Бидэнтэй нэгд

Нийгэм

Малчдын эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох төслийн хурал боллоо

Нийтэлсэн

“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны хурал өчигдөр /2022.02.16/ боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-наас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны ээлжит хурал 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр болов.

Хурлын үйл ажиллагааг нээж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дарга Э.Баттулга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дэд дарга Т.Жамбалцэрэн болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч, төслийн Удирдах хорооны дэд дарга Элейн Конкиевич нар үг хэллээ.

Энэ удаагийн хурлыг БОАЖЯ-ны “Уур амьсгалын өөрчлөлтийн газар”-ын дарга, Төслийн захирал Ш.Цэрэндулам удирдлаа. Төслийн удирдах хороонд Сангийн яам болон төслийн хэрэгжүүлж буй яамдын газрын дарга нар, ЦУОШГ болон ОБЕГ-ын удирдлагаас гадна төсөл хэрэгжиж буй дөрвөн аймгийн Засаг дарга нар байдаг.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн удирдах хорооны дарга Э.Баттулга хурлын нээлтэд хэлсэн үгэндээ:

  •  “Энэхүү төсөл нь 2021 оноос 2028 хүртэл үргэлжлэх 7 жилийн хугацаанд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэдий ч, төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа түүний сөрөг нөлөөллийг хамгийн ихээр амсаж байгаа Монголын хөдөөгийн ард иргэд, малчид хэрхэн дасан зохицох арга зам, боломжийг гарган харуулах улс орны хэмжээний нийтлэг ач холбогдолтой үр дүнг төслөөс хүлээж буй.
  • Улмаар төслийн үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай биш байгааг анхааруулан, төслийн 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тендерийн үйл ажиллагааг хурдасган, зөвлөхүүдтэй байгуулах гэрээг 3 дугаар сардаа багтаан байгуулах, гэрээлсэн зөвлөхүүдийн ажлыг аль болох богино хугацаанд шахан гүйцэтгүүлэх, санхүүжүүлэгчээс өгсөн шаардлагын дагуу төсвийн гүйцэтгэлийн хэмжээг 2021 оны санхүүжилтийн 70 хувь хүртэл нэмэгдүүлэх талаар БОАЖЯ-наас анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дэд дарга Т.Жамбалцэрэн:

  • “Төслийн хүрээнд хөдөө орон нутагт газар дээр нь аль болохоор бодитоор хэрэгжих, үр дүн нь богино хугацаанд гарч цаашид дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар анхааран ажиллах хэрэгтэй байна.
  • Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд БОАЖЯ болон НҮБХХ-тэй манай яам нягт хамтран, дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч, төслийн удирдах хорооны дэд дарга Элейн Конкиевич хэлсэн үгэндээ: “Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй энэ төслийн цар хүрээ өргөн, санхүүжилт их тул бид бүхэн амжилттай хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна” гэлээ.

Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБХХ-өөс Монгол улсын Засгийн газарт төслийн захирал, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам төслийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа

Төслийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал, тулгамдаад буй асуудал болон 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч нэгжээс танилцуулсан.

Төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч 4 аймгуудаас тусгуулахаар гаргасан саналыг төслийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтэд уялдуулан төлөвлөгөөнд тусгах чиглэл өгч, төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.

 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа