Бидэнтэй нэгд

Нийгэм

Засал номыг жилийн аль ч үед хийлгэж болно

Нийтэлсэн

Сар шинэ хуучрахаас урьтаж жилийн засал номоо хийлгэх гэсэн иргэдийн цуваа Гандантэгчэнлин хийдийн үүднээс эхлэн дугана бүрд үүсжээ. Усан бар жилд мэнгэ голлосон, жил орсон зэрэг шалтгаанаар тусгайлан засал хийлгэх ёстой хүмүүс бий. Мөн дээрхээс бусад иргэд ч буян ном хураах шинийн 15-ндаа багтаж заслаа хийлгэх гэж яаравчилна. Тиймээс Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы ойр орчмоос жилийн засалтай холбоотой сурвалжилга бэлтгэлээ.


 

ХҮНИЙ БӨӨГНӨРЛӨӨС СЭРГИЙЛЖ НОМ БИЧИХ ЦЭГЭЭ ОЛШРУУЛЖЭЭ

 

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд засал, ном бичүүлэх үндсэн есөн цонх бий. Харин Сар шинийн баяраас өмнөхөн Улсын онцгой комиссоос шаардлага тавьж хүн хоорондын зайг баримтлахыг сануулжээ. Тиймээс нэг давхарын танхимд ахин долоон цонх буюу бичээч нэмж суулган хүний бөөгнөрлийг сааруулах болсон байна. Иймээс Сар шинийн дараа ч гэсэн нэмэлт бичээчтэйгээр сүсэгтэн олныг тараан суулгаж номын захиалгаа бичиж байгаа аж. Эдгээр 16 цонх тус бүрд ойролцоогоор 10-20 хүн дугаарлах бөгөөд ном бичүүлэх гэсэн 200 гаруй хүн танхимд байв. Үүн дээр нэмээд зурхайч гэсэн хаалганы гадна болон арц, рашаан авах гэж дугаарлах хүмүүс ч чамгүй олон байлаа. Мөн хурал ном айлтгах үнэ багадаа 500-1000 төгрөгийн хооронд байв. Харин үнийн самбарт бичсэн хамгийн өндөр үнэтэй ном нь Алтанганжуур бөгөөд 20 мянган төгрөгийн ханштай байлаа. Нас барагсдын хойноос буян үйлдэх зан үйлийн холбогдолтой алтан хайрцаг нээлгэх, онцгой засал хийлгэх ном харьцангуй өндөр үнэтэй бол түгээмэл уншигддаг номуудыг уншуулахад нэг хүнээс 10-30 мянган төгрөгийн зарлага гардаг байна.

 

СҮСЭГТЭН ОЛОН ШИНЭ ДУГАНД НОМ БИЧҮҮЛЭХЭД АЯ ТУХТАЙ БАЙНА ГЭВ

 

Рашаан, арц авах гэж дугаарлах иргэд цөм ном бичүүлсэн баримтаа барьж зогсох бөгөөд тэдний төлөөллөөс санал сэтгэгдлийг нь хуваалцлаа.

БЗД-ийн VIII хорооны иргэн У “Шинээр барьсан Батцагаан дуган сайхан болжээ. Энд ирээд гэр бүлийнхээ заслыг бөөнд нь хийлгэж байна. Нэг модны мөчир шиг биесээсээ холбоотой учир ийм зүйлд дан өөрийгөө бодож болохгүй шүү дээ. Үнэ ханшын хувьд хэчнээн ном уншуулахаасаа шалтгаалаад өөр өөр л байх шиг байна. Номоо бичүүлэхдээ жил нь орж буй гишүүдийнхээ нэрийг нь хэлээд л бичүүллээ. Энэ чинь сүжгээрээ, сэтгэлээрээ хийдэг зүйл болохоор бүх юм нь сайхан болох байх аа хэмээн бодож байна. Том хэмжээний ном уншуулахдаа лам нарт нь идээний дээж, хадаг, сүү барьдаг гэдэг нь ч бас тухайн хүний сүсэг бишрэлийн  асуудал байх. Ойр зуурын ном уншуулахад тийм ч их мөнгө төлдөггүй. Энд бичсэн байгаа ханш өөрчлөгдөөгүй юм чинь нэг хүний засал 20-30 мянган төгрөг болж байх шиг байна’’ хэмээн хариуллаа.

Энд тэндгүй дараалалд суух настай хүмүүс өөрт авч явах цаг тооны бичгээ дэлгэж үзэн, заримдаа цаасан дээр тэмдэглэн авч тулгаж байв. Тэднээс хэр удаан дараалалд сууж буйг лавлавал ихэнхдээ 20-30 минут, ихдээ нэг цаг орчим хүлээж байгаа хэмээн хариуллаа. Мөн ахимаг болон өндөр настай хүмүүсээс гадна залуус ч мэр сэр харагдана. Жил нь орж буй тул анх удаа заслаа хийлгэхээр ирсэн хэмээн тайлбарлах залуу хосуудтай таарлаа. Тэдний хэлж буйгаар өмнөх ном бичдэг байсан дуганд очиж үзээгүй гэнэ. Тиймээс ганданд ирэхэд тав тухтай, зохион байгуулалттай орчин угтаж авсан тул анхны сэтгэгдэл тун давгүй байгаа хэмээлээ. Үүнээс гадна биечлэн ирж номоо бичүүлж, хуралд даган баясах нь сэтгэлд өег тул зарим хүмүүс цэцэрлэгийн насны хүүхдээ дагуулан ирсэнтэй цөөнгүй таарсан юм.

 

ЦАХИМААР НОМ ЗАХИАЛАХ, БИЕЧЛЭН ИРЖ БИЧҮҮЛЭХ ИЖИЛ ҮНЭТЭЙ

 

Жилийн заслыг аль үед хийлгэх нь зөв эсэх маргаан олны дунд бий. Мөн уламжлалаа дагаж заавал шинийн 15-ны билэгт сайн өдөрт багтаах ёстой гэсэн ёсыг дагах нь зөв эсэхийг Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас тодрууллаа.


-Шинийн 15-ндаа багтаж засал номоо хийлгэх нь ямар давуу талтай вэ?

– Энэ нь буян сайн хураахын нэр юм. Мөн буян сайн хураах нь ажил үйлс бүтэмжтэй байхын илрэл болдог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ны хооронд ном хуруулж буян хураах нь бурхны шашинтай улс орнуудад хамгийн чухал өдөр байдаг.

-Жилийн заслыг заавал шинийн 15-нд багтаах албагүй, он дуусахаас өмнө амжихад болно гэж ярьдаг энэ үнэн үү?

– Засал хийлгэхийг заавал албаддаггүй учир хийлгэх үгүй нь хувь хүний асуудал. Хийлгэхгүй бол ажил үйлс бүтэхгүй, амь насанд халтай гэсэн юм үгүй. Засал гэдэг нь зурхайн ном сударт тэр жилтэй хүн, энэ жил од эрхэс гарагийн нөлөөлөлд өртөх магадлалтай юм байна гэж бичсэнээс урьдчилан сэргийлэх зорилготой зүйл юм. Мөн буян хийхэд өдөр хамаагүй. Тэгэхээр шинийн 15-нд амжаагүй ч гэсэн ном уншуулж, заслаа хийлгэж болно.

-Жилийн засал хийлгэхэд хамгийн түгээмэл уншигддаг ном аль нь вэ?

-Жадамба, Сундуй, Алтангэрэл, Гурван гүрэм гэсэн ном хамгийн их уншигддаг.

-Цахимаар захиалга өгч ном айлтгах системийг хэзээнээс эхэлж хөгжүүлсэн бэ. Хүмүүс хэр сайн мэддэг вэ?

– Гандан хийд рүү ирж чадахгүй ажилтай, гадаадад амьдардаг гэх мэт шалтгаантай хүмүүсээс хүсэлт их ирсэн. Үүний дагуу 2019 онд энэ ажлыг хийж эхлүүлсэн юм. Заавал ном уншуулах гэсэн иргэд хүнээр дамжуулалгүй, зайнаас ч болов өөрсдөө номоо айлтгуулъя гэсний үндсэн дээр тус ажлыг хийж байна. Мөн цахимаар айлтгал авсан хүмүүс түүнийгээ харах гэсэн хүсэлтэй байсан тул саналыг нь хүлээн авч өөрсдийн цахим хуудастаа шууд дамжуулалт хийн үзүүлэх болсон. Сүсэгтэн олон энэ үйлчилгээг сайн мэдэж байгаа. Цахимаар захиалах, хийдэд ирж биечлэн ном бичүүлэхэд үнийн хувьд ижилхэн байдаг.

 

ЦАГ САЙХАН БОЛООСОЙ ГЭСЭНДЭЭ БУРХАН БАГШИД ЗАЛБИРАХ СҮСЭГТЭН ОЛОН БАЙНА

 

Тус дуганы хоёрдугаар давхарт ормогц лам нар хурал номоо айлтган, бяцхан ламхай нар залбирлаа хийн сууж байв. Цөөн уншигддаг гэх томоохон ном айлтгах үеэр ар гэр болон өөрийгөө даатгаж нэрээ бичүүлэх гэсэн хүмүүс ч тус танхимд дугаарлаж байлаа. Мөн танхимын голд байрлах бурхан багшийн хөшөөний урд залбирал үйлдэх, сунаж мөргөх гэж ирсэн иргэдийн цуваа ч тасрахгүй байна. Олны дунд даллага авахуулсан бол гурав хоног гэрээс эд зүйл гаргах ёсгүй гэсэн яриа бий. Харин лам нар үүнийг үгүйсгэж байлаа. Цар тахлын өмнө цөөн бичээчтэй, жижиг талбайтай байранд ном бичдэг байхад жилийн засал хийлгэх бэрх байсныг иргэд дурдаж байв. Зарим үед дотор чихэлдэж, гадаа гарч дугаарлан, шөнө болтол хүлээх ч тохиолдол гарч байсан гэнэ. Тиймээс өмнөхөө бодвол саруулхан, тохитой, зохион байгуулалттай газар ном бичих болсон нь нялх хүүхэдтэй, өндөр настай иргэдэд амар болсон байна. Мөн хурал ном хурахад даган баясах гэж ирсэн иргэд сандал дээр сууж, залбирал хийх нээлттэй болжээ. Нэгт, цаг үеийн нөхцөл байдал буян ном ихээр хурдаг үетэй таарсан. Хоёрт, улсын хэмжээнд цар тахлын эсрэг бүх хориг хязгаарлалтыг цуцалсан учир сүсэгтэн олон өөрсдийн ухамсраараа хүн хоорондын зайгаа баримтлан чөлөөтэй суух боломжтой болсон зэрэг нөлөөлсөн байна. Засгийн газраас цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг цуцалсан учир сүсэгтэн олон сайн цаг удахгүй ирэх байх гэсэн найдлага тээн залбирал, мөргөлөө чөлөөтэй хийх болсонд баяртай байгаагаа хуучилцгаана. Иймээс бүгд л өөрсдийн ахуй амьдрал, үр хүүхэд, эрүүл мэндээ даатгах гэж буян хураах эдгээр өдрүүдэд Ганданд өнжиж буй нь энэ.

 

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа