Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Зээлийн хүү “хоолойд тулсан” тул эмэгтэйчүүд нүцгэн жагсана гэв

Нийтэлсэн

-Худалдаа эрхлэгчдийн 70-аас дээш хувь нь эмэгтэйчүүд бөгөөд өрх толгойлсон эмэгтэйчүүд дийлэнх нь байдаг-

Өндөр хүүтэй өдрийн зээл, төрийн байгууллагын дарамт шахалт хэцүү байгаа тул эмэгтэйчүүд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нүцгэн жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдэл хийлээ. Эрхээ хамгаалуулах өдрөөрөө тэд чихэр, шоколад, дарс тэргүүтэн авахыг хүссэнгүй. Харин бизнес эрхлэхэд саад болж буй өрийн дарамт, мөнгө хүүлэлт хэрээс хэтэрсэн тул үүний эсрэг тэмцэнэ гэлээ.

Тус нүцгэн жагсаалыг “Иргэдийн шударга шүүх”, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвтэйгээр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэнэ.

Жагсаал зохион байгуулахтай холбоотой мэдэгдэл хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын тэргүүн Э.Урантөгс мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Энэхүү жагсаалыг удаа дараа зохион байгуулсаны учир гэвэл бид төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 76 гишүүн гээд бүгдэд нь байнгын шаардлага хүргүүлдэг. Худалдаачдын нийгмийн асуудал, эдийн засгийн байдал доройтож байна. Үүнд бодлого хэрэгтэй. Тиймээс биднийг үйлдвэрлэл, худалдаагаа хэвийн үргэлжлүүлэхэд төрөөс дэмжмээр байна. Хэрэв дэмждэггүй юм гэхэд худалдаачдыг дарамтлахаа болимоор байна.

Түрээсийн дарамт, өндөр хүүтэй өдрийн зээл, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийг журамлаад өгөөч. Татвар, цагдаа, мэргэжлийн хяналтын торгуулиа бас зогсоогооч гэж бид шаардлага хүргүүлдэг. Гэсэн ч биднийг удаа дараалан үл тоосон.Тиймээс бид гуравдугаар сарын 08-нд дараагийн томоохон жагсаалаа зохион байгуулахаар боллоо.

Мөн өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлнэ. Худалдаачдад зориулсан төрийн бодлого байхгүй учраас ченжийн систем рүү манай улсын худалдааны салбар шилжиж байна. Худалдааны салбарт бодлого байхгүй учраас хэрэглэгчдийн эрх ашиг бас зөрчигдсөөр байгаа. Иймээс Монголын худалдаачдын холбоо төрийн бус байгууллагын төлөөллүүд гуравдугаар сарын 08-нд ээжүүд, эмэгтэйчүүд, худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалж, жагсаал зохион байгуулна. Үүнээс гадна тус холбооны Их хурлыг гуравдугаар сарын 07-нд хийнэ” гэлээ.

Мөн Иргэдийн шударга шүүх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр “Тэгш эрхийн жагсаалыг гуравдугаар сарын 08-нд хийхээр болсон. Худалдаачдад хууль хатуу үйлчилж, төр түшилцэж буй эрхмүүдэд давуу эрх байдаг тул “Бид баярлах” эрхгүй хэмээх тэгш эрхийн төлөөх хувьсгалыг хийх гэж байна. Хөгжлийн банкнаас авсан 4,3 их наядын зээлийн 70 гаруй хувь нь ямар нэгэн төсөл хөтөлбөргүй байна. Жишээ авахад Улаанбаатар болон Худалдаа хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч н.Эрдэнэ гэгч хүн бий. Энэ хүн Хөгжлийн банкнаас 506 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус зээлээ банкандаа оруулаад бизнесийн зээл болгон жилийн 18 хувийн хүү бусдаас авч байна.

Харин өөрөө Хөгжлийн банканд жилд зургаан хувийн хүү төлж байгаа. Ингээд бодохоор жилд 60 тэрбум төгрөгийг тэр хүн зүгээр гэртээ хэвтэж байхдаа хэрэглээд, ард түмнээр хүүг нь төлүүлж байна. Жилд 60 тэрбум төгрөг гэхэд л 7-8 жилийн дараа авсан зээлээ бусдад зээлүүлсэн хүүгээрээ олчихсон байх жишээтэй. Ийм учраас бүх иргэд тэгш эрхтэй байх зарчмыг хангаж, шударга тогтолцоотой болгохын төлөө тууштай тэмцэх хэрэгтэй’’ хэмээлээ.

Хэвлэлийн хурлын үеэр жирийн иргэд зээл авахдаа маш өндөр хүүтэй барьцаа хөрөнгөө багаар үнэлүүлж авдаг. Харин төрийн эрх мэдэлтнүүд бага хүүтэй зээлийг урт хугацаагаар маш их хэмжээгээр авч, мөнгө хүүлдэг байгууллагуудаар дамжуулан иргэдийг мөлжиж байна гэсэн юм. Мөн энэ үеэр худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд “Бага хүүхдээ том хүүхдээрээ харуулж үүрийн гэгээнээр гэрээ орхиж, худалдаа эрхлэхээр гарч амс хийх завгүй ажиллах боловч хөнгөлөлттэй зээл нь эзэддээ очихгүй байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллага, арилжааны банк, өдрийн зээл олгогч байгууллага болон хувь хүнээс маш өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа эрхлэхээс өөр аргагүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу, хүүхэд харах үйлчилгээ хэрэгжихгүй байгаа. Үүний улмаас олон хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж ахуйн осолд өртөн харамсалтайгаар амь насаа алдаж байна” хэмээсэн юм.

Эргэн сануулахад одоогоос таван жилийн өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга” хагас нүцгэн цуглааныг анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм.

Улмаар 2018 онд үргэлжилсэн ч дараа жилүүдэд цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы дэглэмээс үүдэн хойшлогдсон байна. Харин энэ жил гурав дахь удаагийн жагсаалаа хийнэ гэдгээ мэдэгдсэн нь энэ. Өмнөх цуглаанаар гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж байсан юм.

Тухайн цаг үед Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа учир эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурдаж байлаа. Мөн гэр бүлийн хүчирхийллийг зогсоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан. Мөнгө хүүлэлт, жижиг бизнесийг шахсан таагүй орчин, хүүхдийн амь настай холбоотой аюулгүй байдал цар тахлын сүүдэр дарсан өнгөрсөн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс ээжүүд аргаа барж эрүүл мэндээ үл хайхран нүцгэн жагсахаар болжээ.

Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд сургууль, цэцэрлэг үүд хаалгаа барьсан энэ цаг үед банк бус санхүүгийн байгууллагаас авсан жилийн 120 хувийн хүүтэй зээлээ төлөх гэж үр хүүхдээ умартан зүтгэж байна. Харин томоохон групп, улс төрийн өндөр албан тушаалтнуудын танилууд Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөр өгөлгүй, жилийн гурван хувийн хүүтэй зээл авч байна. Зарим тохиолдолд 40 хүртэлх сараар зээлийн төлөлтөө хийгээгүй байх тохиолдолч гарсан. Энэ байдлыг багахан ч атугай өөрчлөхийн тулд бизнес эрхлэгчид үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийнхээ төлөө тэмцэхээр бэлджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа