Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Усан бар жилд урагшлах олон зүйл бий

Нийтэлсэн

Усан бар жил хаалга тогшиж, төмөр хэмээх үхэр жил түүх болон үлдэж байна.

Өнгөрөгч үхэр жил дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионоос үүдэлтэй чамгүй хүнд бэрхийг туулж өнгөрүүлснээрээ бусад үхэр жилүүдээс илүү ард түмэн болон төрийн ой санамжид хадгалагдаж үлдэх нь ойлгомжтой. Ирж буй усан бар жилийг зурхайн зурлагаас харвал ерөнхий төлөвийн хувьд сайхан жил гарахаар байна хэмээн шинжээчид, зурхайчид төлөг буулгажээ.

Монголчууд төдийгүй дэлхийн олон улс орон ийнхүү жилийнхээ өнгө төрхийг шинжлэх ухаан, уламжлал хосолсон аргаар төлөглөж зурж ирсэн түүхтэй. Тиймээс уламжлалт ёсоор шороон үхрийн зурлагаар ирэх жилийн өнгө төрхийг шинждэг.

Энэ жилийн хувьд үхэр хариулагчийн болон шороон үхрийн зурлага гэх хоёр үндсэн зурлагаар зуржээ. Айсуй бар жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулсан. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан, ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ.

Юуны өмнө төр, түмэнгүй хүсэж байгаа нэг зүйл гэвэл энэ бөмбөрцөгийг хамраад буй аюулт цар тахал устаж үгүй болоосой. Амар амгалан, өвчин зовлонгүй аж төрөхийг хүсэж байна. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг үг ч бий. Шинжээч, зурхайчдын буулгасан төлөг зурлагыг үхэр жилд өрнөж өнгөрсөн улс төр, нийгмийн амьдралтай харьцуулан үзэхэд ирэх жилд улс төр, нийгмийн хүрээнд чамгүй онцлох үйл явдлууд өрнөхөөр харагдана. Ерөөсөө үхэр жилд өрнөсөн онцлог үйл явдал, шинэ жил гарснаар уусаж алга болдоггүй учраас айсуй онд ямар нэгэн хэлбэрээр өрнөх учраас ийн хэлсэн хэрэг.

Үхэр жилийн сүүл мушгиж, эрх баригчид ээлжит Их хурлаа зохион байгуулж, уг хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, үүнийг хэрэгжүүлнэ гэдгээ андгайлав. Хил гааль нь хаалттай хатуу чанга, цар тахлын дэгдэлт айлгаж байгаа амаргүй бэрх цагт андгайлсан “Шинэ сэргэлтийн бодлого” иргэд олон нийтийг цочиролд оруулахдаа тулав. Арга ч үгүй. Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгөн дүн /100-120 их наяд/ танилцуулсан нь алмайруулсан байх.

Цар тахлын дэгдэлт, хөл хорио, хил гааль, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бүх зүйлийн суурь үнэ болж явдаг шатахуун түлшний хомсдол гээд олон бэрхшээл дунд ийм өндөр дүнтэй, “мөрөөдлийн” гэмээр бодлого танилцуулсан нь олны ой тойнд нэг л буухгүй байсаар өнөөдөртэй золгов. Нөгөө талаар Монгол Улсын гадаад өр чамгүй өсөж, “Хар жагсаалт”-д тулсан гэх мэдээллийг зарим талаар өгч, инфляц өсөж байгаа ч цалин хөлс нэмэгдэхгүй байгаа зэрэг нь уг бодлогод итгэх аргагүй нөхцөл байдлыг үүсгэж байлаа.

Харин хэдхэн хоногийн өмнө олон жил бугшсан Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлаж, нам эвсэл ялгалгүй арга хэмжээ авахаа илэрхийлсэн нь бага хэмжээний гэрэл гэгээ тусгаж, өнөөх “Шинэ сэргэлтийн бодлого” гээч зүйлийг анхаарч эхлэв бололтой. Энэ том санхүүтэй бодлого хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэх газар бол Хөгжлийн банк. Ерөөсөө Хөгжлийн банкыг Монгол Улсад хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан юм. Тэгэхээр энэ бодлого хэрэгжихэд үндсэн тулгуур болох Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг олон жилийн дараа зарлаж байгаа нь ч санаандгүй хэрэг биш ээ.

Мөнхүү үхэр жилийн төгсгөлд өндөр настны тэтгэвэр болон халамжийн хэмжээг нэмэгдүүллээ. Энэ бол улсын мөнгөний авдар арай ч хоосроогүй гэдгийг илтгэж байгаа хэрэг. Нөгөө талаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт урагштай явж байна, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн  240 километр төмөр зам, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 километр төмөр замын ажлыг цар тахлын дэгдэлт дундуур зүтгүүлсээр өдгөө чамгүй өндөр хувьтай яваа аж. Үүнээс гадна Рашаант-Мааньт чиглэлийн 135 километр “Богдхан” төмөр замын шавыг ч тавьсан.

Өнгөрөгч 2017 оноос хойш эхлүүлсэн бүтээн байгуулалтын олон ажил цар тахал хэмээн гацаж зогсоогүй. Дуулиан дагуулсаар үлдэж буй үхэр жилд ч тодорхой хэмжээнд өрнөсөн. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос нэрэх үйлдвэр, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, хэл ам дагуулж байгаа ч Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам гээд олон ажил алд алдаар биш юм гэхэд аажим аажмаар урагшилж, босож яваа нь бас нэгэн гэрэл гэгээ юм. Хууль эрх зүйн хүрээнд ч чамгүй зүйл өрнөлөө.

Цар тахал хэмээх үг дэлхий нийтийн сонор шүргэн алдаж байхад буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улс олон жил маргаж хэлэлцэж байж Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Тодотгож хэлбэл цар тахлын ид дэгдэлт дундуур хэрэгжиж эхэлсэн.

Мөн цар тахлын хатуу чанга дэглэм дор буюу 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Үндсэн хууль дахь шүүхийн шинэчлэл мөрдөгдөж, улмаар хуулийн систем дэх цаашдын шинэчлэлүүд өрнөх нөхцөлийг бүрдүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн загварт зарчмын өөрчлөлт орсон тул үүнийг шинэчлэлийн түвшинд анхаарч авч үзэх ёстойг ч салбарынхан дуулгасан.

Хөрсөн дээр ч нааштай хэрэгжиж эхэлсэн гээд эрх зүйн шинэчлэл талдаа томоохон ахламууд хийсэн нь үхэр жилийн өнгөн дээр бодитоор хэрэгжив. Одоо айсуй бар жилд улам чанаржин, амьдралынхаа хөрс суурийг танин хэрэгжих нь дамжиггүй. Мэдээжийн хэрэг, бизнес эрхлэгчид, тэр тусмаа барилгын салбарт цар тахал хамгийн ихээр сүүдрээ тусгасан жил байв. Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ өндөр байв.

Хэдийгээр хил гааль нэвтрэх тал дээр асуудал байгаа ч цар тахлын хүнд үед монголчуудыг коксжих нүүрс аварч байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн ахуй амьдрал үндсэндээ Тавантолгой, Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэр гэсэн үндсэн гурван хүчин зүйлд тулгуурладаг. Мэдээж мал аж ахуй, газар тариалан гээд олон зүйл байгаа ч экспортын бүтээгдэхүүн бидний амьдралыг залгуулж байгаа. Энэ утгаараа зэсийн баяжмал болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр ханш өндөр байсан зэрэг нь цар тахлын хөлд элгээрээ мөлхөөгүй өнөөдөрт ирлээ.

Аюулт өвчин ид дэгдэж хатуу хөл хорио тогтоосон 2020 оны арванхоёрдугаар 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл Засгийн газраас улсын хэмжээнд айл өрх, зарим ААН-үүдийн  хэрэглээний эрчим хүч, дулаан, уур ус, усан хангамж, хогны төлбөрийг төр, засгаас хариуцах шийдвэрийг гаргасан нь иргэдийн нуруун дээрээс нэгэн том ачааг хөнгөлж өгсөн. Энэ шийдвэрийг дахин 2022 оны долоодугаар сарын 1 хүртэл сунгаад байна. Үүнд 100 хүртэлх кв м талбайтай бүх айл өрхийн цахилгааны төлбөр болон дулааны үнийг тэглэсэн төдийгүй сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байгааг мэдэгдсэн бөгөөд  үүний төлбөрийг төрийн өмчит уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хариуцан ажиллаж байна. Энэ мэт болзошгүй аюулт өвчин, хатуу хөл хорионы дундуур иргэд аж ахуйн нэгжийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөхөөс гадна улс орныхоо эдийн засгийг унагаачихлгүй, амьдрал ахуйг уруудуулчихалгүй, томоохон төсөл хөтөлбөрөө зогсоочихолгүй өнөөдөрт ирсэн гэдгийг дурдах хэрэгтэй.

Дурдахын шалтгаан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад албан сурвалжуудын хэлж байгаагаар айсуй бар жилд аюулт өвчний дэгдэлт буурч зогсох өндөр магадлалтай байна. Тиймээс хатуу чанга үед зогсоочихолгүй авч ирсэн их бүтээн байгуулалтын ажлаа ч ирэх онд даацтай үргэлжүүүлнэ гэдэгт хаа хаанаа илтгэлтэй байгаа юм. Монголчууд бид төдийгүй Дорнынхон бар жилийг зоригтой, авхаалж самбаатай байхын билгэдэл гэж үздэг. Тиймээс ирж буй усан бар жилдээ зориг төгөлдөр бодлого гаргаж, авхаалж самбаатай хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг биз ээ. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэдэг дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа