Бидэнтэй нэгд

Улаанбаатар

М.Баяраа: Аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн дэмжлэг зөрчил гэж ойлгогдсон

Нийтэлсэн

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт жилд хэчнээн төгрөгийн орлого төвлөрүүлдэг вэ?

-Нийслэлд орлого төвлөрүүлдэг гурван агентлаг байдаг. Үүнд, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар багтдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт түрээсийн орлого, өмчийн дуудлага худалдааны орлого, нийслэлийн харьяа байгууллагуудын ногдол ашиг, акталсан хөрөнгө борлуулсан орлого гэх үндсэн дөрвөн төрлийн орлогоос бүрддэг. Үүнээс түрээсийн орлогын хувьд 2018 онд 1.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 1.8 тэрбумыг төвлөрүүлсэн байдаг. 2019 онд 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөө давуулан биелүүлж, 2 тэрбум төгрөг төвлөрүүлэн 115 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Харин цар тахлын үед буюу 2020 онд  түрээсийн орлогод 3.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 2.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 82.5 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Тэгэхээр “Ковид 19” цар тахлын үед зарим түрээслэгчдэд хөнгөлөлт үзүүлэх шаардлага үүссэн.

-Нийслэлийн өмчит объектуудад зарим аж ахуйн нэгж түрээсийн гэрээ байгуулаагүй, төлбөргүй үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэл дэх төрийн Аудитын газраас дөрвөн жилд нэг удаа хийдэг хуваарьт шалгалтаар  2018-2020 оны түрээсийн үйл ажиллагаанд  шалгалт явуулсан. Манай Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шалгалтын багийнхантай хамтарч ажиллан, түрээслүүлж байгаа бүх объектоо нэг бүрчлэн танилцуулж, шалгуулсан. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн.

Тухайн тайлбарт аж ахуйн нэгжүүд 2019 он хүртэл гэрээгээ байгуулаад явж байсан. Харин 2020 онд “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь дэмжих үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар түрээсийн хөнгөлөлт эдлүүлэх, чөлөөлөх ажлууд хийсэн. Хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогссон худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ нийслэлээс дэмжсэн юм. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, Ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн, аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтөд хамрагдсан. Удаан хугацаанд хөл хориотой байсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Хоёр жилийн турш “Ковид-19” цар тахлаас  үүдэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдээс түрээс нэхэх хүндрэлтэй. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Энэ талаар бид Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн. Одоо Аудитын газрын гаргасан дүгнэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин нягтлах, шалгах ажлыг зохион байгуулаад явж байгаа.

-Тухайн байгууллагуудаас авах түрээсийн үнийг хаанаас тогтоодог вэ?

– 2018 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 40 дүгээр тогтоолоор түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоосон байдаг бөгөөд тухайн түрээслүүлэх талбайн зориулалт, байршил бусад нөхцөлөөс хамаарч түрээсийн төлбөр харилцан адилгүй байдаг. Түүнээс биш зарим байгууллагаас хэт өндөр түрээс аваад, заримаас нь түрээс авдаггүй гэсэн зүйл байхгүй.

-Хотын дарга нийслэлийн харьяа байгууллагуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд ил тод, нээлттэй байх бодлого баримталж байгаа. Энэ чиглэлээр танай байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх,  хадгалах, хамгаалах тал дээр  олон ажлыг хийж байгаа. Тухайлбал Нийслэл өмчийн нэгдсэн мэдээллийн цахим сантай болохоор ажиллаж байна. Нийслэлтэй хамааралтай бүх өмчийн түрээс, дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаа цахим системд нээлттэй байдлаар орж байгаа. Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байх гэдэг зарчим дээр үндэслэн бүх мэдээллээ цахим руу шилжүүлж байна. 30 жилийн хугацаанд анх удаа цахим хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Мөн олон жил үргэлжилсэн, өмчийн маргаантай нийслэлийн 32 объектыг чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд шилжүүлсэн. Нийслэлийн өмчийг хадгалах, хамгаалах тал дээр холбогдох хуулийн байгууллагуудад хандан ажиллаж байна.

-Урт цагаанд үйлчилгээ эрхлэгчид шүүхийн маргаантай байгаа. Энэ асуудал шийдэгдэж байгаа юу?

-Урт цагааны барилга байгууламж ашиглалтын шаардлага хангахгүй, галын аюулгүй байдлыг бүрэн хангахааргүй бөгөөд газар хөдлөлтөд нурах магадлалтай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Урт цагааны барилгыг буулгаад, шинэ барилга барьж, жуулчны гудамжийг бий болгох төлөвлөгөөг боловсруулсан. Гэвч тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд уг захирамжийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан. Шүүхээс тухайн захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байдалтай байна. Шүүхээр энэхүү асуудлыг эцэслэн шийдэх байх. Тиймээс ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг түрээслэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийслэлийн зүгээс тухайн түрээслэгч байгууллагуудтай гэрээ хийхээс татгалзаж байгаа.

-Нийслэл өмч, хөрөнгөө хэдий хугацаанд тоолдог вэ?

-Нийслэлийн өмчийн тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. Энэ жил буюу 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд тооллого хийнэ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа