Бидэнтэй нэгд

Дэлхий

Хятад улс Оросыг дэмжвэл ямар үр дагавартайг Жо Байден Ши Жиньпинд анхааруулав

Нийтэлсэн

Баасан гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр цаг орчим хугацаанд утсаар ярьжээ.

Тэдний ярианы сэдэв нь Украинд Оросын явуулж буй дайны ажиллагаа байв. “Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэлд Хятад улс материаллаг дэмжлэг үзүүлбэл ямар хортой үр дагаварт хүрч болохыг ерөнхийлөгч тайлбарлалаа” гэж Цагаан ордноос мэдээлжээ.

Уг үр дагавар нь зөвхөн Хятадад төдийгүй, дэлхий нийтэд сөрөг нөлөө үзүүлэхийг энэ үеэр онцолсон байна.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч дайныг дуусгах асуудлаар Путинд нөлөөлөх ямар нэг шууд хүсэлтийг Ши Жиньпинд тавиагүйг Цагаан ордон мэдээлжээ.

“Ерөнхийлөгч Хятадын талд ямар нэг тодорхой хүсэлт тавиагүй. Тэр нөхцөл байдлыг яаж дүгнэж байгаагаа болон тодорхой үйлдэл гаргавал ямар үр дагавартайг тайлбарлалаа. Хятад улс шийдвэрээ өөрөө гаргах ёстой гэж бид үзэж байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Харин Хятадын төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг төрийн тэргүүнүүдийн хооронд “илэн далангүй, гүн гүнзгий” яриа болж өнгөрснийг мэдээлсэн ч Украины талаар юу ярьсан тухай дэлгэрүүлээгүй байна.

Украин дахь нөхцөл байдал Хятад улсын хүсэж, төсөөлж байгаагүй хэмжээнд хүрснийг Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчид илэрхийлжээ.

Тэр бас дайныг дуусгахад Хятад улс ямар нэг үүрэг гүйцэтгэх санал хэлээгүй байна. “Барын хүзүүнд хонх зүүсэн хүн өөрөө хонхыг салгах ёстой” гэсэн зүйр үгээр АНУ болон НАТО дайн гаргах үндэс суурийг эхэлж тавьсан гэж үзэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Украиныг НАТО-д элсүүлэхийг оролдсон нь Оросын талтай сөргөлдөх үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Хятадын төрийн тэргүүн бас Тайванийн асуудлыг яриандаа хөндсөн тухай Шиньхуа мэдээлжээ. “АНУ дахь зарим хүмүүс Тайванийг тусгаар тогтнуулах зорилготой хүчнийхэнд буруу дохио өгч байгаа нь маш аюултай үйлдэл юм. Хэрвээ Тайванийн асуудлыг зөв зохистой шийдвэрлэхгүй бол хоёр орны харилцаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэж Ши Жиньпин анхааруулсан байна.

Баасан гарагийн өглөө Франц, Германы төрийн тэргүүнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцжээ.

Нэг цаг орчим хугацаанд үргэлжилсэн ярианы үеэр Эммануэл Макрон, Олаф Шольц нар дайны галыг яаралтай зогсоох, Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах хүсэлт тавьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй тухай Парис, Берлиний албан эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ үеэр Оросын зэвсэгт хүчин энгийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд бүхнийг хийж байгаа ч Украины тал харгислал үйлдсэн хэвээр байгааг Путин илэрхийлсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Мөн Киевийн эрх баригчид яриа хэлэлцээг зориуд удаашруулж, хэрэгжих боломжгүй саналууд тавьж буйг Путин шүүмжилсэн байна.

Баасан гарагт бас НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Украины нутаг дэвсгэрт АНУ-ын тусламжтай биологийн зэвсгийн лабораториуд ажиллаж буй талаар Оросын талын гомдлыг сонссон юм.

Хурлын дараа аюулгүй байдлын зөвлөл дэх Их Британийн байнгын төлөөлөгч Барбара Вүүдвард “Энэ талаар ямар нэг нотолгоо олдоогүйг НҮБ тодорхой илэрхийллээ. Анхнаасаа дэмий яриа байсныг бид баталлаа. Үнэнийг хэлэхэд энэ бол цөхрөнгөө барсан хүмүүсийн тарааж буй ташаа мэдээлэл юм. Украин дахь Оросын нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа нь эндээс тодорхой харагдаж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа