Энтертайнмент
“Walt Disney” компанийн борлуулалтын орлого 21.8 тэрбум ам.долларт хүрэв
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
Админ“Walt Disney” компанийн борлуулалтын орлого санхүүгийн жилийн эхний улиралд 21.8 тэрбум ам.доллар хүрсэн талаар тус компани тайлагналаа. Энэ нь хүлээлтээс өндөр дүн болж байна. Тайлант хугацаанд “Disney+” үйлчилгээний шинэ хэрэглэгчдийн тоо 11 саяар нэмэгдсэн нь гол анхаарал татсан үзүүлэлт боллоо. Энэ нь мөн адил “Wall Street”-ийн шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болж байна.
“Disney+” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өсөхөд Зул сарын баярын үеэр гарсан “Encanto” кино түлхэц болсон гэж шинжээчид үзжээ. Мөн “Walt Disney”-ийн сэдэвчилсэн паркуудын орлого цар тахлын улмаас эрс буурч байсан үетэй харьцуулахад хоёр дахин өсөж, 2.4 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Тус компанийн орлого, стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өссөнтэй зэрэгцэн хувьцааных нь ханш 10 хувиар өсжээ.