Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Гантөмөр: Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн бодлого хэрэгтэй

Нийтэлсэн

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор Д.Гантөмөрийг урилаа. Түүнтэй манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, түүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаар ярилцсанаа хүргэе.


-Засгийн газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хил нээж, аялал жуулчлалын хүрээнд томоохон ажлуудыг хийхээр төлөвлөснөө мэдээлсэн. Энэ нь хэр цаг үеэ олсон шийдвэр байв?

-Цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий даяар салбар бүрийн асуудал маш эмзэг үедээ байна.

Ийм нөхцөлд Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр улс төрийн томоохон бодлого, шийдвэр гаргасныг бизнесийнхэн таатайгаар хүлээн авч байгаа. Энэ шийдвэрийг гаргах амаргүй байсан биз. Эсрэгээрээ эрсдэлтэй ч байхыг үгүйсгэхгүй.

Монгол Улсын аялал жуулчлалын улирал зөвхөн зуны улиралд тохиодог учраас маш олон үйл ажиллагааг одооноос бэлтгэх шаардлагатай. Тодруулж хэлбэл аялал жуулчлалын салбар хоёр жил хагасын хугацаанд царцаж, хөлдөөд, тал нь үхсэн. Мөн гадаад нөхцөл байдал өнөөдрийг хүртэл амаргүй байгаа. Хятад улс энэ жил аравдугаар сар хүртэл хилээ нээхгүй байх магадлалтай. Европын талд Украины нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байна. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ хумигдсан. Манай улсад ч мөн эдийн засаг хүндрэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний үнийн хэт хөөрөгдөлтэй, инфляц ч өссөн байна. Монголын аялал жуулчлалын нийт компаниудын үнэ хөлс цар тахлын өмнөх үеэс 30 гаруй хувиар өссөн үзүүлэлтэй байх жишээтэй. Энэ мэт асуудлууд нөхцөл байдал хүндхэн байгааг харуулж байгаа юм. Манай улс хилээ нээлээ гээд бүх асуудал дорхноо шийдэгдэхгүй. Гэсэн ч Засгийн газар болон яамнаас тус шийдвэрийг энэ цаг үед гаргах нь оновчтой хувилбар байсан хэмээн үзэж байна.

-Аялал жуулчлалын салбарт Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн салбарын сайд ярьсан. Шинэ сэргэлтийн бодлогын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахлын хүндрэлийг даван туулж, цаашдын нийгмийн амьдрал, эдийн засаг, салбарын хөгжлийг тодорхойлох шинэ эрин зуун гарч ирж байна. Үүнд шинэ стратеги хэрэгтэй. Манай улсын цаашдын хөгжлийн хамгийн том ач холбогдол бүхий салбар бол аялал жуулчлал юм. Миний зүгээс Засгийн газрын алсын хараа бүхий бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх стратегийг Шинэ сэргэлтийн бодлого хэмээн харж байгаа. Шинэ сэргэлтийн бодлого бол аль нэгэн салбарын гэхээс илүүтэй Монгол Улсыг бидний хүсэн хүлээж байгаа хөгжил рүү аваачихад саад болж буй томоохон зургаан асуудлыг шийдэх шийдэл гэж бодож байна.

-МИАТ-ийг үе шаттайгаар либералчлах талаар яригдсаар байна. Зайлшгүй либералчлах шаардлагатай хэрэг үү?

-Юуны өмнө либералчлал гэдэг үгийг хүн бүр өөр өөрийн ойлголтоор шууд хүлээж авдаг. Үүнээс улбаалан либералчлал гэх үг ямар утгаар хөрсөн дээр буух ёстой нь тодорхойгүй байна шүү дээ. Миний бодлоор либералчлал гэх үгийн цаана цэвэр өрсөлдөөний зарчим байгаа гэж боддог. Ямар нэгэн зах зээлд олон өрсөлдөгч байгаад хүчирхэг нь тунаж үлддэг. Энэ тохиолдолд төрийн өмчит ямарваа нэгэн компани байх боломжгүй. Би хувьдаа МИАТ компанийг дэмждэг. Гэхдээ тус компанийг дэмжинэ гэдэг нь одоо явуулж буй бүх бодлого, үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Либералчлал гэх утганд гурван зүйлийг дурдаж болно. Үүнд, хуваарь, үнэ болон дамжин өнгөрөх цэг юм.

-Илүү тодорхой тайлбарлавал?

-Өмнө нь агаарын тээврийнхэн өөрсдөө нисэх чиглэлээ гаргаж, тухайн чиглэлийг нь аялал жуулчлалынхан дагадаг байв. Одоо бол харилцан үр ашигтай хэмээн бодож болно. Агаарын тээврийн либералчлал гэдгийн цаана Монгол руу ирэх орц, гарцыг нээлттэй бөгөөд чөлөөтэй болгох санаа байгаа юм. МИАТ гэлтгүй бүхий л агаарын тээврийн компаниуд орц, гарц хэсэгт хураамж, элдэв бусын саадуудыг арилгах хэрэгтэй. Агаарын тээврийн компаниуд, үүний дотор үндэсний агаарын тээврийн компаниуд аялал жуулчлалын маркетингийн бодлоготойгоо уялдуулж өөрсдийн нислэгийн чиглэл үйл ажиллагааг бий болгох хэрэгтэй юм. Бидний үзэж буйгаар Монгол Улсад хэрэгтэй, үнэ цэнтэй, чанартай жуулчдыг авч ирдэг аялал жуулчлалын HUB буюу аялал жуулчлалын урсгалын бөөгнөрөл болох гол нисэх буудлууд руу нислэг хийх нь оновчтой. Түүнээс биш хэрэглэгчийн эцсийн цэгээс Монгол руу нислэг хийнэ гэх зорилгыг тавих нь өрсөлдөөнд ялагдах, эдийн засгийн хувьд дампуурах магадлалтай. Тухайлбал, МИАТ Сингапур улс руу нислэг хийсэн явдлыг дурдаж болно. Хожим тухайн нислэг зогссон байдаг.

Хоёрдугаарт, үнийн талаар нь ярих хэрэгтэй. Ялангуяа МИАТ төрийн өмчит компани учраас үнийг байж болох доод түвшинд тавих ёстой. Үүний дагуу МИАТ группийн хөнгөлөлттэй үнэ гэх зүйлийг зарласан байдаг. Гэвч үнийг хямдруулснаар агаарын тээвэр нь мөхөх зарчмыг хийж болохгүй. Харин эсэргээрээ үнэ хямдраад, үр дүнд нь олон жуулчин ирдэг байх ёстой. Тэдгээр жуулчид Монголд их хэмжээний орлогыг өгдөг байх хэрэгтэй юм. Өгөөж нь өндөр байх хэрэгтэй гэсэн үг л дээ. Тухайн өгөөжид тулгуурлан аялал жуулчлалын санг үүсгэх шаардлагатай юм. Ялангуяа гадаад руу зорчиж байгаа болон ирж байгаа зорчигч урсгалаас аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгон үндэсний агаарын тээврүүдийн алдагдал болон аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалтуудыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг үүсгэх ёстой гэж үзэж байгаа. Юуны өмнө манай аялал жуулчлалын хуулинд ч байгаа, дэлхийд нэрлэгддэгээр жуулчин гэдэг нь гадаадын гэлтгүй дотоодын нисэж байгаа, явж байгаа бүх хүн жуулчинд тооцогддог. Энэ болгонд санхүүгийн шүүлтүүрийг үүсгэх ёстой гэсэн үг.

Дэлхийн томоохон агаарын тээвэрлэгч компаниудыг манай улс руу аялах нислэгийн таатай орчныг бүрдүүлж, олон улсын нислэгийн дамжин өнгөрөх чухал хэсэг болох ёстой гэсэн бодлого юм. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд Улаанбаатар хот шинэ хөгжлөөр гарч ирэх ёстой. Жишээлбэл, Япон улсын зорчигчид Европ биш Монголоор дайраад өнгөрөхөд тэдний мөнгийг хэрхэн дотоодын зах зээлд үлдээх вэ гэдэг энэ зүйлийг анхаарах бодлогыг явуулж байна гэсэн үг.

-МИАТ-ийн үнэ ханш өндөр учраас жуулчид ирэхээс төвөгшөөдөг талаарх яриа байдаг. Жуулчид үнэхээр үнийн өсөлтөөс төвөгшөөн манай улсыг зорьдоггүй хэрэг үү?

-Үүний талаар ярихын тулд хоёр зүйлийг ярих хэрэгтэй. Нэгдүгээрт, өнөөдрийг хүртэлх хугацаанд байсан үнэ, нөгөөх нь одоо байгаа үнэ юм. Өнөөдрийг хүртэлх үнэ ханш үнэхээр өндөр байсан. Өндөр байсан шалтгаан нь олон янз. МИАТ-ээс хамаарсан нь ч бий, түүнээс үл шалтгаалах нь ч байгаа. Ер нь бол МИАТ-ийн байр суурийг ойлгох хэрэгтэй. МИАТ хоёр удирдлагатай. Нэг талаас төрийн өмчийн байгууллага, бодлого зохицуулалтын газар удирддаг. Тиймээс төрийн өмчийн газар ашигтай ажиллах ёстой гэх шаардлагыг тавьж байна. Үнийг буулгахгүй байхын төлөө ашигтай ажилла гэх шаардлагыг тавьдаг гэсэн үг юм. Нөгөө талаас Зам тээврийн яам удирддаг. Энэ менежмент МИАТ-д үнийн бодлогод нь цохилт өгч буйг бид анхаарах ёстой. Үүнээс цаашдаа төгөлдөржүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, МИАТ компани одоо шинэ удирдлагатай боллоо. Үүний дагуу цоо шинэ үнийн системийг аялал жуулчлалын групп үнийн систем гэж зарласан. Солонгос улс руу хоёр талдаа 300-350 мянган вон буюу 700-800 мянга орчим төгрөг гэдэг бол өндөр үнэ биш гэж үзэж байгаа. Гол нь тэрхүү үнэ хэрэглэгчдэд бодит үнээрээ очдог байх ёстой. МИАТ-ийн цаана юу яригддаг вэ гэхээр зөвхөн өөрийн үнэ бус эцсийн хэрэглэгч өөрөө яаж мэдээллээ авч байна гэдэгтэй уялдаатай.

-Эцсийн хэрэглэгчийн мэдээлэл гэхээр манай улсыг зорин ирэх жуулчдад зориулсан мэдээлэл гэсэн үг үү?

-Олон улсын агаарын тээврийн холбоонд буй газрын зураг дээр эцсийн хэрэглэгч Монгол руу ирэх боломжийг тооцоолж болдог. Ер нь нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эцсийн хэрэглэгч АНУ, Герман гэх мэт бусад улсын иргэнд манай улсын талаарх ямар мэдээлэл очиж буй нь чухал. Элчин сайдын яамдууд, төлөөлөгчийн газрууд нь улсынхаа талаарх мэдээллийг хэрхэн өгч буйд анхаарах хэрэгтэй. Аялал жуулчлалын хувьд эцсийн хэрэглэгч хүн Монгол руу ирэх онгоцны боломж хувилбарууд, үнэ ханшийн талаарх мэдээллийг харах нь чухал гэсэн үг. Эцсийн хэрэглэгч манай улсыг зорихдоо холболт хийх, код хуваалцах, ачаагаа өгөх, хоёр өөр агаарын компани нэгдэж тасалбараа зарах зэрэг агаарын тээврийн дотоод менежментийг өшөө төгөлдөржүүлж, тэр нь аялал жуулчлалын компаниудад хурдтайгаар мэдээлэгдэх хэрэгцээ үүсээд байна.

-Хэдийгээр манай улс хилээ нээсэн ч бусад орнууд манайхаас жуулчин хүлээж авах уу. Аялал жуулчлал гэдэг ганц улсын шийдэх зүйл биш шүү дээ?

-Өөрийн чинь асууж буй зөв. Гэхдээ бидний зүгээс хилээ нээхгүй бол бусад улс түрүүлж хилээ нээнэ гэж логикийн хувьд байхгүй. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ-тай хиллэж буй газрын боомтуудаа нээсэн. Энэ маш чухал зүйл. Эдийн засгийн урсгалыг бий болгох чухал нөлөөтэй. Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтраад яаралтай гол зах зээл рүүгээ мэдээллийг хурдан шуурхай хүргэж, тэдний зүгээс манайхтай хилээ нээх коридор буюу “travel bubble”-ийг үүсгэх тал дээр ажиллаж байгаа. Засгийн газартай хамтран энэ сарын 21-ний өдөр Шангриллад Монголд буй бүх гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын элчин сайдуудад мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулна. Мөн бидний онилж буй зах зээл болох Солонгос, Япон зэрэг улс орнууд руу тэдний аялал жуулчлалын түр операторуудын мэргэжлийн холбоо байгууллагууд руу нь харилцан мэдээлэл солилцоно.

-Манай улс жуулчид хүлээж авахад анхаарч буй гол зүйлс юу байна вэ?

-Үүнд гурван зүйл байгаа. Нэгдүгээрт, аюулгүй байдал. Цар тахлын үед жуулчдад асуудал тулгарахад авах арга хэмжээг ярилцсан. Монголын талаас баримталж буй бодлого бол 72 цагийн дотор ПСР шинжилгээнд хамрагдсан байх. Мөн вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл шалтгаалан жуулчин хүлээж авна. Вакцинд хамрагдаагүй нөхцөлд манай улсад хамрагдах боломжтой. Энэ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “vaccine tour”-ын гол брэнд зарчим юм. Хоёрдугаарт, жуулчид өвдөх үед авах арга хэмжээ. Жуулчнаас халдвар илэрвэл тухайн зочид буудал хаана тусгаарлах асуудлаа шийдсэн байх шаардлагатай. Эрүүл мэндийн яамнаас тусгай аппликейшн гаргаад тухайн хүний бүртгэлтэйн холбох саналыг дэвшүүлсэн. Үүнийг бидний зүгээс ч дэмжиж байгаа. Гол нь аялал жуулчлалын компаниудад мэдээллээ өгч, бүхий л зүйл тодорхой байх ёстой. Гуравдугаарт зам тээврийн асуудал байна. Манай улсын хуваарьт нислэгийг бусад улс хүлээж авах эсэх асуудал юм. Дөрөвдүгээрт, бид цаашдаа ямар үйлчилгээгээр ялгарах талаарх зүйл яригдана. Уламжлалт дүр төрх болсон нүүдлийн соёл, онгон байгалиа хэвээр хадгалж услаад дээр нь шинэ залуу зах зээлийн сегментүүд рүү зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Одоогийн 20-40 настнууд руу ямар төрлийн инновацлаг, дижитал, хот хөдөөгийн хосолсон элементүүдийг бий болгосон шийдэл бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинээр гаргах вэ гэдэг асуудал манай хувийн хэвшлийнхэнд яригдаж, үүний концепц дээр ажиллаж байна.

-Гадаадын жуулчид манай улсаас юуг үзэж, харах гэж ирдэг голчлон ирж байна вэ. Ямар төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд байх боломжтой вэ?

-Уламжлалт судалгаа ёсоор манай улсад ирж буй жуулчид наадам, нүүдлийн малчдын амьдрал, ан амьтан болон Чингис хаан, түүх соёлын талаар ихэвчлэн сонирхсон байдаг. Энэ нь өөрөө зорилтот бүлэгт хүрч байгаа гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр онгон байгаль гэдэг зүйл улам бүр хавчигдсаар байна. Мөн нүүдлийн соёл гэх зүйл үгүй болж байгаа. Учир нь мотоцикльтой малчин, хашаажсан өрхүүд болж хувирлаа. Үүнд нэг зүйлийг онцолъё. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн нөөц төвийн бүсээс баруун бүс рүү шилжсэн. Тухайлбал, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймаг гэх мэт. Монголын аялал жуулчлалын дэлхийтэй өрсөлдөх нэг том дүр төрх бол байгальтайгаа хослон, эвсэн найрамдаж амьдарсан энэ олон жилийн түүх соёл, түүний элемент болсон хүн, байгаль, соёлын нэгдэл юм. Тиймээс аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн цөм нь тусгай сонирхлын буюу адал явдлын аялал жуулчлал. Тусгай сонирхлын аялал жуулчлал нь зөвхөн зуны улиралд бус улирал хамаарахгүй байдгаараа онцлогтой. Үүнээс гадна цар тахлын үед хоёр чухал зүйл бий болсон.

Нэгдүгээрт, 20-40 насны залуу үеийнхэнд зорилусан бүтээгдэхүүн. Хөдөө нутагт шинэ хөгжим сонсож, цахимаас хамааралтай байсан дотоод сэтгэл зүйн хямралаа гаргах залуу үед тохирсон шинэ ритмлэг бүтээгдэхүүнийг бий болгох хэрэгцээ байна. Мөн манай улсын хоёр том хөрш бий. Нэг нь маш сайн мөрийтэй тоглох дуртай ард түмэн. Нөгөөх нь маш их мөнгөө зарж зугаацах дуртай ард түмэн бий. Үүнд хослуулсан тусгай бүсийг бий болгох юм. Үүний дагуу зөвхөн өвлийн улиралд эдгээр хүмүүст зорилусан аялал жуулчлал, амралт зугаа, аз сорихтой нь холбосон ийм зүйлсийг түлхүү хийх шаардлагатай. Мөн эрүүл мэндийн аялал жуулчлалын концепцыг хэрэгжүүлэх боломжтой юм. Цар тахлын дараа уушгиа цэвэрлэх, байгалиар эрүүлжүүлэх, иог, бясалгал зэрэг концепцтэй холбосон бүтээгдэхүүнүүд нэн шаардлагатай гэсэн үг.

-Аялал жуулчлал хувийн хэвшлийн нуруун дээр тогтдог. Манай улсад тэднийг дэмжсэн, хөгжихөд туслах ямар гарц гаргалгаа байж болох бол?

-Аялал жуулчлал бол хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаар явагддаг салбар. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжийг өөрсдөө үйлдвэрлэх, чанаржуулах, чадавхжуулах нь үндсэн эдийн засагтай нь холбоотой. Ямар ч байгууллага мөнгөгүй бол ямарваа нэгэн бизнесийг хийж чадахгүй. Тиймээс эдийн засгийн чадвартай байх нөхцөлөөр хангах шаардлагатай. Эдийн засгийн чадвартай байх нөхцөлөөр хангана гэдэг нь аж ахуйн нэгжүүдээс, жуулчны баазуудаас олон чиглэлийн стандарт, зөвшөөрлүүд нэхдэгийг болих хэрэгтэй юм. Харин аж ахуйн нэгжүүддээ итгээд тэднээр дамжуулж төр бодлогоо явуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, цар тахлын үед аж ахуйн нэгжүүд маань элгээрээ эдийн засаг нь хэвтсэн. Энэ салбарын онцлогийг ойлгож, санхүүгийн хувьд хомсдолд байгаа байгууллагуудад нэн хөнгөлөлттэй хүүгүй зээлүүдийг олгох бодлого, мөнгөний санг гаргах хэрэгтэй. Энэ салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Тэдэнд цалин олгож ажиллуулах санхүүгийн нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Аж ахуйн нэгжүүдэд ажиллах хүн олдохгүй байна. Тийм болохоор нэг талаас бид улирлын хамааралтай жуулчлалыг багасгах хэрэгтэй. Үүний хажуугаар аялал жуулчлалын үйлчилгээний салбарт хүний нөөцийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгтэй байгаа юм. Үүний тулд цагаар ажиллах хүмүүсийн нийгмийн даатгал, цагаар ажиллах урам зориг, нөхцөл, үйл ажиллагаа болоод хөтөч, жолооч, малчин аялал жуулчлалын үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийн эдийн засгийн баталгааг бий болгох, бүтэн бүртгэлжүүлэлтийг хийх цахим шинэчлэл хэрэгтэй байна. Аж ахуйн нэгжүүд ерөөсөө маш тогтвортой бодлого чиглэл дор ажиллах шаардлагатай. Аялал жуулчлал хувираад л байвал хамгийн их эрсдэлтэй. Бид Монгол руу аялахыг сонирхохгүй, улсын талаар мэдээлэлгүй байгаа хүмүүст сурталчилгаа явуулж, сурталчилгааг нь сайтар хийх хэрэгтэй байна. Гэтэл жилийн дараа бодлого нь өөрчлөгдчихвөл яаж жуулчин хүлээн авах вэ. Тэгэхээр тогтвортой бодлого, тогтвортой стандарт чиглэл аж ахуйн нэгжүүдэд эдийн засгаа сайжруулах хүчирхэгжих үндэс нь болж байгаа юм.

 

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа