Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Галт уулын дэлбэрэлт нь дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлөх вэ?

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд, Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арлын Хонгахаапай арлын далай доорх галт уул олон дахин хүчтэй дэлбэрч, цунами үүсгэсэн бөгөөд тухайн орон нутаг болон ойр орчмын бүсэд ноцтой аюул учруулсан байна. Галт уулын дэлбэрэлт нь дэлхийн уур амьсгалд ямар нөлөө үзүүлэх бол? Тэрчлэн дэлхийн улс орнуудад ямар нөлөө үзүүлэх бол? Үүнтэй холбогдуулан Хятадын төв радио телевизийн сэтгүүлч Вэй Юй 21-нд Галт уулын болон дөрөвдөгч үеийн галт уулын геологич, Хятадын ШУА-ийн академич, Хятадын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн судлаач Лю Жячи-гээс тусгай ярилцлага авсан байна.

Галт уулын дэлбэрэлтээс болж Тонга хүний ​​болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амссанаас гадна байгаль орчин нь ч хүндээр сүйтгэгдэж, 1-р сарын 16-аас 2-р сарын 13 хүртэл үндэсний хэмжээнд онц байдал зарласан байна. Хятадын далайн хиймэл дагуулаас авсан галт уулын үүлний зайнаас тандан судлах зургуудаас үзэхэд галт уулын үүлний талбай 500 мянган хавтгай дөрвөлжин километрт хүрсэн байна.

Тонга галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн галт уулын үнс, магма нь далайн экологийн орчныг бохирдуулах бөгөөд мөн хүчиллэг бороо оруулж, агаарын хөдөлгөөнд аюул учруулахаас гадна дэлхийн уур амьсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм. Галт уулын геологи ба дөрөвдөгч үеийн геологич, Хятадын ШУА-ийн академич, Хятадын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн судлаач Лю Жячи сурвалжилга өгөхдөө, галт уулын дэлбэрэлт нь уур амьсгалын өөрчлөлтөд хоёр талын нөлөө учруулах болзошгүй. үүнд нэг нь, зарим бүс нутагт агаарын дулаан буурах буюу бороо ихтэй болно. Хоёрт, хүлэмжийн хийн хэмжээ ихэсэхийн улмаас зарим орон нутгийн дулаарлаас үүдэлтэй “хүлэмжийн нөлөө” гарах болно.
Тонга галт уулын дэлбэрэлтийн уур амьсгалд үзүүлэх нөлөө нь голчлон “шүхрийн эффект” давамгайлах магадлалтай гэж академич Лю Жячи хэллээ.

Тэрээр хэлэхдээ, Галт уулын дэлбэрэлтийн явцад их хэмжээний галт уулын үнс, галт уулын хий ялгарч, өндөрт аэрозолийн давхарга үүсэн агаарт шүхэр тавьсан мэт “шүхрийн эффект” үүсгэн нарны гэрлийг дэлхийн бөмбөрөгчийн гадаргад шууд тусахыг халхалдаг учраас дулааны хэмжээ харьцангуй буурч бороотой бүрхэг өдрүүд нэмэгдэх болно. Тонгагийн хувьд “шүхрийн нөлөө” нь зарим бүс нутгийн дулааны хэмжээ, хур тунадасыг бууруулахад нөлөөлдөг болохоор зөвхөн бүс нутгийн шинж чанартай байдаг гэжээ.

Академич Лю Жячи хэлэхдээ, галт уулын дэлбэрэлт нь дэлхийн цаг уурын дулааралтыг удаашруулна гэдэг нь оновчтой биш, “шүхрийн эффект” үүсгэх нь зөвхөн зарим бүс нутгийн агаарын дулааныг тодорхой цаг хугацаанд бууруулах боловч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд шийдвэрлэх чанартай нөлөө үзүүлж чадахгүй юм. Мөн Тонгагийн галт уулын дэлбэрэлтийн байгаль орчинд үзүүлэх нөлөөнд дахин үнэлгээ хийх шаардлагатай байгаа юм.

1880 оноос хойш дэлхийн хүрээнд VEI-6 түвшинд олон удааны томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлт болсныг АНУ-ын НАСА-гийн бүртгэлүүд тэмдэглэсэн байна. Томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлт нь дэлхийн дулааныг бууруулдаг боловч урт хугацаанаас авч үзэхэд галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн температурын хэлбэлзэл нь бусад үеийнхээс тийм ч их ялгаатай биш.

Тонга далайн доорх галт уулын дэлбэрэлт мөн Номхон далайн хүрээнд далай дамнасан цунами үүсгэнэ. Хяналтын үр дүнгээс үзэхэд, Тонга дахь далай доорх галт уул дэлбэрсний дараа Вануату болон Шинэ Зеландын хойд арлын эрэг дагуу бараг 1.5 метрийн цунами давалгааг үүсгэх болно. Үүнээс гадна АНУ-ын Хавайн арлууд болон Японы Кюсю арлын эрэг орчмууд ч мөн адил ойролцоогоор 1 метрийн хүчтэй цунамигийн давалгааг шинжин мэдсэн байна. Тэгвэл “Галт уулын үнс, цунами Хятад улсад нөлөөлөх үү” гэсэн сэдэв цахим ертөнцөд ч шуугиан болжээ. Үүнтэй холбогдуулан академич Лю Жячи хэлэхдээ, цунамигийн давалгаа хурдан тархаж байгаа ч Филиппин, Тайванийн бүс нутгаас Япон арал хүртэл нуман хэлбэрт холбоос бүрэлдэх учраас цунамигаас хамгаалсан байна. Иймээс Хятадад үзүүлэх нөлөө нь маш бага гэлээ.

Тэрээр хэлэхдээ, “Цунами Тонгагаас Хятадын далайн эрэг орчмын нутгийг чиглэн, урт удаан хугацаагаар аялсны эцэст хүч нь ихээр буурах болно. Үүнээс гадна Хятадын эх газрыг тойрон гадар хөвөөгөөр Филиппин, Япон зэрэг арлын нуман холбоос байдаг учраас цунамигаас сэргийлэх, хамгаалах болно. Ер нь Тонга галт уулын дэлбэрэлт эсвэл цунами ч гэсэн Хятадад огтхон ч нөлөө үзүүлэхгүй юм” гэжээ.

14, 15-нд дэлбэрэлт үүссэний дараа Тонга галт уул одоогоор түр зуурын зогсонги байдалд орсон боловч түүний дэлбэрэлт бүрэн дууссан гэсэн үг биш гэж академич Лю Жячи хэллээ.

Тэрээр хэлэхдээ, “Харьцангуй нам байдал нь зөвхөн дэлхийн гадаргуу дээр байдаг. Уг бүс нутгийн далайн ус дор хаяж дөрөв, таван мянган метрийн гүнтэй. Дөрөв таван километрийн гүнд томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлтээс гадна тэнд Мөн зарим жижиг хэмжээний дэлбэрэлтүүд гардаг. Энэ нь дэлхийн гадаргуу дээр харагдахгүй боловч дэлбэрэлт байхгүй гэсэн үг биш юм. Түүнчлэн галт уулын дэлбэрэлт нь тасралтгүй ба завсарлагатай байдаг бөгөөд тасралтгүй гэдэг нь тодорхой хугацаанд үргэлжлэх, завсарлагатай гэдэг нь галт уулын дэлбэрэлт заримдаа том хэмжээтэй, заримдаа бага, заримдаа хөдөлгөөнгүй байж, нэг хэсэг хугацаанд хуримтлагдахыг хэлдэг” гэжээ.

Академич Лю Жячи хэлэхдээ, одоогийн байдлаар дэлхий геологийн бүтцийн харьцангуй идэвхтэй үе шатандаа байна. Өнгөрсөн зууны сүүлчээс 21-р зууны эхэн үе хүртэл галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтийн давтамж, эрч хүч эрс нэмэгдсээр байна. Галт уулын дэлбэрэлтийг онолын хувьд урьдчилан таамаглах боломжтой, ялангуяа хуурай газрын галт уул дэлбэрэлтийн талаар харьцангуй амжилттай таамаглал гаргасан юм. Харин далайн доорх галт уулын дэлбэрэлтийн талаарх таамаглалд дэлхийн хүрээнд техникийн олон бэрхшээл байгаа билээ.

Далайнтуяа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа