Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Жинхэнэ санаа үнэн төрх нь илэрч байна

Нийтэлсэн

Шангри Лагийн 19 дэх яриа уулзалт зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт өндөрлөв. Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн яриа уулзалт дээр тавьсан тусгай илтгэл “жадны үзүүрээ шууд Хятад улсад чиглүүлж”, цэрэг арми, эдийн засаг зэрэг салбарт Хятад улстай бүх талаар сөргөлдөх зорилготой байгаагаа илэн далангүй мэдэгдсэн хэмээн тус орны хэвлэлээр бичигджээ.

Энэ бол Японы ерөнхий сайдын түвшний өдөр албан тушаалтан хоёр дахь удаа уг яриа уулзалт дээр тусгай сэдвээр илтгэл тавьж байгаа болно. Одоогоос найман жилийн өмнө буюу 2014 оны яриа уулзалт дээр тус орны экс ерөнхий сайд Абе Шинзо мөн Хятад улсыг дайрч давшиж байсан бол энэ удаад Фумио Кишидагийн үг яриа нь улс төр, цэрэг арми, эдийн засаг зэрэг салбарт бүх талаар Хятад улстай сөргөлдөнө гэсэн бөгөөд Азийн орнууд мөн адилхан Хятад улстай сөргөлдөхийг турхирсан аж. Японы батлан хамгаалахын сайд нь ерөнхий сайдтайгаа дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд онцгойлон Тайваний асуудлаар Хятад улстай цэрэг армиар тулж мөргөлдөх тухай байр сууриа ч илэрхийлээд амжив.

Сүүлийн үеийн Японы улс төрчдийн Хятад улстай холбоотой үг яриа, үйлдэл нь нэг их гайхмаар зүйл биш юм. Өдгөө Америк “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчээ хүч мэдэн ухуулж байгаа нь Хятад улстай сөргөлдөж, улмаар цэрэг армийн “хүлээс”-ээс мултарч, Ази тивийг ноёрхох боломж хайж санаархах урам зоригийг Японы зарим улс төрчдөд өгөөд байна. Гэвч өнөөдрийн Америк Азийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцоход өмнөх шигээ эрч хүчгүй болж, “хүний гараар могой атгуулах”-ыг хичээж байгааг тэд сайтар мэдсэн байх ёстой юм.

“Энэтхэг-Номхон далайн энх тайвны төлөвлөгөө” гэгчийг ирэх жилээс хэрэгжүүлэх гэж байгаагаа Фумио Кишида илтгэлдээ мэдэгдсэн бөгөөд улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, цэрэг арми, аж үйлдвэр зэрэг салбарт Хятад улсыг сүрдүүлэхийг оролдсон байна. Фумио Кишад, Нобуо Киши бүгд л “Украины өнөөдөр бол зүүн Азийн маргааш” гэдгийг онцолж, “Хятад улс Тайваньд зэвсэг хэрэглэх гэж байгаа тул Япон эрхбиш цэргийн зардлаа нэмэгдүүлж, үндсэн хуульдаа засвар өөрчлөлт оруулах тулгам шаардлагатай” гэдгийг чинээ мэдэн сурталчилсаар байна. Эдийн засгийн хувьд Япон мөн л Хятад улстай сөргөлдөхийг зэхэж байна. Хэдийгээр тус орны эдийн засаг өөдгүй байж, сүүлийн жилүүдэд технологийн инновац гэж нэг их зүйл яригдахгүй болсон ч тус орны засгийн газар “Эдийн засгийн аюулгүй байдлыг батлах” төлөвлөгөө гэгчийг дурдаж байгаагийн гол зорилго нь дэвшилтэт технологийн салбар дахь давуу байраа хамгаалж, өөрийн орны технологи нь Хятад улсад үйлчлэхийг хязгаарлаж хазаарлах явдал болно.

Одоогоос сарын өмнө Японы парламент Фумио Кишидагийн засгийн газрын өргөн барьсан эдийн засгийн аюулгүй байдлыг батлах шинэ хуулийн төслийг баталсан бол “эдийн засгийн аюулгүй байдлыг батлах зэрэг шинэ бодлогын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ” хэмээн тэрээр энэ удаад ярьж байгаа нь цаана нэг санаа зорилготой нь мэдээж. Түүнчлэн энэ удаагийн яриа уулзалтын үеэр Японы тал зүүн өмнөд Азийн орнуудтай цэрэг армийн солилцоогоо эрчимжүүлж, цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн боловч үүнийг нь улс орнууд төдийлөн тоогоогүй. Жишээ нь Индонезийн батлан хамгаалахын сайд яриа уулзалт дээр хэлэхдээ, Индонез улс орнуудад бүгдэд нь хүндэтгэлтэй хандана, тиймээс цэрэг армийн эвсэл бүлэгт оролцохгүй гэсэн бол “АСЕАН өөрийн хөгжлийн замналаа өөрөө бие даан шийднэ” хэмээн Малайзын батлан хамгаалахын сайд мэдэгдэв. АСЕАН-ы бусад гишүүн орнууд ч аль нэг эвсэл бүлэгт орж, тал хуваагдан зогсохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ер нь түүхэнд Азийн орнууд Японы империализмын халыг ханатал амссан тул тус орны улс төрчдийн үг ярианд маш болгоомжтой ханддаг юм.

Японы Асахи Шимбун сонин энэ жилийн яриа уулзалтыг хамтран зохион байгуулагчийн нэг болохын хувьд, 5-р сарын сүүлээр Японы ГХЯ-аас явуулсан санал асуулгын дүнг иш татан тэмдэглэхдээ, Хятад улс бол бүс нутгийн ирээдүйн хамгийн чухал хамтын ажиллагааны түнш, үүнийг Япон, Америк гүйцэхгүй хэмээн АСЕАН-ы орнууд санал нэгтэй үзэж байна гэжээ. Ямартай ч Хятад улсын хөгжил боломж болохоос заналхийлэл биш юм. Энэ бол дийлэнх орнуудын нийтлэг ойлголт болохоор Японы улс төрчдийн үг ярианаас болж амар өөрчлөгдөх зүйл биш.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа