Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Н.Мөнхбатын үед зээл авсан ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД хэнтэй холбогдож байна вэ?

Нийтэлсэн

Хөгжлийн банкийг удирдаж байхдаа хамгийн олон чанаргүй зээл олгосон ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын эргэн төлөгдөөгүй зээлийн үнийн дүн 906 тэрбум 544 сая гаруй төгрөгөөр тэргүүлж байгаа. 2012-2015 оны хооронд нийт 13 зээл олгосноос өнөөдөр 10 нь чанаргүй гэсэн ангилалд оржээ.  Н.Алтанхуягийн  шинэчлэлийн Засгийн газрын үед босгосон Чингис бондын 1.5 тэрбум долларыг “тараасан” гол эзэд болсон тэд өнөөдөр ямар хариуцлага хүлээх вэ?

Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад 2017 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн барьж тавьж муур хулгана болж байгаа ч Хөгжлийн банкинд учруулсан гэм хохирлыг нарийвчлан тооцоогүй. Одоо ил болж байгаа зээлээ төлөөгүй зээлдэгч нартай холбоотой баримтыг нягтлахад түүний нийт олгосон зээлийнх нь 70 гаруй хувь чанаргүй ангилалд орсныг дараах баримтаас харж болно.

“Чингис бонд бол өр биш. Чингис хааны бидэнд өгсөн хишиг” гэж  бөөлж байсан тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр авто зам эрчим хүч, барилгын материал орон сууц зэрэг 204 төсөлд 930 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна хэмээн 2013 онд мэдээлж байсан.

Гэтэл үүнээс хойш 9 жил өнгөрөхөд “Чингис бонд” ард түмэнд өр, ар албан тушаалтан эрх мэдэлтнүүдэд л хишиг болсныг өнөөдрийн байдал нотолж байна. Бонд босгоод жил хүрэхгүй хугацаанд 930 тэрбум төгрөгийг тараачихсан байсан Н.Алтанхуягийн Засгийн газар амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр дахиад 2.1 тэрбум долларын бонд босгохоор бэлдэж байсан ч азаар амжилгүй огцорсон билээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Чингис бондын хүүнд хагас жилд 35 сая ам.доллар, өдөрт 270 сая төгрөгийн өрөнд орж байгааг мэдэгдэж, болгоомжлуулж байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ өрийг та бид биш бидний үр хүүхдүүд төлчихнө” хэмээн тавлаж байлаа. Харин одоо Н.Алтанхуяг гуай өөрөө итгэл хүлээлгэн томилж энэ их мөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг олгосон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон түүний томилсон  Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал нэртэй ч Фортунагийн гарын үсэг болсон Н.Мөнхбат нарынхаа улсад учруулсан хохирлыг “хүүхдүүдээрээ” төлүүлэх болж дээ.

2012 оноос хойш олгосон Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг судлахад, хамгийн “но”-той, хамгийн их хэл ам дагуулж буй зээлүүд бараг бүгд Б.Шинэбаатар, Н.Мөнхбат гэдэг хоёр хүнтэй холбогдож байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын 200 гаруй тэрбум төгрөгийг залгисан Капитал банк, Монголыг тэжээгч ганц саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар хувьчилж авахад оролцсон “КЬЮ ЭС СИ “ компани, дуулиант “Шинэ яармаг”, “Капитал” банктай зэрэг шахуу дампуурсан ч  одоо хүртэл хамгаалагдсаар байгаа Чингис хаан банк гээд  улс төр бизнесийн бүлэглэл, сүлжээнд хамааралтай нь ил болсон доорх компаниуд энэ хоёр хүнийг Хөгжлийн банкийг удирдаж байх үед зээл авчээ.

“Капитал банк” УИХ-ын гишүүн асан Г.Ундармаагийнх, “Кью Эс Си” нь “сахал” хочит Эрдэнэбилэгийн охин компаниудын нэг, “Шинэ яармаг” төсөл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамааралтай, “Мон лаа” компанид УИХ-ын гишүүн М.Билэгтийн хүү хувь эзэмшилтэй, “Монполимет” компани УИХ-ын гишүүн Ц.Гарамжавынх, Чингис хаан банкинд  Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн эгч болон бизнесийн хамааралтай хүмүүс нь гол хөрөнгө оруулагчид  юм.

 

 

  Зээл авсан компани Зээлийн үлдэгдэл
1 КАПИТАЛ БАНК 51,967,319,255.26
2 КЬЮ ЭС СИ ХХК 145,866,322,191.27
3 МОН ЛАА ХХК 5,155,091,636.00
4 МОНПОЛИМЕТ ХХК 90,323,881,973.43
5 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БУЯНТ УХАА 1 69,105,793,576.51
6 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ШИНЭ ЯАРМАГ 83,166,138,378.67
7 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БУЯНТ УХАА 2 73,587,839,898.32
8 ЧИНГИС ХААН БАНК 1,028,148,966.75
9 ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК 141,367,533,470.13
10 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 42,293,432,967.03
11 ЭРЭЛ КОМПАНИ 107,882,640,391.34
12    

 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжигч төдийгүй тууштай хэрэгжүүлэгч юм

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгажээ

Дэлхий4 өдөр өмнө

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Улс төр5 өдөр өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг5 өдөр өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

Нийгэм5 өдөр өмнө

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Дэлхий5 өдөр өмнө

Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв

Улс төр5 өдөр өмнө

М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Энтертайнмент5 өдөр өмнө

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Хар сарнай” хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

Энтертайнмент5 өдөр өмнө

“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Нийгэм5 өдөр өмнө

Улсын II төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдлээ

Дэлхий5 өдөр өмнө

Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Дэлхий5 өдөр өмнө

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Улс төр5 өдөр өмнө

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр3 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна