CRI Монгол радио
“Дүрвэгсдэд давхар стандарт” хэрэгжүүлж буй Барууны орнуудын бардам зан
3-р сарын 15-нд Сирид хямрал гараад бүтэн 11 жил болж байна. НҮБ-ын саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 11 жилийн хугацаанд 350 мянган иргэд амь насаа алдаж, 1.2 сая иргэн гэр оронгүй, 1.4 сая иргэнд хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн үйл явцыг түргэтгэн, Сирийн ард түмний 11 жил үргэлжилсэн зовлонг эцэс болгохын тулд бодит арга хэмжээ авахыг талуудад уриалсан юм.
Гэвч энэхүү уриалгад барууны ертөнц төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Барууны орнуудын анхаарлын төв нь Украины хямралд чиглэж байна. Өнгөрсөн жилүүдэд Сири зэрэг орнуудын дүрвэгсдийг хилээр нэвтрүүлэхгүй хэмээн оролдож байсан барууныхан Украины дүрвэгсдэд харин энэрэнгүй хандаж байна. Барууны зарим улс төрч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадаад төрх, арьс өнгө, үндэс угсаа зэргээр шалгуур болгож, Украины дүрвэгсдийг Ойрх Дорнод, Африкийн дүрвэгсэдтэй харьцуулан хандаж байгаа нь ялгаварлан гадуурхал юм.
Жишээлбэл Европын нэгэн удирдагч саяхан хэлсэн үгэндээ, “Украины дүрвэгсэд урьд нь бидний хүлээж авч байсан тэдгээр хүмүүстэй харьцуулахад тэд бүгд Европчууд, ухаалаг, боловсролтой хүмүүс юм. Харин урьд нь орж ирж байсан дүрвэгсдийн дотор террористууд байсан эсэхийг хэлж мэдэхгүй” гэжээ.
Эдгээр үг хэллэг нь барууны орнуудын цус маханд нь шингэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, “Европ, Америкаар төв болгох” гэсэн бардам зан бөгөөд “Дүрвэгсдэд давхар стандарт”, “Хүмүүнлэгийн салбарт давхар стандарт” хэрэгжүүлж буй хэрэг юм. Нөгөө талаар Орйх Дорнодын дүрвэгсдэд ч шударга бус юм.
АНУ Сири, Афганистанд аллага үйлдэж, хүмүүнлэгийн гамшиг тарьж байхад барууны хэвлэл мэдээллийнхэн болон улс төрчид яагаад дуугарахгүй байсан бэ? Украинд хямрал гарахад тэд яагаад “хүмүүнлэг”-ийн далбааг мандуулах болов? Украиныг дэмжиж Афганистаныг ярихгүй байгаа нь Америк Афганистанд түрэмгийлснээ нуун далдлахын төлөө юм.
АНУ-ын арми Афганистанд уучилж болшгүй гэмт хэрэг үйлдсэн юм. Барууны орнууд яагаад ганц үг ч цухуйлгахгүй байгаа вэ? Тэдний “өрөвч” сэтгэл хаачив? Афганистаны дайн, Сирийн дайн болон Украины хямралд Америк янз бүрийн дүрд тоглож байна. Хэнд анхаарал хандуулах, хандуулахгүй байх нь шударга ёстой огт холбоогүй бөгөөд энэ нь Америкийн улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтран найруулсан жүжиг юм. Тэдний тооцоонд Ойрх Дорнодын дүрвэгсэд, Украины дүрвэгсэд огт холбоогүй, зүгээр л улс төрийн хувийн ашиг сонирхолд хүрэх, Америкийн ноёрхлыг хамгаалах тоглоом төдий юм.
Н.Пүрэвжав