Бидэнтэй нэгд

Дэлхий

НАТО зүүн жигүүрээ хэрхэн бэхжүүлж байна вэ?

Нийтэлсэн

НАТО-гийн мэдээллээр, 2014 оныг хүртэл эвслийн зүүн жигүүрт НАТО-гийн хүчин байгаагүй. 2014 оны гуравдугаар сард ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн явдал сэрүүлэг дуугаргав. Мөн оны есдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО “Оросын зүгээс Украины эсрэг хийсэн түрэмгий алхам Европын нэгдмэл, эрх чөлөөт алсын харааг үндсээр нь сорилоо” гэж мэдэгдэж байв.

2014 онд НАТО Бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд тус эвсэл зүүн жигүүрээ бэхжүүлэх арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, ОХУ, Украинтай хиллэдэг Зүүн Европын улс орнуудад цэрэг, техникээ илгээх болсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Пентагон НАТО-г бэхжүүлэх үүднээс гурван мянга орчим цэргээ тус тивд илгээх тухай мэдэгдэж байв. Үүнээс нэг мянга орчим цэргийг Германаас Румын руу татаж, хоёр мянган цэргийг Герман, Польшид байрлуулна гэж мэдэгдсэн. Үүнээс гадна найман мянга гаруй америк цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, шаардлагатай үед Европ руу дайчлах амлалт өгөв. Энэ шаардлага хоёрдугаар сарын 11-нд гарчээ. Тэр өдөр Пентагон зүүн жигүүрт нэмж гурван мянган цэрэг илгээх тухай зарласан юм.

Герман

Энэ сарын 2-нд Висбаден хотод АНУ-ын 18-р агаарын десантын корпусын эхний ээлжийн дайчид буув. АНУ-ын CBS сувгийн дамжуулснаар, АНУ-ын хоёр мянган цэргийн алба хаагч Умард Каролина муж дахь Форт Брэгг баазаас хөөрчээ. Тэднээс зөвхөн 300 орчим нь Германд үлдэж, бусад нь Польшид байрлах үүрэгтэй. Тэд Пентагон нэмэлт цэрэг илгээх тухай мэдэгдсэний дараа Европт ирсэн анхны хоёр мянган цэрэг гэж Ройтерс бичиж байлаа.

Польш

Энэ улсад АНУ-ын хүчний ихэнх хэсэг байрлана. Нийт тус улс АНУ-ын 82-р агаарын десантын визийн таван мянган цэрэг байрлах учиртай. Үүн дээр нэмж Их Британийн 350 цэрэг хүч нэмнэ. АНУ-ын цэргүүдийг тээвэрлэсэн анхны онгоц энэ сарын 5-ны өдөр Ясенка нисэх онгоцны буудалд буужээ. Үүнээс өмнө Америкийн цэргийн техник нь орж ирсэн байна.

Польшийн Үндэсний батлан хамгаалах яамны тэргүүн Мариуш Блащак  АНУ-ын цэргүүд тус улсын зүүн өмнөд хэсэгт үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэв.

Эхэндээ Польшид нэмж 1.7 мянган америк цэрэг илгээх байсан ч өнгөрсөн долоо хоногт Пентагоны тэргүүн Ллойд Остины мэдэгдсэнээр ойрын өдрүүдэд Умард Каролина дахь баазаас нэмж гурван мянган цэрэг илгээхээр болжээ. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, энэ шийдвэр нь ОХУ Беларус болон Хар тэнгист цэргийн сургуулилт хийж эхэлсэнтэй холбоотой.

АНУ-ын цэргүүдээс гадна энэ сарын 10-нд Польш Их Британийн 350 тэнгисийн явган цэрэг хүлээн авсан. Ингэснээр Польшид нийт 600 британи цэрэг Польшид байрлаж байна.

Румын
Тус улс нэг мянга орчим америк цэрэг хүлээн авч байна. Америк цэргүүд “Михаил Когэлничану” цэргийн баазад байрлаж эхэлжээ. Энэхүү баазыг АНУ-ын хүчин Румын НАТО-д элсэхээс өмнө буюу 1999 оноос ашиглаж иржээ.

Пентагоны мэдээлснээр, Румынд 2-р морь хорооны “Stryker” хуягт тээвэрлэгчээр механикжсан бригадыг илгээж байна. Эхний цуваа Германы “Вилсек” баазаас тус улсад өнгөрсөн лхагва гарагт хүрэлцэн иржээ.

Үүнээс гадна НАТО Румынд байнгын цэргийн анги нэгтгэл байгуулахаар төлөвлөж байна. Эвслийн зүгээс дөрвөн ийм анги нэгтгэлийг Балтын гурван орон болон Польш улсад байгуулахаар шийдвэрлэсэн. Польш дахь нэгтгэлийг АНУ, Эстон дахь нэгтгэлийг Их Британи, Латви дахь нэгтгэлийг Канад, Литва дахь нэгтгэлийг Герман удирдаж байгаа бөгөөд бие бүрэлдэхүүнд нь НАТО-гийн 6-7 орны цэргүүд багтаж байна. Румын дахь нэгтгэлийг Франц удирдах магадлалтай. Тус улсад дөрвөн мянга хүртэлх хүнтэй НАТО-гийн хуурай замын хүчнүүд хэдийнээ байрлаад байгаа билээ. НАТО анх удаа Балтын тэнгис, Хар тэнгисийг хамарсан цэргийн нэгтгэлийг байгуулж байна гэж эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мирча Жоанэ мэдэгдсэн юм.

Болгар, Литва, Эстон

Үүнтэй зэрэгцэн НАТО нь тус бүс нутгийн бусад улс орнуудад мөн тэлж байна. Ройтерс агентлагийн мэдээллээр, Болгар өөрийн командлалын дор нэг мянга хүртэл бие бүрэлдэхүүнтэй цэргийн анги нэгтгэлийг НАТО-гийн дэмжлэгтэй байгуулахаар төлөвлөж байна. Тус улсад өдгөө 2.5 мянган америк цэрэг байрлаж байгаа.

НАТО-гийн мэдээлснээр, энэ сарын 11-нд Болгар улс Испанийн 130 цэрэг, дөрвөн сөнөгч онгоц хүлээн авсан бол ирэх дөрөв, тавдугаар сард Нидерландаас хоёр “F-35” онгоц бууна.

Нидерландын хүчний тусламжтай Литва дахь НАТО-гийн анги нэгтгэл эгнээгээ тэлэхээр бэлтгэж байна. Нидерландын Батлан хамгаалахын сайд Кайс Оллонгрены мэдэгдсэнээр, өнөөг хүртэл тус улс тус бүр 270 цэргийг Литва дахь НАТО-гийн анги нэгтгэлд илгээж байсан бол өдгөө цэргийн тоог 350 болгож, нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Литвад үүрэг гүйцэтгэж байгаа 500 герман цэрэг дээр нэмж 350 цэрэг энэ долоо хоногт хүрэлцэн ирнэ.

Нэгдүгээр сарын сүүлээр Их Британи Эстон дахь цэргийн тоогоо хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдэж, нэмэлт зэвсэглэл илгээж эхэлжээ. Өдгөө тус улс дахь НАТО-гийн анги нэгтгэлийг Их Британи удирдаж байгаа ба бие бүрэлдэхүүнд нь 900 британи цэрэг болон Франц, Дани, Исландын алба хаагчид зэрэг нийт 1.2 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байна. Харин энэ сард Лондон эгнээг нь 2000 болгож, тэлэхээр төлөвлөж байна.

НАТО зүүн жигүүрээ бэхжүүлнэ

Орос, НАТО-гийн Зөвлөлийн хуралдааны дараа нэгдүгээр сарын 12-нд эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Зүүн Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн билээ.

Испани, Дани, Нидерланд зэрэг эвслийн хэдэн хэдэн гишүүн орон дорно зүгт болон Балтын тэнгист сөнөөгч онгоц болон тэнгисийн цэргээ байрлуулахаар амласан бол Франц, Нидерланд цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Йенс Столтенбергийн мэдэгдсэнээр, Европт цэргийн мөргөлдөөн гарах бодит эрсдэл байсаар байгаа тул эвсэл зүүн жигүүрээ цаашид бэхжүүлэхэд бэлэн гэдгийг баталжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын хил орчим НАТО-гийн үйл ажиллагаа идэвхжиж буй нь нөхцөл байдлыг хурцатгаж байна гэж онцолсон байна.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа