Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Үзэсгэлэн худалдаа болон сүм хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргүүллээ

Нийтэлсэн

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусийн халдвараар 44 мянган хүн өвчилж, 491 хүн нас барсан, 4,638 хүн эдгэрсэн бөгөөд Монгол Улсад бүртгэгдээгүй талаар мэдээлэв.

Коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 24 цагаар ажиллаж үзлэг шалгалтыг хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон 240 гаруй сүм хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргэсэн тухай тэрбээр мэдээлэлдээ дурьдлаа.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангаж, хяналт шалгалтыг эрчимжүүлж, зохион байгуулалтыг алдагдуулахгүй ажиллахыг санууллаа. Тэрбээр “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд зарим томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах, мөн хэрэгтэй. Иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж, айдас сандрал үүсгэхээс сэргийлж үнэн зөв бодитой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээх тал дээр анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо