүлэлтэй эмэгтэйчүүдийг ч  жил бүр үзлэгт хамруулж буй юм. Иймд эмэгтэй таныг өвчлөхгүйгээр урьдчилан сэргийлж болох умайн хүзүүний өмөнгөөс сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн “Урилга”-ыг хүлээж аваад заасан хугацаанд өөрийн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хамрагдахыг урьж байна.

2. Умайн хүзүү хөхний өмөнгийн илрүүлэг шинжилгээнд хэн хамрагдах вэ?
Умайн хүзүү хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгийн удирдамжийн дагуу манай оронд пап  түрхцийн шинжилгээг  30 наснаас эхлэн 3 насны давтамжтайгаар хийж байгаа төдийгүй жирэмсэн эмэгтэйд эхний 3 сарын дотор  пап түрхцийн шинжилгээг авах боломжтой юм.Та энэхүү товлолт насанд орж байгаа бол заавал өрхийн эмнэлгийг дуудахыг хүлээхгүйгээр өөрөө холбогдон  илрүүлэг үзлэгт орох бүрэн боломжтой юм.

3. Умайн хүзүү хөхний өмөнгийн эрт илрүүлэг шинжилгээ төлбөртэй юу?
Ер нь дан умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг гэхгүйгээр үйлчлүүлэгч өөрөө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрүүл мэндийн даатгалаа төлсөн нөхцөлд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүйгээр хамрагдах боломж нээлттэй байдаг.Илрүүлэг үзлэгт ирэхдээ та харьяа өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэхээ авч ирэх хэрэгтэй.

4. Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой юу?
Өөрчлөгдөж буй эсүүдийг хавдрын урьдал болон хавдрын үед илрүүлдэг хамгийн оновчтой арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу Пап тест юм. Умайн хүзүүний өмөн эрт үедээ эмнэлзүйгүй буюу ямар нэгэн зовиур шаналгаа байдаггүй тул эрт илрүүлгийн шинжилгээнд товлосон насанд орох нь ач холбогдолтой юм. Умайн хүзүүний хавдар тийм ч хурдан үүсдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамждаг. Үүнд 5, 10, 15 жил болж байж хавдар үүснэ. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлбэл өвчин бүрэн эдгэрдэг. Эмчилгээ ч  үр дүн сайтай байна.

5. Илрүүлэг шинжилгээнд ахимаг насны эмэгтэйчүүд хамрагдах хэрэгтэй юу?
Ихэнх мэргэжилтнүүд дараах  тохиолдолд 65 болон түүнээс дээш насанд пап шинжилгээг зогсоохыг зөвлөдөг.Үүнд өнгөрсөн хугацаанд пап шинжилгээ тогтмол хийлгэсэн төдийгүй сүүлийн 10 жилд  багадаа 3 удаа хэвийн  гарсан  бол  хамрагдахгүй байж болно гэсэн үг.Мөн бүрэн гистерэктоми  / умай болон умайн хүзүүг нийтэд нь  авах мэс засал /хийлгэсэн бол хамрагдахгүй байж болно.

6. Эсийн шинжилгээ гэж юу вэ?
Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж, микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг бөгөөд энэ нь ямар нэгэн өвдөлтгүй бөгөөд эмэгтэйчүүдийн үзлэг хийх явцад наалдац авдаг.  Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчдас авна.

7. Эсийн шинжилгээг яаж авдаг вэ?

  • Эмнэлгийн нөхцөлд тусгай сургагдсан эмч, сувилагч нар авдаг
  • Шинжилгээ өгөхөөс өмнө эмч, сувилагч нарын бэлдсэн овог нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар гэх мэт тусгайлсан асуултад хариулна
  • Эмнэлгийн ажилтнууд танд эсийн шинжилгээний талаар мэдээлэл өгч, ач холбогдлыг нь ойлгуулсны дараа таныг зөвшөөрсний үндсэн дээр шинжилгээг авна
  • Төрөлтийн тоо, сарын тэмдгийн тухай гэх мэт тусгайлан асууж, тэмдэглэнэ
  • Үүний дараа таныг үзлэгийн орон дээр хэвтүүлж, үтрээнд эмэгтэйчүүдийн ариутгасан толь тавина
  • Умайн хүзүүнээс хөвөн бамбар, эсвэл маш жижиг зөөлөн сойзоор наалдац авч, тавиур шилэн дээр түрхэнэ
  • Сувилагч наалдцыг бэхжүүлэх уусмалаар бэхжүүлнэ
  • Шаардлагатай гэж үзвэл бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд наалдац авна
  • Үтрээний толийг авч, эмч эмэгтэйчүүдийн тусгайлан үзлэгээр таны умайн хүзүү, умай, дайвруудыг тэмтэрч, энэ талаар танд мэдээлэл өгнө
  • Эсийн шинжилгээний хариуг хэзээ авч болох талаар эмч танд хэлнэ

8. Умайн хүзүүний эсийн шинжилгээ  өгөхөд  юуг анхаарах вэ
Дараах бэлтгэл нь эсийн шинжилгээний хариу зөв гарахад нөлөөлнө.

  • Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй

Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно. Танд хэвийн бус цус алдалт, өвдөлт зэрэг шинж илэрвэл сүүлийн шинжилгээний хариу эрүүл гарсныг үл харгалзан эсийн шинжилгээнд орох хугацаагаа хүлээлгүй эмчид яаралтай хандаарай.

9. Эсийн шинжилгээний хариуг хэзээ хэрхэн авах вэ?
Өрх сумын төвөөс илрүүлэг шинжилгээг авсан тохиолдолд хариуг таньд 7-14 хоногийн дотор мэдэгдэж зохих зөвлөгөөг өгнө. Хамгийн түрүүнд эмчийн заасан хугацаанд шинжилгээнийхээ хариуг авах нь чухал.Шинжилгээний хариу хэвийн, хэвийн бус гэж гарна.

10 . Эсийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарвал яах вэ?
Арван хүнээс нэг нь ямар нэгэн өөрчлөлттэй гардаг. Заавал хавдрын байх албагүй, үрэвслийн, халдварын гаралтай байж болно. Хэрэв шинжилгээнд эсийн өөрчлөлт илэрсэн бол битгий сандраарай.•Ямар өөрчлөлт илэрснийг чинь эмч тайлбарлаж өгөх болно. Онош тодруулах шинжилгээ,шаардлагатай эмчилгээ хийлгэхээр таныг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх болно. Та дараагийн шатны эмнэлэг рүү явахдаа эсийн шинжилгээний хариуг тэмдэглэсэн үйлчлүүлэгчийн карт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрээ авч яваарай . Дараагийн шатлалд кольпоскопи буюу умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийх чухал ач холбогдолтой байдаг бөгөөд шаардлагатай бол эдийн шинжилгээ авна.

11. Эсийн шинжилгээг ямар тохиолдолд давтан өгөх хэрэгтэй вэ?
Та дараах хоёр тохиолдолд  уг шинжилгээг давтан өгөх  шаардлагатай.

  1. Тухайн  пап шинжилгээнээс дүгнэлт гаргах боломжгүй байх /Буруу бэхжүүлсэн, цус ихтэй, халдвартай байх/
  2. Эсийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмчийн эмчилгээ үйлчилгээний дараа  хянах зорилгоор хийнэ. Умайн хүзүүний эсэд байн­гын гуужилт нөхөн төлжилт явагдаж байдаг ба эмгэг өөрчлөлт өөрөө эдгэрэх эсвэл улам хүндрэх хандлагыг хянахад тустай байдаг учраас давтан шинжилгээ өгөх нь тустай.

12. Эдийн шинжилгээ буюу биопси гэж юу вэ?
Эдийн шинжилгээ буюу гистологийн шинжилгээ хийхээр хэсэг эд авахыг биопси гэдэг. Өөрөөр хэлбэл эсийн шинжилгээтэй адил ч наалдацаар авсан эсүүдийг бус харин сэжиг бүхий хэсгээс авсан нэг хэсэг эдийн бүтцийг шинжилдэг.Эдийн шинжилгээгээр онош баталгаажуулдаг.

13. Умайн хүзүүний хавдартай эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой юу?
Хэрвээ урьдал шатанд эмчлүүлбэл үр хүүхэдтэй болж болно. Харин умайн хүзүүний өмөнгөөр өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал PAP буюу эсийн шинжилгээ,  цаашилбал умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хамгийн гол нь хавдар болохоос нь өмнө эрт илрүүлэх нь чухал. Уг өвчнийг эрт илрүүлбэл олон эмэгтэйн амь насыг авраад зогсохгүй олон гэр бүл, үр хүүхэд элэг бүтэн үлдэнэ.

14. Умайн хүзүүний өмөн үүсдэг шалтгаан юу вэ?
Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан бий. Хамгийн эрсдэл өндөртэй нь хүний папиллом (хөхөнцөр) вирүсээр үүсэх явдал юм. Энэ вирүс нь бэлгийн замаар дамжиж халдварладаг. Өөрөөр хэлбэл, замбараагүй бэлгийн хавьталд орох, бэлгийн замын өнгөний өвчин тусах, мөн олон хавтигчтай байх зэргээс үүдэж өвчин тусах магадлал өндөр. Вирүсийн халдвар авахад эрэгтэй хүн дамжуулагч болдог байна. Тухайлбал, нэг эмэгтэй хүнээс вирүс аваад өөр эмэгтэйд дамжуулан халдаадаг гэсэн үг юм. Тиймээс бэлгийн олон хавьтагчтай байх нь аюултай.Түүнчлэн эмэгтэй хүн олон удаа үр хөндүүлсэн болоод ямар нэгэн үрэвсэлт өвчтэй, ерөндөг удаан тавиулсан бол умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өвчин үүсдэг хамгийн сүүлчийн шалтгаан нь гормоны өөрчлөлт байдаг. Умайн хүзүүний хавдраар ихэвчлэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвчилдөг.

15. Хүний хөхөнцөр вирүс гэж юу вэ?
Хүний хөхөнцөр  вирүсийн халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт илэрч хавдар үүсдэг. Вирүсийн халдвар авсан хүнд ямар нэг зовиур илэрдэггүй тул зөвхөн эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Хүний хөхөнцөр  вирүс бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж, вирүсийн  бөөгнөрөл үүсгэснээр хэвийн эсүүд өөрчлөлтөд орж эсийн  хувирал явагддаг. Ингэснээр хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Умайн хүзүүний хавдар үүсэхэд энэ вирүс нөлөөлдгөөс гадна охид бэлгийн харьцаанд эрт орох, олон удаа үр хөндүүлэх,18 нас хүрээгүй байхдаа төрөх зэргээс хамаарч өвчилдөг.

16. Умай хүзүүний өмөн    ямар шинж тэмдэг, зовууриар илэрдэг вэ?
Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах шинж тэмдэг байдаггүй тул зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилдог. Харин өвчний хожуу үед дараах  шинж тэмдгүүд илэрдэг.
-Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
-Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
-Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
-Гуя руу дамжиж өвдөх
-Тодорхой шалтгаангүй турах
-Бие сульдан, ядарч тамирдах шинж илэрдэг  байна.
Умайн хүзүү нь бусад эрхтэн дотроос хамгийн мэдрэлжилт муутай (дүлий) эрхтэн тул  зовуурь шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар байдаг. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй.Иймд та эрт илрүүлэг үзлэгт орсноор  өмөн үүсэхээс урьдчилан сэргийлэх, болон  өмөнгийн урьдал үед нь эмчлүүлэх бүрэн  боломжтой.

17. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Бэлгийн олон хавьтагчгүй байх, үр хөндүүлэлт удаа дараа хийлгэхгүй, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх зэрэг олон арга бий. Уг өвчин нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас эмэгтэйчүүд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас бэлгэвч байнга хэрэглэх нь олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ гэсэн үг. Ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг.Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь урьдал үеийн өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Эхнийх нь хавдрын өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх эмчилгээ юм. Өвчтөн хэдийчинээ хожуу эмнэлэгт хандана төдий чинээ эмчлэгдэх боломж буурна. Тиймээс эмэгтэйчүүд энэ талаарх боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрүүл, зөв амьдрах мэдээллээр хангасан байх ёстой юм.

18. Хөхний хавдрыг эрт илрүүлэх  боломжтой юу?

  • Та хөхөө өөрөө тэмтрэх аргачлалын дагуу сарын тэмдэг дууссаны дараах 2-3 хоногт хөхөө шалгаж үзэх хэрэгтэй.Аргачлалыг энд дарж харна уу .
  • 19.Хөхөнд ямар өөрчлөлт гарвал эмчид хандах  вэ?
  • Хөхөнд бэрсүү тэмтрэгдэх
  • Аль нэг хэсгийн хэлбэр өөрчлөгдөж, арьс хонхойж татагдсан байх
  • Цусархаг, идээрхэг ялгадас гарч байвал
  • Арьсны өнгө өөрчлөгдөж , хавдсан байвал
  • Арьс улайж өөрчлөгдвөл яаралтай хандахаас гадна жилд нэг удаа мэргэжлийн эмчээр шалгуулж байх хэрэгтэй.Түүнчлэн ойрын хамаатнуудад хөхний хавдраар өвчилсөн хүн байсан бол эмчдээ хэлэн зөвлөгөө авч байх хэрэгтэй юм.
CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа