Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад улсын талаар “маш ойлголт муутай” байснаа хүлээн зөвшөөрчээ

Нийтэлсэн

Их Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэнгээс (HEPI) дөрөвдүгээр сарын эхээр нийтэлсэн бие даасан судалгааны тайланд дурдсанаар, Их Британийн бүх шатны байгууллагуудад Хятад улс тусгай мэргэжлийн боловсролын талаар маш хумс мэдлэг, ойлголттой байж, үүний улмаар тус орны олон салбарынхан Хятад улсын талаар үзэл ойлголт нь одоогоос бараг 25 жилийн өмнөх түвшиндээ байсаар байна. Үүний үр дүнд Их Британид “ухаалаг зөв шийдвэр” гаргахад Хятадын талаар хангалттай мэдлэг, ойлголт дутмаг аж.

Судалгааны тайланг боловсруулагчийн нэг, Бодлого судлалын дэвшилтэт хүрээлэнгийн ажилтан асан Майкл Нацлер хэлэхдээ, Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтолх сүүлийн 25 жилийн хугацаанд Их Британид Хятад судлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын оюутнуудын тоо тийм ч олон биш буюу огт нэмэгдээгүй. Муугаар хэлэхэд Их Британийн ихэнх оюутан сурагч боловсрол хүртэх явцдаа бараг л Хятадын талаар юу ч сурч эзэмшээгүй гэжээ.

Их Британийн судлаачид энэхүү тайланг гаргасны дараа “Ши Жиньпиний хэлсэн үг нь ихэвчлэн дорно болон өрнийн соёлыг маш эвтэй сайхан уялдуулж чаддаг ч өрнөдийн удирдагч Хятадын соёлоос иш татах тохиолдол маш цөөн байдаг” хэмээн санал нэгтэй үзжээ.

Тайланд харуулснаар: 1999 онд, Их Британийн их дээд сургуулиудад Хятад хэлний мэргэжлээр 300 хүн төгсжээ. Харин Хятад улс одоо дэлхийн хамгийн их гадаад валютын нөөцтэй орон, гадаадад оюутан сурагч болон жуулчдыг хамгийн олноор илгээж буй орон болсон атлаа энэхүү тоо мөн л 300 дээрээ тогтсон хэвээр байна.

Үүнээс гадна, Их Британийн их дээд сургуулиудад Хятад судлалын чиглэлээр бакалаврын зэрэг олгох нь 2019-2020 онуудад 13 байснаасаа 9 болон буурчээ. Харин Их Британийн ахлах сургуулиудад “Орчин цагийн Хятад орон”-ны тухай хичээл сургалтын хөтөлбөрт “үндсэндээ алга болжээ”.

Дээр дурдсан судалгааны тайланд үүнээс өмнөх 11 удаагийн холбогдох судалгаанаас иш татаад, Хятад улсын талаарх мэдлэгийн хомстол үүсээд байгааг онцолсон бөгөөд Их Британийн сургуулиуд Хятад хэлний заан сургалтын талаар зохих хэмжээнд ахиц гаргасан боловч Хятадын түүх, соёл, нийгмийн талаар бараг ямар ч заан сургалтгүй гэдгийг онцолжээ.

Судалгааны тайланд оршил бичсэн Оксфордын их сургуулийн Хятадын түүх, улс төрийн ухааны профессор Рана Митт хэлэхдээ: “Их Британийн олон өсвөр үеийнхэн Хятад улсад сурч, Хятад улс, тэр дундаа Хятадын түүх, нийгэм зэрэг олон талыг ойлгож танихыг бид хүсэж байна. Гэвч даян дэлхий дэх Хятад улсын чухал чанартай илт харьцуулалт болж байгаа зүйл бол өрнөдийн орнуудад Хятадын талаар ойлгож мэддэг хүн мөн л цөөнх хэвээр байна” гэжээ.

Өмнө нь Хятадын тухай судалгааны тайлан боловсруулах ажилд гар бие оролцож байсан Их Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэнгийн захирал Бахрам Бокеретина энэ удаагийн тайлангийн дүгнэлтийн хэсэгт “1997-1998 онд бичигдсэн Хятадын тухай судалгааны тайланд Хятад улсын нэр нөлөө тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ба түүний чухал чанарын талаар бичсэн байдаг. Харин 25 жилийн дараах энэ тайланг харахад ямар ч өөрчлөлт дэвшил алга, зарим нэг талаар Хятад улсын тухай хүмүүсийн үзэл ойлголт цаг үеэс бүр тасарч хоцорсон нь харагдана. Энэ бол боломжоо алдаж байгаа хэрэг, ирээдүйд бид ийм боломжийг чухам хэдийг алдаж явуулахыг таашгүй” гэжээ.

Оксфордын их сургуулийн Хятадын түүх, улс төрийн профессор Рана Митт: Хятад улсын талаарх мэргэжлийн үзэл ойлголт дутмаг байгаа нь Их Британийн үндэсний эрх ашгийг хохироож байна. Банк санхүү, дээд боловсрол, дэлхий нийтийн эрүүл мэнд болон цаг уурын өөрчлөлт зэрэг гол чухал салбарт Их Британи Хятад улстай нягт хамтран ажиллах эрэлт шаардлага, боломж ихтэй бөгөөд эдгээр халуун цэгийн асуудлуудад чиглүүлж аюулгүй, зөв оновчтой бодлого шийдвэр гаргах шаардлагатай юм гэжээ.

Профессор Рана Митт онцлохдоо: Их Британийн бодлого тогтоогчид “өргөн уудам нутаг дэвсгэр, олон тооны хүн ам, дэлхий дахинд ирэх тусмаа нэр нөлөө нь нэмэгдсээр байгаа энэхүү том гүрний талаарх ойлголт маш хомс гэжээ.

2020 оны 7-р сард Их Британийн засгийн газар “аюулгүй байдлын эрсдэл” гэгч шалтгаанаар Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг Их Британийн сүлжээнээс хасах шийдвэр гаргасан нь тус орны харилцаа холбооны компанид 500 сая фунт Стерлингийн хохирол учруулсан юм. Үүнийг жишээ болгон тайланд “Хэрвээ засгийн газарт Хятад улсын талаарх мэдлэг, ойлголт илүү байсан бол энэ алдагдлаас зайлсхийх боломжтой байсан юм” гэжээ.

Хятад улсыг сайтар таньж ойлгохгүй байгаагийн бас нэг жишээ бол Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал гэдгийг тайланд онцолжээ. Дэлхий дахинд КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал Их Британи болон өрнөдийн бусад орнуудад огцом өсөх хандлага гарчээ: 2021 оны 10-р сарын байдлаар Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхсан гэмт хэргийн талаарх цагдаагийн байгууллагын мэдээллүүд 50%-иар нэмэгдсэн байна. Нэмж дурдахад, Их Британийн түүхэнд Хятад гаралтай Их Британичууд нийгмийн эмзэг бүлэг болсоор ирсэн юм.

Тус тайлангийн төгсгөл хэсэгт нэн даруй өөрчилж сайжруулах шаардлагатай гурван гол талын агуулгыг тодорхойлжээ. Тухайлбал: Хятад улсын талаарх Их Британийн олон нийтийн ойлголтын түвшинг нэмэгдүүлэх, Их Британид Хятад хэлээр ярьдаг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хүмүүс болон бодлого боловсруулагчдын дунд Хятад улсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зэрэг болно.

Их Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэнгийн захирал илтгэлийн хавсаргасан хэсэгт: Их Британийн их сургуулийн алба Хятад судлалыг чухал хичээл болгохгүй байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд энэхүү алдааг сургууль болон олон нийт яаралтай арга хэмжээ авч нөхөх шаардагдаж байна гэжээ.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа