Бидэнтэй нэгд

Улс төр

Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Нийтэлсэн

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.24) хуралдаан гишүүдийн  52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн  асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа  Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. 

   Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Үргэлжлүүлэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөл хоёр заалт, нэг хавсралттай бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нарын зүгээс үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, гишүүдийн зүгээс тавьж буй өрийн асуудалд Сангийн яам онцгойлон анхаарч ажиллахыг сануулаад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох мэдээлэл бэлтгэж Байнгын хороонд танилцуулахыг чиглэл болголоо. 

   Ингээд тогтоолын төслийн “43 дугаар зүйлийн 43.1 дэх” гэснийг “5 дугаар зүйлийн 5.1 дэх” гэж өөрчлөх болон төслийн найруулгатай холбоотой Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан бөгөөд хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 


Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.  

    Монгол Улс нь 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн Конвенци, Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд нэгдэн орж 2000 оноос эхлэн озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулж, бүртгэл хяналтын тогтолцоог бүрдүүлж ирснийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад  Монгол Улсын Их Хурал 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалын нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсантай холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

  Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монреалийн протоколын Кигалын нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулагдах бодисын нэршил, томьёог одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэх, тэмдэгтийн хураамж авах төрлийг илүү тодорхой болгох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

  Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

“Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн”-гийн талаарх

аудитын тайлантай  танилцав

    Үргэлжлүүлэн “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн”-гийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. 


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүдэд хүргүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлоод аудитад хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг зохион байгуулан, бүх түвшинд хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих, мэдээллээр хангах чиг үүрэгтэй төрийн тусгай болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний харьяа хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудал эрхэлсэн байгууллагууд, төр, хувийн өмчийн лабораториуд, хүнсний сүлжээний бүх үе шатанд оролцогч хуулийн этгээд, иргэний аудитад хамаарал бүхий үйл ажиллагааг хамруулсан. 

    Аудитын үр дүнгээр дараах ерөнхий дүгнэлтийг Төрийн аудитын төв байгууллага гаргалаа. Үүнд: 

1.Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогын зорилт бүрэн хэрэгжээгүй, хуулиар тогтоосон эрх зүйн зарим актуудыг батлаагүй, засгийн газар, яамд чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна. 

 2.Хүнс, хөдөө аж ахуйн салбарт босоо болон хөндлөн тогтолцоонд бодлогын  уялдаа хангагдаагүй байна. 

3.Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чадаагүй, импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан байна. 

4.Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинг оновчтой тусгаагүйгээс бодлогын хэрэгжилт хангалтгүй, үр дүнд хүрээгүй байна. 

5.Хүнсний сүлжээний бүх үе шатны нэгдсэн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн тогтолцоо байхгүй, хяналтын байгууллагууд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасан мэдээллийн санг бүрдүүлэх ажил хангалтгүй байна. 

6.Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүдийг батлахдаа санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тусгаагүйгээс хэрэгжих нөхцөл бүрдээгүй, тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт бүрэн тусгадаггүй, нэн шаардлагатай зарим ажлын санхүүжилтийг гадаадын зээл, тусламжаар шийдвэрлэсэн хэдий ч төсөл, хөтөлбөрийн үр дүнг тооцож хяналт тавих ажил дутмаг байна. 

7.Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, Кодексын үндэсний зөвлөл нь орон тооны бус, тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил цаг хугацаандаа хийгдээгүй, улсын хэмжээнд салбарын удирдлага, зохион байгуулалтыг хангах асуудал дутагдалтай байгааг Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдав. 

Эдгээр дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Засгийн Газарт 4, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд 1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 9, Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт 2, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын яам, Үндэсний Статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 1 зөвлөмжийг аудитаар өгч ажилласан гэж байлаа. 

    “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн”-гийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан Газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд хийсэн.

    Аудитын тайлан, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Өнөрболор,  Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урсгал зардлаас нийтдээ 182.4 тэрбум төгрөгөөр найман хөтөлбөр санхүүжүүлснийг танилцуулгад дурдсаныг онцлоод эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт, зөрчил дутагдал илэрсэн эсэх, гадаадын зээл, тусламжийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор аудитын тайлангаас харахад олон жилийн ужгирсан зөрчилтэй асуудлыг маш сайн гаргаж ирснийг онцлоод хүнсний аюулгүй байдлын лабораториуд нь хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр шинжилж чадах байгаа талаар лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүнсний салбарт 2018 онд нийтдээ 285 тэрбум, 2019 онд 286 тэрбум, 2020 онд 198 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламж, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зарцуулсан дүн мэдээ байхад төсвийн зарцуулалт, үр дүнд хяналт тавьдаггүй  шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, импортоос хамааралтай хүнстэй улсын хувьд цаашид хүнсний аюулгүйн байдлын талаарх өдөр тутмын хяналт, шалгалтыг ямар байгууллага хийх, хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний  ойлголт мэдлэгийг иргэдэд түгээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байлаа. 


“Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө”-ний талаарх

аудитын тайланг сонсов

    Хуралдааны төгсгөлд “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө-“ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүд болох Сангийн яам, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл, МҮОНРТ ерөнхий захиралд хүргүүлж ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдаад аудитыг гүйцэтгэхдээ МҮОНРТ-ийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэх, санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор бүрдүүлж, үр ашигтай удирдаж байгаа эсэх гэсэн  аудитын  хоёр асуултад хариулт өгөхөд чиглүүлсэн гэж байлаа.  

    Мөн тэрбээр танилцуулгадаа, аудитын дүнд Төрийн аудитын төв байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн гэв.

    Энэхүү аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд дараах 2 асуудлыг толилуулсан. МҮОНРТ-ийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлага байна. МҮОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулах нь зүйтэйг уламжилсан. Аудитаар Сангийн яаманд 2, МҮОНРТ үндэсний зөвлөлд 3, МҮОНРТ ерөнхий захиралд 5 зөвлөмж өгсөн гэдгийг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцлов.

    Үргэлжлүүлэн “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитын тайлангийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан Газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням хийсэн.  

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор үндэсний олон нийтийн радио, телевизийг төр бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын төрийн төв телевиз нь иргэдээ соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа явуулдгийг  дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг сануулж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал МҮОНРТ-д улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой ч цаашдаа төсвөөс өгч байгаа санхүүжилтийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх зэргээр зарцуулах үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдгийг онцлов. Мөн тэрбээр, Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа