CRI Монгол радио
Вакцин нь хүнд хэлбэрийн өвчтөн болон нас баралтыг илэрхий багасгаж байна
Синьхуа агентлагийн мэдээл, ДЭМБ 4-нд мэдэгдэхдээ, Өмнөд Африк болон Америкт коронавирусийн шинэ хувилбар илэрсэн ч вакцинжуулалт нь хүнд хэлбэрээр өвдөх, нас барах эрсдэлийг багасгах талаар үр ашигтай байна. Ийм учраас ДЭМБ цаг алдалгүй вакцинд хамрагдахыг санал болгож байна гэжээ.
ДЭМБ-ийн ерөнхий захирал Тедрос мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Омикорны омгийн нөлөөгөөр Америк тив болон Африк тивийн өвчлөл нэмэгдэж байна. Өмнөд Африкт өнгөрсөн жилийн сүүлчээр омикрон омог илэрснээс хойш өдгөө бас BA.4 болон BA.5 гэх омикроны шинэ омог илэрсэн нь Өмнөд Африкт өвчлөл эрс нэмэгдсэний шалтгаан болж байна гэжээ.
Тедрос хэлэхдээ, эдгээр шинэ омгоос үүссэн өвчлөл нь омикроны бусад омгоос хүнд эсэхийг тогтооход арай эрт байна. Гэвч эрт олдсон тоо баримтаас харахад вакцинд хамрагдах нь хүнд өвчлөл болон нас барахаас сэргийлэх хамгийн чухал хамгаалалт болж байна. Хүмүүсээ хамгаалах хамгийн сайн арга хэлбэр нь мөн л вакцинд хамрагдах болон практикаар батлагдсан олон нийтийн эрүүл мэндийн болон нийгмийн бусад арга хэмжээ мөн гэдгийг харуулж байна гэжээ.