Бидэнтэй нэгд

Улс төр

Эзнээ хүлээж буй хавтаст хэрэг

Нийтэлсэн

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банк, төмөр замын гэх мэт олон хэрэгт татагдаж магадгүй болж, хуучин дурсамжаа сэргээн Сингапур явсан гэх сураг бий. Буянт-Ухаагийн онгоцны буудлаас гаргаж өгөөгүй болохоор хаашаа явсныг нь мэдэхгүй юм. Гагцхүү энэ бол “Женко”-гийн хуучны танил маршрут.

Тэрбээр 1997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг, 340 тонн спирт оруулж ирсэн нь тогтоогдон, эрүүгийн хэрэгт татагдсан шалгагдаж байгаад Сингапур руу оргон зайлсан. Ийнхүү хилийн чанадаас 17 чингэлэг спиртыг ус болгож, ямар ч ял зэмгүй Монголд буцаж ирсэн түүх өчигдөрхөн мэт халуунаараа аж. Магадгүй 20 гаруй жилийн өмнөх тэр л дурсамжит замаараа Сингапур явсан ч байж болох юм.

Юуны өмнө түүнд холбогдох “Төмөр замын хэрэг” бэлэн байгаа. Мөрдөн байцаах газар, АТГ, Прокурор ч юм уу, аль нэг газрын сейфэнд байгаа. Тодотгож хэлбэл мөрдөж шалгаад бэлэн болчихсон хэрэг эзнээ хүлээж байгаа учраас тэр “дотоод тагнуулын мэдээ” аваад гадагшаа гарчихсан байх магадлалтай л юм. Нэгэнт шүүх хүчний байгууллагаас мөрдлөг шалгалт явуулаад цэгцэлчихсэн хавтаст хэргийг Ерөнхийлөгч байсан ч бүр мөсөн устгуулж чадаагүй байх. Ёстой л эзнээ хүлээж байгаа нь ойлгомжтой. “Хэрэг 1000 жил болсон ч хуучирдаггүй” гэдэг дээ.

Сүүлийн үед олон нийтийн хандлага ч ноцтой хэрэг өдүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яагаад шалгаж мөрдөхгүй байгаа юм гэх хүлээлт үүсжээ. Төмөр зам барих нэрээр 280 сая ам.доллар “алга болгосон” нөхрийг зүгээр өнгөрөөнө гэж үгүй. Монголын шүүх, цагдаа өчигдөр шалгаж, нотолж байсан бодит зүйлээ өнөөдөр үгүйсгэхгүй нь ойлгомжтой гэх.

Нам төрийн өндөр дээд албан тушаалтнууд баримт дэлгэн ярьж байсан зүйлээсээ өнөөдөр буцахгүй. Улсад асар их хэмжээний хохирол учруулсан төмөр замын гэх гэмт хэргийг шалгахгүй байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ гэх зэргээр олон нийт буруутгаж байна.

Нөгөө талаар хэдэн жилийн өмнө шударга үнэний дүрд хувирсан нөхдүүд хөхөө өвлийн хүйтэнд жанжны талбайд галзуураад байсан, яасан бэ. Бүгдээрээ албан тушаалд очоод чимээ сураг тасрав уу. Өнөөх шүүхийн шинэчлэл хаана байна. АТГ-ынхан ч ажлаа хийхгүй байгаагийн нэгэн жишээ энэ. Эсвэл өнөөгийн Засгийн газарт ах дүү, төрөл төрөгсөдөөр дамжсан шинээр МАНАН үүссэн юм биш биз гэх зэрэг хардлага ч явах болов.

Тэр тусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын өдүүлсэн гэх төмөр замын хэрэг бол маш тодорхой зүйл гэдгийг 2017 онд эрх баригч намын хариуцлагатай албан тушаалтнууд баримт дэлгэн удаа дараа харуулж байсан. Холбогдох байгууллагууд ч мэдээлэл өгч байсан. Уг нь Н.Энхбаярын улсын зардлаар хэдэн ном зөөвөрлөсөн асуудал нь Х.Баттулгын өдүүлсэн хэргийн дэргэд дэндүү өчүүхэн зүйл байж дээ. Аливаа зүйл амархан мартагддаг учраас “Төмөр замын хэрэг”-ийг эргэн санахад илүүдэх юун.    

Өнгөрөгч 2015 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдгийг хүн бүр санах байх.

Энэ үеэр Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн түүхтэй. Х.Баттулгын эзэмшил бүхий Баянгол зочид буудалд гэнэтийн шалгалт хийн, Х.Баттулга өөрийг жудочдоор хамгаалуулж байв.

Тухайн үед чухам ямар шалтгаанаар Х.Баттулгыг баривчлан шалгаагүй юм. Монголын цагдаа, тусгай хүчнийнхэн хэдэн жудочдоос айна гэж байхгүй. Тэгэхээр үүний цаана ямар нэгэн тохиролцоо явсан байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл тэд “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүнд одоогийн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр байдаг.

Энэхүү хэрэг шалгагдаж байх үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болж, уг сонгуульд Х.Баттулга амиараа дэнчин тавьж ороод ялалт байгуулсан. Юу юугүй дээлээ нөмрөх гэж байсан нөхөр ийнхүү ард түмний өндөр их итгэл дор ялаас мултарч байв. Эрх мэдлийн өндөр индэрт заларсан учраас түүнд холбогдох хэргийг 2017 оны есдүгээр сард хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулсан.

Удалгүй Зам, тээврийн хөгжлийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Уг нь 280 сая ам.долларыг төмөр зам барих нэрээр аваад далан шороо босгосон хүн.

Одоогийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр зам, Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын ажлууд явагдаж байна. Бүгдээрээ хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн гацаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тэгвэл хөрөнгөндөө хахаж цацсан Х.Баттулгаас 280 сая ам.доллароо гаргуулж, төмөр ажилд зарцуулах хэрэгтэй. Өнөөдрийн ханшаар бараг нэг их наяд төгрөгөөр чамгүй ажил нугалж таарна.

Нөгөө талаар Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр өөрийн эзэмшил бүхий компаниудад ихээхэн хэмжээний мөнгө татсан байдаг. Үүнийг ч шалгах хэрэгтэй. Мөн өдгөө ид дуулиан болж байгаа Хөгжлийн банкны асуудлаас тэр яагаад ч тойрох хүн биш.

Хаа хөрөнгө мөнгө байна, тэнд явж байдаг хэмээн Ц.Нямдоржийн хэлсэн үг оргүй зүйл биш. Тэгвэл саяхан болж өндөрлөсөн “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн, шадар туслахаар нь олон жил ажилласан Ц.Ууганбаяр гэж хүн түүгээр дэмжүүлэн, 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй ч шүүх дээр барьцаагаа суллуулсан гэх баримтыг ч дэлгэж байна лээ. Үүнээс гадна өөрийнх нь тэргүүлсэн МоАХ-ны гишүүд “Х.Баттулга Ардчилсан холбооны байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавиад газар авсан өөр зориулалтаар ашигласан.

Тэр МоАХ-ны гишүүдэд зориулсан орон сууцны хороолол босгоно гэсэн ч арилжааны чиглэлийн хороолол босгосон. Байр банкны барьцаанд байгаа” гэдгээ хэвлэлээр зарлаад эхэлжээ. Түүнд хөрөнгө мөнгөтэй холбогдох асуудал мөн ч олон байгаа. Ядахад нэгэнт тодорхой эзнээ хүлээж байгаа төмөр замын хавтаст хэргийг шалгах байх гэж найдна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа