Бидэнтэй нэгд

Covid-19

У.Наранцэцэг: IV тунд зорилтот насныхны 5.8 хувь нь хамрагдаад байна

Нийтэлсэн

Коронавирусийн дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн Дархлаажуулалт, тарилгат өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.

-Нэмэлт IV тунгийн дархлаажуулалтад нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь хамрагдаад байна вэ?

-Нэмэлт гурав болон IV тунгийн дархлаажуулалтад  18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 53 хувь буюу 505.367 иргэн нэмэлт III тунд хамрагдсан. Харин IV тунд зорилтот насныхны 5.8 хувь буюу 54.867 иргэн хамрагдаад байна.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд нэмэлт IV тунд хамрагдах боломжтой юу?

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд вакцинд хамрагдахын тулд тодорхой шаардлага хангасан байх ёстой. Тодруулбал, жирэмсэн эхчүүд нэмэлт тунд хамрагдахдаа жирэмсний 14-36 дахь долоо хоногтой байх хэрэгтэй. Жирэмсний эхэн болон хожуу үед нэмэлт тунд хамрагдахыг зөвлөхгүй байгаа. Мөн хөхүүл эхчүүдийн хувьд төрснөөс хойш 45  болон түүнээс дээш хоносон бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд  дархлаажуулалтын хэдэн суурин цэг ажиллаж байна вэ?

-Нийслэлийн есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд буюу нийт 157 цэгээр иргэд, олон нийтийг дархлаажуулж байгаа. Харин дархлаажуулалтын цэгт ирэх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хэвтрийн хүмүүсийн хүсэлтээр явуулын баг дархлаажуулалт хийж байна. Хамгийн гол нь нэмэлт IV тунд иргэд сайн дурын үндсэн дээр буюу өөрсдийн хүсэлтээр хамрагдаж байгаа. Иргэд харьяалал харгалзахгүй, өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгээр үйлчлүүлэх боломжтой.

-Аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгаар вакцин хийж байгаа юу?

-Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр дархлаажуулалтад хамрагдах захиалгаа өгсөн тохиолдолд явуулын баг очиж үйлчилнэ.

-Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авах эрсдэл хэр буурах вэ?

-Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авахаас хамгаалах, хүндрэлээс сэргийлж, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. Вакцин хийлгэлээ гээд огт халдвар авахгүй гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдолд вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн тусна. Нэмэлт тун бол өмнө нь хийгдсэн тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх, дархлааг сайжруулах онцлогтой юм. Тиймээс иргэд, олон нийтийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо