Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Түүхий эдийн зах зээлд ХОМСДОЛ үүслээ

Нийтэлсэн

“Goldman Sachs Group Inc”-ийн шинжээчид түүхий эдийн зах зээл урьд өмнө хэзээ ч ийм өсөлттэй байхыг харж байгаагүй талаараа  ярьжээ.

“Goldman Sachs Group Inc”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Кюрри “Түүхий эдийн зах зээл энэ жил дээд түвшинд хүрсэн. Эрчим хүчний зах зээлд газрын тос, байгалийн хийн эрэлт их байгаа нь нийлүүлэлтийн хурдаас даваад байна. Дэлхийн хэмжээнд металлын нийлүүлэлтийн хомсдолд орж байна.  Ялангуяа дэлхий дахин цэвэр эрчим хүч рүү тэмүүлж байгаа энэ үед металлын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой юм” гэжээ.

Түүнчлэн тэрбээр “Яг одоо таваарын зах зээлд үүсээд буй эрсдэл өндөр түвшинд хүрээд байна. Шалтгаануудын нэг нь таваарын зах зээлд хэт хомсдол үүсээд байгаатай холбоотой. Түүхий эдүүдийн олборлолтын биет хэмжээ хязгаарлагдмал байгаагаас спот үнэ нь фьючерсээ давж өсөхөд хүрсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү зах зээлд ямар нэгэн байдлаар эрэлт болон нийлүүлэлтийн нөлөөтэй доголдолд тун эмзэг. Яг л өнгөрсөн оны эцсээр Европт байгалийн хий, эрчим хүчний хомсдол үүссэн шиг.

Тиймээс газрын тос ч гэсэн Европын байгалийн хий, эрчим хүчтэй тун төстэй нөхцөл байдал руу дөхөөд байна. Өнгөрсөн оны аравдугаар сард бид Европын эрчим хүчний хямралын эрсдэлийг анхааруулж байсан. Одоо асуудал нь  хавар нийлүүлэлт өсөх үү эсвэл эрэлт буурах байдлаар нөхцөл байдал зөөлрөх үү гэдэг байна. 2008 онд санхүүгийн хямрал болж байсан. Харин одоогийнх бол түүхий эдийн хямрал. Бүх л түүхий эд хомсодсон. Газрын тос, байгалийн хий, нүүрс, зэс гээд бүгд” хэмээжээ. Цаг агаарын таагүй байдлаас болж ургац буурсан нь үр тарианы үнэ өсөхөд мөн нөлөөлсөн.

“Australia & New Zealand Banking Group Ltd”-ийн  ахлах стратегич Даниел Хайнс “Энэ бүхний гол цөм нь эрчим хүчний шилжилт бөгөөд энэ нь ойрын ирээдүйд түүхий эдэд нөлөөлөх болно” гэжээ. Дэлхийн зах зээл дээр экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн өөрчлөлт анхаарлын төвд байгаа юм.  Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийн нөлөөгөөр 2000-2010-аад онд уул уурхайн салбарт “бүүм” болсон.

Гэвч Америкийн санхүүгийн хямрал, Евро бүсийн өрийн хямралын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт, түүний дотор Хятадын өсөлт удааширснаар ээлжит суперцикл өндөрлөж, 2020 оныг дуустал дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн уналт үргэлжилсэн юм. Гэвч цар тахлын дараах сэргэлт буюу “U” хэлбэрийн өсөлт дэлхийн зах зээлд ажиглагдаж буй бөгөөд АНУ дэд бүтцийн салбараа шинэчлэх нэг их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон хийгээд Хятадын эдийн засгийн идэвхжилээс шалтгаалан ирэх 10 жилд түүхий эдийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх таамаг гарчээ. Түүхий эд нийлүүлэгч компаниудын санхүүгийн байдал сайжирч байгааг шинжээчид эш татсан байна.

Тухайлбал, зах зээлийн үнэлгээгээрээ уул уурхайн магнатуудын нэг Гленкор компанийн хувьцааны ханш өнгөрөгч онд даруй 50 хувиар өссөн. Тэгвэл нэг баррель газрын тосны үнэ жилийн өмнө 52 ам.доллароос 85 ам.долларт хүрснээр газрын тос олборлогч компаниудын санхүүгийн үзүүлэлт ч эерэг гарчээ. Орос-Украины хямрал даамжирсан тохиолдолд газрын тосны үнэ цаашид ч өсөх бөгөөд цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт зэсийн эрэлт тасралтгүй нэмэгдэх прогнозтой байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн хувьд ч энэхүү суперциклийг угтан гүний уурхайг ашиглалтад оруулахаар чармайж, Засгийн газарт зарим буулт хийсэн гэж үзэх үндэстэй билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа