Бидэнтэй нэгд

Нийгэм

Үндэсний язгуур эрхийн төлөө

Нийтэлсэн

Говь, талын зэрэглээн дундаас ингэ ботгоо дагуулан гунганах, наашлаад энгүй  их талын дээгүүр наран шингэхгүй мэт тунараад нил гэрлийн хүрээлэнд бороо хаа нэг дуслах, тэр л тэргүүнээ хурц улаан толгодууд ганжиртах нь говь, талын үзэсгэлэн. Байгаль ижийн төрх, төрж өссөн уул усны араншин гэдэг хүндээ хүртэл нөлөөлдөг нь үнэний хувьтай. Аргагүй л ертөнцийн бүрэн тайлагдаагүй учир шалтгаан он цагийн тэртээгээс хүйн холбоотойгоор ирээ биз ээ. Амьдрал жамын дунд ч үүнийг бататгах олон шалтгаантай өдөр бүр л нүүр тулна.

Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш утга зохиол, урлаг, соёл гээд бүгд бор зүрхээрээ амьдрахаас өөр аргагүй болж, даяаршлын шуурганд ч өртөв. Шилжилтийн энэ л бартаат замд үндэсний бүхэн гээгдэх хандлага газар авч, улам бүр хаяа хүрээгээ тэлж байсан эгзэгтэй цагт их утга зохиолын ертөнцөөс Гомпилдоогийн Мөнхцэцэг шийдвэр гаргах түвшинд орж ирсэн нь хэн хүнд анзаарагдамгүй ч чамгүй олз болов.

Монгол үндэстэн оршин тогтнох хамгийн том шалтгаан нь эх хэл, үндэсний уламжлалт соёл юм. Үүнийг хамгаалж, дэлгэрүүлэхийн тулд Төрийн эрх барих дээд байгууллага, шийдвэр гаргах түвшинд сэтгэлтэй нэгэн байж үндэстнээ аварна уу гэхээс “Эх орон” хэмээн цээжээ дэлдээд тусыг эс олно.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг үндэсний уламжлалт соёл, соёлын дархлааг бий болгох, эх хэлээр дамжуулан үндэсний тусгаар тогтнолоо бататгахад зориулсан гэхэд болно. Энэ бол хүн бүр хөндөж чадаагүй язгуурын эрх ашиг. 

Азийн цээжинд хүчирхэг мандсан Манж гүрний хэлийг нь устгаснаар өнөөдөр судрын хуудаснаа судлал төдий үлдсэнийг үндэсний үзэл нэвт шингэсэн уран бүтээлч бүсгүй олж харсан байж таарна. Ямар сайндаа л Улсын төсөв хэлэлцэж байхад үндэсний өв соёл “устах”-даа тулаад байсан Үндэсний номын сангийн барилгын асуудлыг оруулж ирж байхав дээ. Ихэс дээдсийн ширээ, ширээ дамжин хэдэн жил явсан Үндэсний номын сангийн барилгын асуудал ийн Г.Мөнхцэцэгийн “ташуур”-аар шийдэгдэж байв.

Энэ бол өнөөх л говь талын тэргүүн хойморт ганжиртах хурц, хурц улаан толгодынхоо эрмэг араншинг гаргаж байгаа хэрэг. Нутаг усны түшиг нөмөр гэдэг ийм аж. Гэхдээ тэр дотоод налгар ертөнцдөө алсыг ширтэн суухдаа ийн шийдэлд хүрсэн байх.

Энэ үе бол соёл, урлаг, утга зохиол, түүхийн чиглэлд анхаарал хандуулаагүй үдсэн он жилүүдийн тоосонд үндэсний бүхэн дарагдаж, даяаршлын хөлд гишгүүлж эхэлсэн цаг хугацаа байв. Харь орны мэдэх мэдэхгүй боловсрол ярьсан нөхөд мэргэжлийн урлагийн байгууллага, түүх соёл, утга зохиолын чиглэлд нэг ч төгрөг зарах сэтгэл гаргалгүй асар удсан билээ.

Гагцхүү Г.Мөнхцэцэгийн Үндэсний номын сангийн барилгын төсөв хөрөнгийг гацаанаас гаргах процесс нь төр түшилцэж буй олон хүнд сэдэл санаа төрүүлсэн. Үүнээс гадна үндэстнээ гэх зовнилыг бий болгосон гэхэд болно.

Тийм дээ ч Г.Мөнхцэцэг гишүүний энэ асуудлын шилийг даран Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр гээд дотроо эрдэнэс нуусан олон барилга байгууламжийг  шинэчлэн барих болон шинээр байгуулах ажлыг эхлүүлж чадлаа. Тэр ч бүү хэл “Чингис” хааны музейг шинээр барьж байгуулах хүртлээ өндөр авч, өнөөдөр энэ музейн ашиглалтад оржээ. Хөдөө орон нутагт ч түүхийн жим дагасан аялал жуулчлалын томоохон төслүүд гараанаас гарлаа.

Энэ бол яах аргагүй Г.Мөнхцэцэг шийдвэр гаргах түвшинд урлаг соёл, утга зохиолоор дамжин үндэсний тусгаар тогтнолоо хамгаалдаг юм шүү гэдгийг сайнаас сайн сануулсан явдал байв. Тэр үүний тулд Соёл урлагийн салбарт тулгамдсан асуудлыг судлан шийдвэрлэх, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ажлын хэсэг байгуулагдахад ахлагчаар нь ажилласан нь ёстой л нүдээ олсон ажил байв. Цаг наргүй, цалин бага ч урлаг соёлынхны нүд сэргэв, уран бүтээл нь ч сэргэв. Дагаад үндэстэн тэр чигээрээ баярлав.   

Тэр Догшин хутагтын дуулж өссөн Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрж өссөн хүн. Энэ л авшиг шингэсэн нутагт төрж, хожмоо үзэг түшсэн хэний ч зовних асуудал мөн боловч санасан бүхэн зоргоороо бүтчихгүй. Тэр тусмаа үндэсний хэмжээний том асуудлыг шийдвэр гаргах түвшинд чимээ дохио өгч, дотор нь орж байж л сая наашлах асуудал. Г.Мөнхцэцэг өнгөрөгч 2016 оны сонгуулиар төрсөн нутаг Дорноговь, Говьсүмбэр аймгаас нэр дэвшихэд боржигин түмний голомт нутгийнхан түүнийг ихэд дэмжсэн. Харин 2020 оны сонгуулиар Дундговь, Говьсүмбэр аймгаас нэр дэвшин ялалт байгуулсан. Их Монгол Улсын голомт овог боржигин түмэн уламжлалт үндэсний хэл соёл, үндэсний дархлаа болсон бүгдээ сэргээхээр ирж байгаа бүсгүйг дэмжихийн дээдээр дэмжсэн нь энэ голомт нутгийнхны ухааны царааг давхар харуулдаг.

Монгол Улсын отгон аймаг Говьсүмбэр бол эртнээсээ бичиг номын мэргэд зонхилсон оюунлиг түмэнтэй учраас утга зохиолын ертөнцөөс Төрийн эрх барих дээд байгууллагад ирсэн түшээдээ хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Энэ ч утгаараа Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн болсон даруйд “Их соёл-Эх үндэс” хөтөлбөр санаачлан, нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж, энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажил амжуулсан.

Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын түвшинг дээшлүүлэхэд хөтөлбөрийн нэгэн салаа мөчир нь оршиж байв. Тиймээс эрдэмтэн мэргэд сурган хүмүүжүүлэгчид урин ажиллуулах, анги танхим байгуулах, өрсөлдөөн бий болгох, сурах бичгээр хангахаас эхлээд боловсролын салбарт нэгэн том шинэчлэл хийсэн. Хүүхэд багачуудын боловсролыг ийн дээшлүүлж байна гэдэг Говьсүмбэрийн ирээдүйг тордож байгаа алсын хараа юм. Сүүлдээ хөтөлбөрийн хүрээ тэлж, “Монгол соёл-Монгол хүмүүн” хөтөлбөр болон орон даяар хэрэгжиж, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэн ажиллаж чадсан.

Гэхдээ зөвхөн соёл урлаг, утга зохиол, түүх гээд нэгэн талд туйлшраагүй. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар  иргэдийн ахуй амьжиргааны тал дээр, бүтээн байгуулалт, засвар шинэчлэл гээд юу мундах билээ. Энэ бүгдэд тэр хүрэлцэж ажилласан. Тухайлбал, Говьсүмбэр аймагт Татварын хэлтэс, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, сургууль тэргүүтэй барилгыг шинээр барьсан бол Усан спортын сургалтын төв, сургуулийн спорт заал, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн тоног төхөөрөмж гээд олон ажлыг нэрлэж болно.

Жижиг дунд үйлдвэрлэл гэснээс УИХ-ын олон гишүүд сангийн мөнгө угаасан асуудалтай учраас нэр дэвших эрхээ хасуулж, зарим нь хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Харин Г.Мөнхцэцэг мөнгөний асуудалд хутгалдсангүй, харин ч аймгийнхаа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг тоног төхөөрөмжөөр ханган, иргэдийнхээ амьжиргааг дэмжиж ирсэн нь өнөөх л говь, тал шигээ уужим бодож, хурц хурц улаан толгод шигээ оновчтой шийдвэр гаргаж байсных биз.

Тэр ерөөсөө бүлэг фракцаар талцаж, энд тэнд популизм хийдэггүй цөөн улстөрчийн нэг. Тэгээд ч уран зохиол, номын ертөнцөд төлөвшсөн хүмүүс хулгай хийж, худлаа хэлэхгүй, хуулийн дагуу л асуудалд ханддаг нь энэхэн жишээнээс харагдана. Хууль гэснээс Хууль тогтоох дээд байгууллагад говьчуудаа төлөөлж байгаагийн хувиар тэр олон хууль санаачилж, олон хуулийн Ажлын хэсэгт орж ажилласан, батлуулсан.

Ингэхдээ тэр эмэгтэй хүний хувиар, тэр бүрий хүмүүс ажиглаад байдаггүй амьдралын эмзэг хэсэгт анхаарал хандуулсан байдаг. Жирэмсэн эхийн тэтгэмж, бага насны хүүхэд асарч байгаа ээжийн, өнчин хүүхдийн, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдын ахуй нөхцөл гээд дандаа амьдралын хөрсөн дээр буусан хуульд гар бие оролцож, өнөөдөр тэр нь амьдрал дээр амжилттай хэрэгжээд явж байна.

Үүнээс гадна сүүлийн олон жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийж чадсан түүхэн амжилтын нэгэн гэрч нь Г.Мөнхцэцэг гишүүн. Үндсэн хуулийн үзэл санаа, санал асуулга, тэр олон ажлыг манлайлан оролцохын сацуу уран бүтээлч хүний философи, утга санаа гээд олон талаас нь бодож боловсруулсан үнэ цэнтэй санал бодлоо тусгаж чадсан билээ. Үндсэн хуулийн өөрчлөлт бүү хэл томоохон төсөл хөтөлбөрт ч эмэгтэйчүүд дуу хоолой болж тэр бүрий чаддаггүй.

Тэгвэл Г.Мөнхцэцэг номын ертөнцөд өсөж, үзэг түшсэний хувиар аливаа зүйлийг олон талаас нь хардаг, боддог, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг онцлогтой. “Ном бол ертөнцийг харах цонх” хэмээн зүгээр ч нэг хэлчихээгүй. Тэгээд ч ертөнц эцгийн бүхий л учир шалтгаан номон дотор оршин байдаг шүү дээ.

Ийм л нэгэн улстөрч, уран зохиолч бүсгүй говьчуудаа төлөөлөн 2016, 2020 онд парламентад орж ирсэн нь санаандгүй хэрэг биш. Говь, тал нутгийнхан аажуу уужуу хянуур сэтгэнэ, аливаа зүйлд адгаад байдаггүй. Түүндээ ч алдахаасаа онох нь илүү. Тиймээс говь, тал нутгийн иргэд юуны өмнө номын ертөнцөд өссөн бичгийн хүн хулгай хийхгүй, худлаа хэлэхгүйг нь бодсон байх. Нөгөө талд баргийн зүйлд барьц алдахгүй, ертөнцийг өөр өнцгөөс харах, цаад утга агуулгат хүрч байж санаа амардаг зэргийг нь бодолцсон байж таарна.

Мөн эмэгтэй хүний ачаа даах чадвар, уян ухаан энэ төрд цагийн цагт л хэрэгтэй байсан. Парламентад дүүрэн эрчүүд суучихаад аливаа зүйлийг түс тас шийдээд байвал энэ нийгмийн хаана нь ямар амьдрал оршин тогтнох вэ. Энэ хэдэн бүсгүйчүүд парламентад ажиллаж, зөөллөж байгаа тулдаа л амьдралын гэрэл сүүдэр ялгаран харагдаж байгаа хэрэг.

Г.Мөнхцэцэг өнгөрөгч дөрвөн жилд Дорноговь, Говьсүмбэр аймгийг төлөөлөн ажилласан бол одоо Дундговь, Говьсүмбэр аймгийг төлөөлөн ажиллах эрхээ говьчуудынхаа итгэлтэй аваад ир хэмээн улс төрийн ууган хүчин үүрэгдсэн учраас тэр үүргийг биелүүлэн парламентад ажиллаж байна. Говь тал нутагт хүний гараар дахин бүтээх боломжгүй уламжлалт ахуй соёл бий. Энэ л хөг дэг, уламжлалт ахуйг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийн өмнө зогсож байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа