Бидэнтэй нэгд

Нийгэм

БОАЖЯ: “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төсөл дөрвөн аймаг 68 суманд хэрэгжинэ

Нийтэлсэн

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан Ажлын хэсэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Элейн Конкиевич болон түүний баг бүрэлдэхүүнийг өчигдөр (2022.02.08) хүлээн авч уулзлаа.

  • Уулзалтаар байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн 2021 оны явц, үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, 2022 оны төлөвлөлт, тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцов.
  • 2021-2028 оны хооронд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжих уг төсөл нь
  • Үндэсний болон бүс нутгийн түвшинд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж, хэрэглэдэг болох,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх,
  • Гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхыг нэмэгдүүлж, бэхжүүлэх гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээр хэрэгжинэ.

Үүний үр дүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэд, орон нутаг, бүс нутгийн өртөмтгий байдал багасч, даван туулах чадвар нэмэгдсэн байна.
  • Мөн эко системийн даац, үйлчилгээ сайжирсан байна.
  • Түүнчлэн уур амьсгалын мэдээлэлд түшиглэсэн төлөвлөлтийг дэмжсэн институцийн болон зохицуулалтын тогтолцоо бэхэжсэн байх юм.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо