Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Сайханбаяр: Батлан хамгаалах салбар нүд, чихээ эргүүлэн авсан

Нийтэлсэн

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Дорноговь аймагт ажиллаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний гар бие оролцож буй бүтээн байгуулалттай танилцаад ирсэн билээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.


-Батлан хамгаалах салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 27 сая мод тарина гэлээ. Эдгээр модны суулгацыг хаанаас хэрхэн, бэлтгэж байна вэ?

-“Тэрбум мод” хөдлөгөөний хүрээнд батлан хамгаалах салбараас 2021 оноос 2030 он хүртэл нийт долоон төсөл хэрэгжүүлж, 27 сая мод тарихаар төлөвлөөд байна. Модыг нэг газраас огтолж нөгөө газарт тарих бус өөрсдөө ургуулж тарих нь чухал. Тиймдээ ч уг төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний 9 ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, хоёр мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулах зорилтыг тавьж ажил хэрэг болгож байна.

Улаанбаатар хотоос Төв аймаг явах хурдны замын урд талд 8 га талбайд мод үржүүлгийн газраа нээгээд, хоёр жилийн өмнөөс үрслүүлгээ хийж байгаа. Хүлэмжээ барьсан, орон тооны албан хаагч нар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилийн хувьд 240 мянган мод, модны үрслүүлэг гаргаж, цэргийн ангиуд руу хуваарилж байгаа.

-Эдгээр үйл ажиллагааны зардал хаанаас гарч байгаа вэ?

-Бид нар улсын төсвөөс үрсэлгээ бэлдэцээ худалдаад авах боломж байхгүй. Тийм учраас Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас хөрөнгө гаргаад мод үржүүлгийн газраа хөгжүүлж байна.

Хоёрдахь мод үржүүлгийн газраа Төв аймаг Батсүмбэр суманд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн эзэмшлийн 5 га талбайд хийж, үрслүүлгийн ажил эхэлсэн байна.

-Батлан хамгаалах салбарынхан эх орны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар ямар ямар бүтээн байгуулалтын ажилд оролцож байна вэ?

-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцдог.

Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний БИЦУГ /Барилга инженерийн цэргийн удирдах газар/-ын цэргийн алба хаагч болон нэгж техникээ оролцуулан төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр замын төгсгөл хэсэг буюу 173,3 км-226,3 км хүртэлх нийт 53 км замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний зургаан ангийн алба хаагчид хийж гүйцэтгэж байгаа. Энэ ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, дуусах шатандаа орсон.

Хангийн зам дуусмагц бид нар Богдхаан төмөр зам руу барилгын ангийн цэргүүдээ татна. Богдхаан төмөр замын ТЭЗҮ гараад дууссан өнгөрсөн Засгийн хуралдаанаар яригдаад санхүү төсөв шийдэгдсэн байна.

-Авто замын бүтээн байгуулалтын тухайд. Одоо олон нийтийн анхаарлыг татаад буй Дарханы замын засварын ажилд цэргийн ангийнхан ажиллаж байгаа гэсэн. Ямар ямар ажил хийж гүйцэтгэж байгаа вэ?

-Дарханы зам дээр манай хоёр цэргийн анги хоёр байрлалд ажиллаж байна. Л.Халтар сайдын толгойны өвчин болсон дөрөвдүгээр багц гэж бий. Тэр багц дээр 14 хоногийн өмнө манай нэг цэргийн анги орсон. Тэр анги маань асфальт тавихаас бусад буюу замын суурь, далан тэгшитгэх, индүүдэх зэрэг ажлыг хийгээд хоёр сарын дараа хүлээлгэж өгнө.

Хэрвээ тухайн компани асфалтаа хийж чадахгүй гэвэл бид асфальтыг ч хийж өгөх боломжтой. Хугацааг бол хоёр сарын дараа хүлээлгэж гөнө гэсэн гэрээтэйгээр орсон байгаа.

Дарханы зам гэлтгүй аль ч зам дээр бид тэр төгрөгийн ашигтайгаар орж байгаа. Ашиг харахгүй. Гэхдээ алдагдал  байхгүй л байх ёстой.

Зам дээр ажиллаж байгаа манай мэргэжлийн хүмүүс, цэргүүдэд томилолтын зардал цалин хөлсийг л өгөөрэй, тэгээд л бид улсдаа хэрэгтэй зүйлийг нь хийж өгье л гэж байгаа юм.

-Хугацаат цэргийн алба хаагчид албаа хаах хугацаандаа бүтээн байгуулалтын ажилд оролцож, цалин авч байгаа гэсэн. Өдөртөө хэдэн төгрөгийн цалингаар ажилладаг юм бэ?

-Хугацаат цэргийн алба хаагчдын хувьд бол манайхан ажиллаж байна. Одоогийн байдлаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажилд хугацаат цэргийн алба хаагчид ажиллаж байгаа.

Хугацаат цэргийн алба хаагчид нь яг л офицер, ахлагч нартайгаа адилхан өдрийн 69 мянган төгрөгийн томилолттой ажиллаж байгаа. Үүнээс гадна алба хааж байх хугацаандаа МСҮТ-өөр дамжуулаад мэргэжил эзэмшиж, тухайн мэргэжлийн дагуу төмөр замын бүтээн байгуулалтад цалинтай ажиллаж байгаа юм. Ингээд албаа дуусгаад халагдаад явахдаа тодорхой хэмжээний хуримтлалтай гэртээ харих боломжийг олгож байгаа юм.

Замын бүтээн байгуулалтын ажлуудаас гадна тодорхой тооны хугацаат цэргийн алба хаагчид Өмнөговь аймаг Цогтцэций, татуургын талбай, гаалийн хяналтын талбай зэрэгт холбогдох томилолтоо аваад мэргэжил эзэмшээд албаа хааж байна. Хугацаат цэргийн алба хаагчдад бол маш их боломж байгаа юм. Мэргэжлээ эзэмшээд тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд ажиллах боломж нээлттэй байгаа. Цэрэгт татагдаж байгаа хүүхдүүд, эцэг эхчүүд маань бүтээн байгуулалтад ажиллах хүсэлтэй байна гэж орж ирж байна.

-Орон нутагт байгаа цэргийн анги байгууламжийн насжилтын тухайд? Засвар тохижилтын асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ бол маш чухал асуудал болоод байна. Өнөөдөр бидний байгаа Зүүнбаяны 336 дугаар ангийн хувьд 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ байрлалд хуучин Артиллерын тусгай хороо 16 байрлал байсан. Эдний байрнууд бүгдээрээ моралийн элэгдэлд орчихсон.

Гэвч бидэнд шинээр цэргийн анги байгуулах асуудал маш хүнд. Бид нар жилдээ  тэрбум төгрөг тавиад түүгээрээ засвар үйлчилгээ маягын юм хийгээд аргацаагаад явж байгаа. Аргаа бараад би хэлж байгаа. Офицер ахлагч нарын албаны өрөө яах вэ, тэд байрандаа амьдрахгүй. Тийм болохоор хугацаат цэргийн алба хаагч нарын амьдарч байгаа байрыг нэг стандарттай болгох, халуун хүйтэн устай болгох, дулаан байлгах гэдэг л шаардлага тавьж байгаа. Ер нь бол энэ жил ихэнхи ангиудад ажлууд хийгдэж байна. Эдний анги л гэхэд цэргийн байрандаа бойлер тавьсан халуун усаар, гар нүүрээ угааж байгаа.

Ер нь бол нийт улсын хэмжээнд маш олон ангиуд, барилга обектууд нь хуучирсан. Тиймээс бид нар жишиг анги жишиг хотхон гэсэн төсөл гаргасан байгаа. Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд Төв аймгийн 016 дугаар анги, мотобуудлагын бригадыг “Жишиг хотхон” болгоё гэсэн зорилт тавьсан. Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжилт гаргаад, ангийн байрын гадна, дотор тохижилтын стандартыг ийм байна гэдгээр засварлана.

Олон газарт талхан дээр масло түрхэж байгаа юм шиг энд дээвэр, тэнд нэг хана янзлаад жоохон мөнгийг тараах биш нэг газраас нь эхлээд бүрэн шинэчлээд явъя гэж байгаа юм. Харин манай анги байгууллагуудын удирдлагууд бол орон нутгийнхантайгаа нягт хамтарч, орон нутгийнхаа дэмжлэгийг авч байна.

Тухайлбал, Дорноговь аймгийн засаг дарга гэхэд 336 дугаар ангийн захирагчийн машиныг шийдэж өгч байна. Орон нутгийн удирдлагууд тодорхой хэмжээний хөрөнгөөр байрны засварт төсөв тавих гэх мэтээр дэмжиж байх жишээний. Яг үнэндээ бол дэлхий нийтэд зэвсэгт хүчиндээ зарцуулах норматив гэж байдаг юм. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/  3.2 хувь ба түүнээс дээш байх ёстой байдаг. Тэгвэл Монгол улсынх ДНБ-ий 1.9-өөс 2 хувь хүртэл байдаг. Тэгэхээр зэрэг батлан хамгаалах салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн 70 гаруй хувь нь цалин, нийгмийн даатгалд зарцуулагдаж, үлдсэнийг нь сургалт бэлтгэлд зориулж, засвар үйлчилгээнд зарцуулах нь олдохгүй юм.

-Украин дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Батлан хамгаалах яамнаас байр суурь илэрхийлэх байх гэж олон нийт харж байсан?

-Монгол Улс дэлхийн 35 оронтой цэргийн дипломат харилцаатай байдаг. Эдгээр улсуудад Украин мөн багтаж байгаа. Гадаад харилцааны яамнаас бол ил гарч мэдээлэл өгч болдог байхад Батлан хамгаалах яаманд тийм боломж байхгүй. Тиймээс гадаад харилцааны нээлттэй байдал, өөрсдийн бодлогоор үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай.

Дээр дурдсанчлан цэргийн дипломат харилцааны хүрээнд манайх алба хаагчдаа бэлтгэж байгаа. Ковидын хоёр жилийн хугацаанд ОХУ-д цэргийн алба хаагчдаа сургасан. ОХУ-аас гадна бусад харилцаатай улс орнуудтай хамтарсан хээрийн сургалтууд явагдаж байна.

-Монгол улсын цэргийн техник хэрэгслийг хэт хуучирсан гэж ярьдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Манай улс зөвхөн ОХУ-ын хуучин зэвсэг техниктэй байсан үе өнгөрсөн. Бидний хувьд 600 тэрбум төгрөгийн цэргийн зэвсэг, техник хэрэгслийг тусламжаар авсан. Тухайлбал, БНХАУ-ын хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр нэг цэргийн ангиа иж бүрэн хангасан байна.

Мөн одоо тохиох зуун жилийн ойн парадаар Зэвсэг цэргийн ангийн инженерүүдийн хийсэн 25 төрлийн, дунд оврын техник хэрэгсэл, дрон, радио станц гэх мэт техникүүдийг танилцуулахаар төлөвлөж байгаа.

Өмнө нь цэргүүдийг мянган өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэдэг байсан бол бид өнөөдөр бүх цаг үед нийгэмдээ хэрэгтэй байж, улс орны бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ийм ч үүднээс ковидын үед батлан хамгаалах салбар 350 тэрбум төгрөг хэмнэсэн. Нөхцөл байдал хүндэрсэн газруудад цэргүүд ажиллаж байсан. Замын-Үүдийн татан авалт, Цагаанхаданд хууль сахиулах чиглэлд, замын ангиудад, сайжруулсан түлшний үйлдвэр гэх мэт газруудад манай ангиуд орсон байна.

Батлан хамгаалах салбарын хамгийн дэвшилттэй зүйл бол бид цэргийн тагнуулыг эргүүлэн авсан. Ингэснээр батлан хамгаалах салбар нүд чихээ эргүүлэн авч, алхам алхмаар урагшилж байна.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа