CRI Монгол радио
Хятадын хот сууринд 2.85 сая ажлын байр бий болжээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминХүний нөөц, нийгмийн хамгааллын яамны гаргасан тоо баримтад харуулснаар, аж ахуйн нэгж, ажлын байрыг тогтворжуулах, эмзэг бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн баталгааны бодлогыг бэхжүүлэн, хөдөлмөр эрхлэгчдийн ур чадварын сургалтыг нэмэгдүүлж, бизнес эрхлэлтээр ажлын байрыг дайчлах, мөн олон нийтийн ажил эрхлэлтийн үйлчилгээний түвшнийг дээшлүүлэх ажлыг сайтар хийснээр энэ оны эхний улиралд Хятадын хот сууринд 2.85 сая ажлын байр шинээр бий болж, жилийн зорилтын 26 хувийг биелүүлжээ.
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам мэдэгдэхдээ, дараачийн алхамд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зэрэг бодлогыг хэрэгжүүлж, жижиг дунд аж ахуйн нэгж, цар тахлын нөлөөлөлд өртсөн салбаруудад дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангаж, ажил олоход хүндрэлтэй ахмад насныхан, хөлсөн ажил хийгчид, ядуурлаас ангижирсан хүмүүс, ажилгүйчүүд зэрэг эмзэг бүлгийнхнийг ажлын байраар хангахыг дэмжинэ.